spacer.png, 0 kB

Хайлт


Нэвтрэх Хэсэг






Lost Password?

Сүм барих төсөл

Монголын Кришнагийн ухамсрын анхны сүм барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв болох Шри Кришнагийн сүм барихад оролцох боломжтой.

    tmpl

Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5037232456 /төг/ эсвэл  та зүгээр л барилгын материал-хэрэгсэл,  өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх,  бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь  уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй.

 

 Бурхан Кришнагийн    сүмийг зүгээр л барьж      эхэлснээр хүн      

 долоон амьдралынхаа    туршид үйлдэж асан      нүгэл хилэнцээсээ     

ангижрах ба      өөрийн өвөг дээдсийг тамаас     авармуй.    

 Сканда-Пуран  

 

Статистик

Members: 57
News: 245
Web Links: 5
Visitors: 217720
spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Бхагавад Гитагийн тухай...
Бхакти йога - Бхакти йога
Бямба, 07 Бар сарын 2009

Сүнсний тухай эрдэм ухаан.

          Энэ дэлхийн хүмүүс бараг бүгдээрээ өөрийгөө бие махбодьтойгоо адилтган үзэхүйн хий хуурмагт оршин байдаг бөгөөд хүний үйлдэж байгаа  аливаа үйл ажиллагаа нь бие махбодийн хэрэгцээг л хангахад чиглэгддэг.  Бхагавад Гита-д Кришнагийн биднийг гэгээрүүлэхээр айлдсан эхний айлдвар бол бид бие махбодь биш, харин сүнс гэдэг явдал. Бага зэрэг бодож үзэх аваас үүнийг амархан ойлгох болно.

 

Сүнс оршин байдгийн баталгаа.

Хэн нэгэн хүнийг нас барахад бид: “Тэр явчихлаа, талийн одлоо.” гэж ярьцгаадаг. Гэхдээ хэн явчихсан гэж? Бие махбодь нь бол энд байж л байгаа шүү дээ. Амьдралын эх булаг сүнс  бие махбодиос гарч одсон хэрэг. Иймээс тэр хүнийг амьгүй болсон, үхсэн гэж ярьдаг, үздэг.

Read more...
 
Ариун гэгээн бичээсүүд (шастра)-г системтэйгээр үзэж судлахын зорилго.
Бхакти йога - Бхакти йога
Бямба, 07 Бар сарын 2009

Кришнагийн ухамсрын цаашдын хөгжил дэвшлийн үндэс суурь болох ёстой онолын мэдлэгийг ой санамжиндаа сэргээх болох тогтооход туслах.

Кришнагийн ухамсрын номлол сургаалын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх.

3.   Аливааг шастра буюу ариун гэгээн номын нүдээр харахад болон ертөнцийг Кришнагийн ухамсрын гэрэлд ойлгож ухаарахад чин бишрэлтэнг сургах.

4.       Кришнагийн ухамсрын сургаал номлолыг:

А)  гадаад үйл, алба зүтгэлдээ

Б)  дотоод хөгжил дэвшилдээ

хэрэглэх, мөн зан байдлын  вайшнавын шинж чанарыг хөгжүүлэхэдтуслах.

Read more...
 
Амалаки экадаши
Экадешийн өдрүүд - Экадешийн өдрүүд
Даваа, 02 Бар сарын 2009

Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]

 Мандхата хаан нэгэн удаа Васиштха Мунид хандан: “Ай аугаа гэгээнтэн минь ээ, намайг өршөөн соёрхож мөнхийн ач тусаа хүртээх ариун гэгээн мацгийн талаар ярьж өгөөч.” гэж хэлсэнд Васиштха Муни хариулт  болгон өгүүлэхдээ: “Ай хаантан минь ээ, мацаг барьдаг бүхий л өдрүүдээс шилдэг нь болох  Амалаки экадашийн талаар миний ярихыг сонсоно уу. Энэ экадашид мацгийг итгэл бишрэлтэйгээр барих хүн хэмжээ хязгааргүй баялгийг хүртэж, бүхий л нүглээсээ аврагдан ангижралд хүрдэг.

Read more...
 
Төгөлдөржихүйн оч
Нийтлэл өгүүллүүд - Дуу, яруу найраг
Даваа, 02 Бар сарын 2009

Хөг муутай хөгжмийг

Хүчээр нүдээд яах вэ

Үг ойлгохгүй хүмүүнийг

Үглэж сургаад яах вэ

Ая ордоггүй хөгжмийг

Албаар балбаад яах вэ

Аврал мэдэхгүй хүмүүнийг

Аргадаж сургаад яах вэ


Read more...
 
Зургаа дахь өглөөний аялал
Нийтлэл өгүүллүүд - Өглөөний зугаалга
Даваа, 02 Бар сарын 2009

1973 оны тавдугаар сарын 7.

Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг

 Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами, бусад шавь нар нь дагалдан явна.

 Ид шидийн хүчний үүсэл

 Шрила Прабхупада: Йогчид гол нь өөртөө янз бүрийн ид шидийн хүчнүүдийг хөгжүүлэхэд автсан байдаг. Йогч нь усан дээгүүр живэлгүйгээр явж чаддаг. Тэрээр таталцлын хуулинд захирагддаггүй. Энэ ид шидийн хүчийг лагхима гэж нэрлэдэг. Лагхима гэдэг нь хүн хөвөнгөөс ч хөнгөн болж, таталцлын хуулийг эсэргүүцэх чадвартай болно гэсэн утгатай.

Read more...
 
Вижая экадаши
Экадешийн өдрүүд - Экадешийн өдрүүд
Ням, 22 Үхэр сарын 2009

Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]

 Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Васудевагийн алдарт хүү Бурхан Кришна минь ээ, намайг өршөөн соёрхож, Пхалгуна (2-3) сарын гэрэлтэй хоёр долоо хоногт тохиодог экадашийг тодорхойлон айлдаж хайрлана уу.

Бурхан Кришна айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, хаадын хаан минь ээ, Вижая экадаши гэж алдаршсан энэхүү аугаа мацгийн тухай  чамд Би баяртайгаар айлдъя. Энэхүү экадашийг баримтлах хэн бүхэн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр амжилтанд хүрэх нь эргэлзээгүй. Энэ экадашид мацаг барьсан болон түүний аугаа яруу алдрын тухай сонсох хэн бүхний  бүхий л нүгэл арилан үгүй болдог.

Read more...
 
Төөргөн дээрхи Нарны байршлыг тодорхойлох нь
Зурхайн нийтлэл - Зурхайн нийтлэл
Даваа, 16 Үхэр сарын 2009

V

Нарны байршлыг гараар, математикийн хүнд хэцүү томъёоны тусламжтайгаар тооцоолох нь хийхэд бэрх ажил юм. Гэвч аз болоход Нар ба Дэлхийн хөдлөх хурд нь нэг нэгэнтэйгээ харьцуулахад бараг өөрчлөгддөггүй болохоор Нарны байршлыг ойролцоогоор тогтоох нь математикийн толгой эргэм томъёогүйгээр тодорхойлчихож болох зүйл.

Read more...
 
Тав дахь өглөөний аялал
Нийтлэл өгүүллүүд - Өглөөний зугаалга
Даваа, 16 Үхэр сарын 2009

1973 оны тавдугаар сарын 3.

Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг

Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами нар дагалдан явна.

 Үл үзэгдэх нисэгч

 Шрила Прабхупада: Энэ дэлхий дээрхи бараг бүх хүн амьдрал нь материас үүсэлтэй гэсэн хуурмаг төсөөлөлтэй байдаг. Бид энэ булай онолыг няцаахгүй орхиж чадахгүй. Амьдрал материас үүсээгүй. Харин матери нь амьдралаас үүсэлтэй. Энэ бол онол биш. Энэ бол баримт. Шинжлэх ухаан нь хуурамчхан онол дээр суурилдаг ба ийм учраас түүний бүх тооцоолол, дүгнэлтүүд нь худал. Үүнээс л болж хүмүүс зовж байна. Энэ бүх алдаатай орчин үеийн шинжлэх ухааны онолууд нь засарвал хүмүүс аз жаргалтай болно. Иймээс л бид эрдэмдтийг уриалан дуудаж, тэднийг ялагдлыг хүлээлгэх ёстой. Эсрэг тохиолдолд тэд бүхий л нийгмийг төөрөгдөлд оруулах болно.

Read more...
 
Манах-шикша Ухааныг сурган номлохуй
Нийтлэл өгүүллүүд - Дуу, яруу найраг
Бямба, 07 Үхэр сарын 2009
(“Прартхана”-гаас)

 1

нитаи-пада-камала, коти-чандра-сушитала,

же чхайай жагата журай

хено нитаи бине бхаи, радха-кришна паите наи,

дридха кори’ дхаро нитаира пай

2

се самбандха нахи жа’р, бритха жанма гело та’р,

сеи пашу боро дурачар

нитаи на болило мукхе, мажило самсара-сукхе,

видйа-куле ки корибе тар

Read more...
 
Их мэргэн Нарада Муни нүгэлт анчин Мригарийг Бурханы цэвэр чин бишрэлтэн болгосон түүх
Бхакти йога - Бхакти йога
Бямба, 07 Үхэр сарын 2009

NM

... Дээр цагт Прайагийн ойд нэгэн анчин амьдардаг байжээ. Түүний аз болоход тэрээр Бурхан Нарайаны Ваикунтын гаригаас  буцан явсан аугаа мэргэн Нарада Мунитэй учирсан байна. Нарада Ганга, Йамуна мөрний ус нэгдэн нийлдэг тэр газарт угаал үйлдэхээр Прайагийг зорин явж байв.

Ойг нэвт гарч явах замдаа тэрээр газарт хэвтэж буй шувууг харав.

Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 Next > End >>

Results 101 - 120 of 152
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB