spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Цоорхой хувингийн түүх
Нийтлэл өгүүллүүд - Сургамжит түүхүүд
Пүрэв, 25 Бич сарын 2014

Эрт цагт нэгэн усчин амьдардаг байжээ. Тэрээр хулсан дамнуурганд хоёр сав өлгөн   голоос  ус авдаг байв. Гэвч хоёр савных нь нэг нь цоорхой байсан бөгөөд гэртээ ирэхийн алдад тал устай л ирдэг байж. Энэ байдал бүтэн нэг жил үргэлжилсэн байна. Эцэст нь цоорхой хувин тэсэлгүй эзэндээ хандан ингэж хэлжээ: “Надад туйлын ичгэвтэр байнаа эзэнтэн минь! Миний хийж байгаа ажил үнэхээр төгс биш байна. Хар л даа, би танд ердөө тал хагас л үйлчилж байна! Нөгөө хувинд бол асуудал алга. Тэр дусал ч ус асгадаггүй болохоор бардамнан сайрхаж болно. Харин би зам зуурт хамаг усныхаа талыг нь асгадаг учраас өөрийгөө бараг хэрэггүй эд гэж бодож байна! гэв.

Read more...
 
Лусын хорлол
Нийтлэл өгүүллүүд - Сургамжит түүхүүд
Пүрэв, 04 Бич сарын 2014

(Болсон үйл явдлаас сэдэвлэв)

 

Зуны нар эгц дээрээс

Зулай төөнөн халуу шатаана

Зусландаа буусан айлуудын гэр

Зурсан юм шиг жигд ярайна

Суунаглах утаа айлын гэрээс

Шугамдсан юм шиг дээш зурайна

Дэлгэж тавьсан ааруулын дээгүүр

“Дээрэмчин” элээ хааяа эргэнэ

Захын гэрээс жаахан борхүү

Сав бариад усанд харайлаа

Жаахан толгойн энгэрээс урсах

Сайхан булаг дээр яаран очлоо

Read more...
 
"Бхагавад-гита" лекц 1-р бүлэг 15р шүлэг
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Ням, 17 Хонь сарын 2014

Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

1973.07-15. Лондон.

Прадьюмна:

Панчаджаньям хришикешо

Девадаттам дхананджая

Паундрам дадхмау маха-шанкхам

Бхима-карма врикодарах

(Бг.1.15)

Орчуулга: “Эзэн Кришна өөрийн Панчаджанья нэрт дунгаа үлээсэн ба Арджуна түүний Дэвадатта нэрт дунгаа үлээв. Цадахаа мэдэхгүй идэгч, төсөөлж баршгүй үйлийн эзэн Бхима өөрийн Паундрам нэрт аймшигт дунгаа үлээв”.

Прабхупада: Врикодара буюу Бхимасена цадахыг мэдэхгүй их иддэгээрээ алдартай. Түүнчлэн тэрээр хэнийг ч хийж чадамгүй үйлүүдийг хийж чаддаг. Тэр яг заан мэт их идэх ба хийхийг ч тэр хэмжээгээр хийдэг. Харин бид түүн шиг асар ихийг идчихээд ямар нэг ажил үйлчлэлийг хийж чадахгүй нь сайн хэрэг биш. Бид тансаг сайхан хооллоод, тэр хэмжээгээрээ ажил үйлчлэлээ эргүүлээд өргөн барьдаг байх ёстой. Энэ тухай Бенгали ардын нэгэн зүйр үг бий: пете кели петхе сояа. Хэрвээ хэн нэгэн ходоодоо хэдийчинээ хоолоор ханганав тэр нуруундаа төдийчинээ ачааг үүрч чаднаа гэж. Бхима-карма буюу түүний үйл хэргийн хувьд агуугийн агуу ба туйлын хэцүү үүрэг даалгаврыг тэр гүйцэтгэн биелүүлж чаддаг.

Read more...
 
Ганга мөрний материаллаг орчлон дээр буун заларсан тухай түүх
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Даваа, 14 Морь сарын 2014

“Брахма-пуранд” Нарада Муни Брахма бурханаас Ганга нь хоёр дүр хэлбэртэй тухай сонсож мэдсэн тухай өгүүлсэн байдаг. Брахма бурхан өгүүлэхдээ:

“Шива бурханы задгай тавьсан үсэнд тус тусдаа орших, басхүү тэднийг буулган ирж буй бодгалиудтай харгалзсан хоёр урсгал оршдог. Түүний нэг хэсэг нь олонд алдартай билээ. Тэрээр брахман Гаутамын ачаар энэ ертөнцөд буун заларсан буюу. Гаутама нь өөрийн ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлж, буяны үйл, бясалгал зэргийг үйлддэг байсан мэргэн юм. Харин нөгөө хэсгийг нь Шива бурханаас хүчирхэг Бхагиратха Махараджа хүлээн авсан ажгуу” гэжээ.

 

Бхагиратха-Ганга

“Ай хүндэт мэргэн Нарада минь, Сатья галавт Нарны удамд заларсан их хаан Сагара гэж амьдардаг байжээ. Тэрбээр Шайбья, Вайдарбхи нэрт хоёр эхнэртэй байсан ба тэд гоо үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүйчүүд байв. Шайбья нь Асаманьяса нэрт нэгэн хүүг төрүүлсэн бөгөөд харин Вайдарбхи нь Шива бурханы адислалаар хүч чадал, алдар нэрэнд нь хязгаар үгүй, бас тэднээс цацрах гэрэл туяа нь зуны нарыг ч давж гарахаар жаран мянган хүүг төрүүлжээ.
Read more...
 
Тэнэгүүдийн оронд
Нийтлэл өгүүллүүд - Сургамжит түүхүүд
Даваа, 16 Могой сарын 2014

Шөнө дөлөөр нэгэн хулгайч баян хуврагын гэрийг тонохоор шийджээ. Гэвч тэрээр тэдний өндөр чулуун хана өөд авирч байтал хана нурж, хөлөө гэмтээж орхиж гэнэ. Уур нь хүрсэн хулгайч хаандаа гомдол мэдүүлэв. Шударга үнэнч, энэрэнгүй өгөөмөр хаан гэрийн эзнийг дуудан ирүүлж, түүн  рүү догшин ширүүнээр хараад: “За чи яаж өөрийгөө зөвтгөх вэ? Миний албат иргэдийг ийм байдалд хүргэх ямар эрх чамд байна?” гэв. Хуврага чичрэн байж: “Дээдэстэн минь, би бодол санаандаа хэн нэгнийг гоочлох санаа бодол үгүй билээ. Хананы хувьд надад ямар ч хар буруу санаа байгаагүй. Бүх буруугийн эзэн бол миний хөлсөлж авсан чулуучин. Би түүнийг ханыг нурахаар хий гэж хэлээгүй” гэв.

Хаан: “Бүтэлгүй муу-чулуучныг нааш аваад ир”.

Үхтлээ айж, салганатал чичирсэн чулуучныг хаан дээр авч ирэв. Хөмсгөө догшноор атируулдан, дуу хоолойгоо байдгаар нь өндөрсгөн байж хаантан: “Чиний хийсэн хана миний албатын хөлийг гэмтээв. Чамд өөрийгөө зөвтгөх сүүлийн боломж олгоё. Харин дүүжлүүр чинь хэдийнээ чамайг санаад ганхаж байгаа гэдгийг санаарай” гэлээ. 

Read more...
 
Үнэт чулууд ба чакрууд
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Мягмар, 13 Луу сарын 2014

Хүний хувь тавиланд нөлөөлж, түүний амьдрал зам мөрийг тодорхойлж байдаг үндсэн 9 гариг бий бөгөөд эдгээр есөн гариг бүр өөр өөрсдийн харгалзах эрдэнийн чулуудтай. Тухайн гариг бүр өөрөөсөө тодорхой хэмжээний диапазон, өнгөний давтамжтай цацраг туяаг ялгаруулдаг ба энэ нь тухайн өнгийн чулуунд олон мянган жилээр хуримтлагдан тэр гаригийн энерги, нөлөөллийг өөртөө хүчтэй шингээдэг ажээ.

Ингэснээр хувь хүний төөрөг зурлага дээрээс ямар гаригийн хүч сул байгаа, ямар гаригийн хүч их байгаа эдгээр нь хувь тавиланд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг тодорхойлон тухайн гаригсын чулуудын тусламжтайгаар асуудал проблемыг шийдвэрлэж болдог.

Read more...
 
Чакра буюу хүрд гэж юу вэ? Түүнийг сэргээсний ач тус
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Баасан, 25 Туулай сарын 2014

Чакра нь хүний биед оршдог энергийн эргэлт явагдаж байдаг долоон төвийн нэр юм. Чакранууд нь бидний биеийн энергийн системээр дамжин энергийн урсгалыг зохицуулж байдаг. Чакран дахь энергийн тэнцвэр зөв байх аваас эрүүл мэнд сайн байх үндэс болно. Хэрэв чакра хаагдаж эсвэл тэнцвэр нь алдагдвал өвчин хийгээд эрүүл мэндийн байдал муудах шалтгаан болдог.

Read more...
 
Төмөр эриний төгс “эм”
Нийтлэл өгүүллүүд - Дуу, яруу найраг
Ням, 16 Бар сарын 2014

Үсээ ургуулж, зүсээ гундааж яахав

Үнсэнд хөрвөөж, агуйд амьдраад яахав

Ууланд очиж ганцаар бүгээд яахав

Усанд шумбаж амьсгалаа түгжээд яахав

 

Од эрхсийн харвах хурдаар

Олон жилийг ингэж өнгөрөөвч

Моод болсон йогийн аргаар

Мянган жилийг тэвчиж улираавч

 

Хүрэх амжилт нь ямар байх бол ?

Хүссэн зорьсондоо очих уу, буцах уу ?

Ургах жимс нь ямар байх бол ?

Урам зоригийг нэмэх үү, хасах уу?

 

Төмөр эринд ингэж явах нь

Төгсд хүргэх зам биш байна

Түмэн жилийг хатуужин өнгөрөөвч

Төгсөх цэг нь цэг биш байна

gaura-kirtan

Хари-гийн нэрийг чангаар дуул

Хаалга үүдээ албаар нээ

Хашаан дотроо, гудман дундаа

Хашгир, дуул, дэвхэр, бүжиглэ

 

Read more...
 
Мэдлэг ба хүлцэнгүй чанар
Нийтлэл өгүүллүүд - Сургамжит түүхүүд
Мягмар, 25 Үхэр сарын 2014

Нэгэн мэргэний хүү их пандит Райвьюд ихэд атаархдаг байжээ. Бүгд л түүнийг хүндлэн хайрлах авч түүний эцгийг огтхон ч үл үнэлдэг байв. Хэргийн учир нь Райвью дан ганц их эрдэм мэдлэгтэй байгаад зогссонгүй бусдыг энэрэн хайрлах сэтгэлийг өөртөө шингээсэн нэгэн байж. Мэргэний хүү Явакрит: “Хэрэв би өрөөсөн хөл дээрээ зогсоод бүх мэдлэгийг, ведийг бүрэн танин мэдэх хүртлээ хатуу тэвчил үйлдэгч болъё. Тэгснээр бүх асуудал шийдэгдэх буй заа” хэмээн сэтгэв.

Ингээд тэрээр мэдлэгийг олохоор шийдэн өөрийн бодож байснаа хэрэгжүүлж эхлэв:

-         Би хатуу чанга тэвчил хатуужлыг үйлдэж, мэдлэгийг олж авна. Тэгсэн цагт энэ хүмүүс намайг үнэлж, цэгнэж, намайг хайрлахгүй хаа одохов. Тэр цагт л би аз жаргалыг олно доо хэмээн тунгааж.

Read more...
 
Нийгмийг өөрчлөх хялбар арга зам
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Лхагва, 12 Үхэр сарын 2014

Хүмүүсийн амьдралыг сайн сайхан, орлоготой, мөнгөтэй, дутагдах, гачигдах зүйлгүй байлгахын тулд үе, үеийн төр засаг хамаг л хүч боломж, анхаарал үйлчлэлээ хандуулж ирсэн. Үүний зэрэгцээ хэрэг зөрчил, хэрүүл маргаан, архидалт, алиа самуун явдалтай тэмцэхийн тулд байдаг л бүх хүч бололцоогоо дайчлан ажилласаар ирсэн, ажиллаж  байгаа.

     Харин иймэрхүү байдлаар ажиллах нь ямаршуу үр дүнд хүрсэн талаар хэн нэгэн эерэг нааштай хариуг хэлэх болов уу даа.

  Дээр дурдсан нийгмийг өөрчлөх баялаг, чинээлэг, гэгээлэг суртахуунлаг байлгах зорилгын төлөө төр засаг асар их хэмжээний  мөнгө зарлагаддаг. Энэ ажил тодорхой үр дүнд хүрдэг гэдгийг хэлж болох ч сэтгэлд хүрсэн тийм үр дүнг авч ирдэггүй. Аргацаасан, түр зуурын өнгөн төдий үр дүн.

Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Results 121 - 140 of 383
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB