|

|
Сүм барих төсөл
Монголын Ведийн соёлын анхны төв барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв барих энэхүү ариун гэгээн үйлсэд оролцож өөрийн болон өвөг дээдсийнхээ буянлаг үйлсийг арвижуулах боломжтой. Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5064469669/төг/ эсвэл та зүгээр л барилгын материал-хэрэгсэл, өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх, бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй. Бурхан Кришнагийн сүмийг зүгээр л барьж эхэлснээр хүн
долоон амьдралынхаа туршид үйлдэж асан нүгэл хилэнцээсээ ангижрах ба өөрийн өвөг дээдсийг тамаас авармуй.
Сканда-Пуран
Статистик
Members: 57
News: 296
Web Links: 5
Visitors: 534222
|
|
|
|
РАХУ БА КЕТУ ГАРИГИЙН ТУХАЙ |
|
Зурхайн нийтлэл -
Зурхайн нийтлэл
|
|
Бямба, 21 Туулай сарын 2012 |
|
РАХУ Рахуг сүүдрийн гариг гэдэг ба Раху болон Кету гаригийг энэтхэг зурхайд лууны сүүл ба толгой гэж ч нэрлэнэ. Тэрээр Санчиртай адил сөрөг нөлөөтэй гэж тооцогддог. Харин чухамдаа зурхайч хүн Рахугийн эерэг талыг харах ёстой. Раху нь эцгийн эцэг, эх, хөгшид настнууд, бэлэвсэн эмэгтэй, өвчтэй хүмүүс, цахилгаан, эвлэрэшгүй байдал, харийн улс орны иргэд, импорт, шинэ техник, далд нууцлаг чадвар зэргийг хариуцан удирддаг. |
|
Read more...
|
|
|
Зурхайн нийтлэл -
Зурхайн нийтлэл
|
|
Ням, 01 Туулай сарын 2012 |
|
Санчир гаригийг үнэлэх дүгнэх олон үзэл онолууд бий. Жишээ нь, Санчир бэрхшээл саад, сэтгэлээр унах байдал, гутрал, өтлөлт хөгшрөлт, өвчин эмгэг, үхэл хагацал, ядуурал зүдүүрэл, хагацал зовлонг өгдөг гэж тооцдог. Чухам үнэндээ Санчир нь олон тооны таатай сайн чанаруудыг өөртөө шингээсэн байдаг. |
|
Read more...
|
|
|
Зурхайн нийтлэл -
Зурхайн нийтлэл
|
|
Баасан, 23 Бар сарын 2012 |
|
Бархасвадь нь ариун гэгээнтэн, номын багш, багш, мэргэн ухаан, үр хүүхэд, ах, ахмадаа хүндэтгэх байдал болон хууль зүй, сэтгэл судлал, гүн ухаан, банкны салбарын үйл хэрэг зэргийг илэрхийлдэг. Бхригу мэргэний зурхайд Бархасвадь нь эмэгтэй хүний хувьд нөхрийг нь заадаг ба Ангараг эрэгтэй хүний хувьд эхнэрийг заана. |
|
Read more...
|
|
|
Зурхайн нийтлэл -
Зурхайн нийтлэл
|
|
Даваа, 05 Бар сарын 2012 |
|
АНГАРАГ Ангараг нь цэрэг дайн, удирдан манлайлах, хамгаалах, арми, цагдаа, ах, дүүсийг илэрхийлдэг. Ангараг нь шийдэмгий байдал, дайчин чанар, хүч чадал, Нарныхтай адил тавьсан зорилгодоо хүрэх чадварыг хайрлана. Түүнчлэн Ангараг нь уур цухалтай зан, түрэмгий ааш, тэмцэн тулалдах хүсэл эрмэлзэл, өөрийн зорилгоо бусдынхаас дээгүүрт тавьдаг зан зэргийг илэрхийлнэ. Хэрэв Нар бидний эцэг гариг бол харин Ангараг бидний дотоод “эр” мөн чанарыг илэрхийлэх ба энэ нь бидэнд зорилгодоо хүрэх амбиц, хүсэл мөрөөдөлдөө хүрэх, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх хүсэл шуналыг илэрхийлнэ. |
|
Read more...
|
|
|
Гхи – Шар тос таны биед сайн нөлөөтэй. |
|
Нийтлэл өгүүллүүд -
Хоол
|
|
Лхагва, 15 Үхэр сарын 2012 |
|
Аюурвед /Ведийн эрүүл мэндийн шинжлэх ухаан/ болон Энэтхэг үндэсний хоолны жоронд өргөн хэрэглэдэг шар тос нь амт чанар, шим тэжээл болон эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг ажээ. Бидний мэдэх цөцгийн тосыг буцалган гаргаж авах уг бүтээгдэхүүн нь бусад төрлийн хүнсний тоснуудаас эрүүл мэндийн хувьд ач тус ихтэй. |
|
Read more...
|
|
|
Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл Муутай нөхөрлөвөл могойн хорлол |
|
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
|
Баасан, 03 Үхэр сарын 2012 |
Модны хөндийд хэдэн тоть амьдардаг байжээ. Нэгэн өдөр тэднийг нэгэн шувууч анчин олж харав. Шөнө нь анчин тэр модны доор нойтон буурцаг тарааж асган өгөөш бэлдээд, тор тавьж гэнэ. Өглөө болмогц тотинууд өгөөшийг хараад буурцаг руу шумбан дайрав. Гэтэл хоёр тоть анчны тавьсан торонд орж тээглэчихэв. Шувуу ч анчин тэднийг барьж аваад, уутанд хийж гэртээ авчирчээ. |
|
Read more...
|
|
|
ГАРИГСУУД БА ТЭДГЭЭРИЙН ИЛЭРХИЙЛЭХ УТГА АГУУЛГУУД НАР |
|
Зурхайн нийтлэл -
Зурхайн нийтлэл
|
|
Ням, 29 Хулгана сарын 2012 |
|
Нар нь хаад, дээдэс, эцэг, засаглал, хүч чадал, эрүүл мэнд, эцэгтэйгээ харьцах харьцах харьцаа, нэр хүнд, төр засгийн өндөр албан тушаалтан зэргийг илэрхийлдэг. Анагаах ухааны чиглэлээр бол тэрээр биеийн ерөнхий эрүүл мэнд, зүрх, нуруу, яс, цусны эргэлтийн систем, даралт, нүдний хараа, ходоодны үйл ажиллагаа зэргийг хариуцдаг. |
|
Read more...
|
|
|
Стресс бухимдлын жинхэнэ шалтгаан |
|
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
|
Бямба, 21 Хулгана сарын 2012 |
|
Бид өөрсдийгөө энэ бие мах бодь гэж үзэж байх аваас стресс бидэнтэй үргэлж байх болно. Бие мах бодийн үзэл гэдэг нь: “Би бол энэ бие” гэж адилтган үзэх юм. Харин үнэн хэрэгтээ энэ бид махбодь биш. Жинхэнэ би гэдэг үзэл бол өөрийгөө сүнс гэдгээ ухаарахыг хэлдэг. БМВ машинд сууж байгаа эрийг жишээ болгон авья. Машинд суумагцаа би бол энэ БМВ би бол машин гэж өөрийгөө хэлж байх аваас түүнийг ГАЛЗУУ юм байна гэсэн дүгнэлтэнд хүн бүр хүрэх нь гарцаагүй. |
|
Read more...
|
|
|
Нийтлэл өгүүллүүд -
Сургамжит түүхүүд
|
|
Даваа, 16 Хулгана сарын 2012 |
|
Төгсгөл 4-р хэсэг АРВАН НЭГЭН ЗҮЙЛ Бас сайн хувцас өмссөн сайхан царайтай элдэв эрдэнэсийн чимэг зүүсэн махлаг биетэй охиныг сөгтгөн асуухад тэрээр ийн өгүүлрүүн:- би угаас гүрнийг эзлэн захирсан нэгэн их хааны авхай билээ. Учирсан эрийн газраас төрхөмд одохуй цагт усанд унаж үхээд энд ирлээ. Буян, нүгэл хэмээн ялгаж мэдэхгүй. Эрдэмтэн номчингуудаас хамаг номын хөтөлбөрийг заалгаж авах санаа байвч язгуурт хаан хүний охин тул хайш хэрэг явдалтай гэх болов уу гээд чадсангүй. Хойно Шонужамц хэмээгч нэгэн ламаас хойтын хөтөлбөрийн номыг сонссон боловч тэр багш лам нааш ирсэнгүй. Хол ойрыг хэссэн тэр мэт гуйлгачин манайд ирэх ёсгүй хэмээн ихэмсгийг үзүүлж дээд тэгш чанарын ламыг дордод үзэн басамжилсан |
|
Read more...
|
|
| | << Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
| | Results 1 - 20 of 198 |
 |

|
|
|
|