Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
6
1
Users Today : 25
Users Yesterday : 26
Total Users : 29861
Views Today : 32
Views Yesterday : 36
Эцэг хүн гэрээ орхиж одсон хүүгийнхээ араас гуниглан шаналдаг шиг Кришна төдий олон тооны төөрсөн сүнснүүд материаллаг ертөнцөд оршин байгаад огтоос баярладаггүй. Ийм учраас Тэрээр биечлэн нааш ирж, тэднийг дахин Түүнд өөрсдийгөө даатгахыг уриалан дууддаг. Гэвч болзолт сүнснүүд нь худал хуурмагийн нөлөөнд гүн бат орсон байдаг тул тэднийг Кришнад сүсэглүүлнэ гэдэг туйлын хүнд хэцүү ажил. Иймээс хэрэв бид бусдыг Түүнд өөрсдийгөө даатган сүсэглүүлж чадах аваас Тэрээр бидний энэхүү үйлчлэл зүтгэлд маш ихээр талархах болно. Энэ бол бидний ялалт юм. Энэхүү зарчмыг даган мөрдөхийг хичээж, өөрийн бүхий л хүч чадлаар номлогтун. Тэгсэн цагт бүх зүйл сайхан болно. Бүү санаа зов. Шрила Прабхупадын Упендрад илгээсэн захидлаас, 1971-10-09.
Нэгэн удаа мэлхийнүүд өөр хоорондоо тэмцээн зохиохоор болжээ. Тэд хэн нь нэгэн их өндөр уулын оройд түрүүлж мацан гарж чадахаа үзэх болж гэнэ. Тэмцээнд оролцохыг хүссэн мэлхийнүүд тийм ч цөөнгүй байлаа. Эдгээр мэлхийнүүдийг хэрхэн бүтэлгүйтэхийг үзэх гэж ойн өнцөг булан бүрээс ойн амьтад маш олноороо хуран цуглажээ. Тэдэнд бяцхан мэлхийнүүдээр даажин тохуу хийж инээж хөхрөлдөх нь туйлын тааламжтай байсан хэрэг л дээ. Учир нь тэдэнд өгөдсөн даалгавар нь бараг л боломжгүй зүйл байсан юм. Ингээд тэмцээн эхлэх болж, “Эхлэ!” гэсэн командтай зэрэгцэн мэлхийнүүд уулын оргил өөд мацацгаалаа.Мөн үүнтэй зэрэгцэн ойн араатан амьтдын инээлдэн шоглох дуун цуурайтан хадаж эхлэвэй. -“Та нар харж л байгаарай. Тэд нар одоохон бүгдээрээ унаж ойчицгооно!” – “Ээ дээ энэ огт боломжгүй дээ. Тэд өөрсдийгөө юу гэж бодоо вэ?” – “Та нарын оргил дээр гардаг гэж гонжийн жоо доо” гэцгээнэ.Араатан амьтдын шуугилдан хашгирах дууг мэлхийнүүд сонсоод эхнээсээ нэг хоёроороо, ар араасаа уулнаас унацгааж эхлэв гэнэ. Үзэгчид хашгирахаа үргэлжлүүлсээр байлаа: -“За тэр
Эрчүүдийн эрүүл мэнд юу юунаас илүүтэй мэдрэлийн төлөв байдлаас ихээхэн хамаардаг. Эрчүүдийн мөн чанар нь өөрөө халуун чанартай (Нар). Тиймээс эрчүүд өөрсдийн ухаан санаагаа хөргөж байх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл эрчүүдийн хувьд эрүүл байхад хөргөх чанартай үйл нэн чухал гэсэн үг. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд харин эсрэгээрээ, дулаан байгаа эсэхээс хамаардаг. Учир нь тэдний үндсэн мөн чанар нь хүйтэн(Сар). Хэрэв эмэгтэйчүүд сэрүүн мөн чанартай үйлүүдэд хэт автах аваас өөрсдийн дааврын системээ алдагдуулах эрсдэлтэй. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд мэдрэлийнхээс илүүтэй дааврын системийн тэнцвэрт байдал дээр суурилдаг. Ийм учраас тэд дулаацуулах мөн чанартай үйлүүдийг хийж байх хэрэгтэй. Аль болох их хайрыг, энхрийллийг өгөх гэх мэт. Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас