|

|
Сүм барих төсөл
Монголын Ведийн соёлын анхны төв барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв барих энэхүү ариун гэгээн үйлсэд оролцож өөрийн болон өвөг дээдсийнхээ буянлаг үйлсийг арвижуулах боломжтой. Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5064469669/төг/ эсвэл та зүгээр л барилгын материал-хэрэгсэл, өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх, бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй. Бурхан Кришнагийн сүмийг зүгээр л барьж эхэлснээр хүн
долоон амьдралынхаа туршид үйлдэж асан нүгэл хилэнцээсээ ангижрах ба өөрийн өвөг дээдсийг тамаас авармуй.
Сканда-Пуран
Статистик
Members: 57
News: 296
Web Links: 5
Visitors: 534224
|
|
Кришнагийн бадамлянхуан өлмийд өргөх залбирал |
|
Нийтлэл өгүүллүүд -
Дуу, яруу найраг
|
|
Ням, 02 Нохой сарын 2008 |
|
Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада Америкийн эргийг чиглэн Атлантын далайг гатлан явж буй хөлөг онгоцны тавцан дээр 1965 оны есдүгээр сарын 10-ны баасан гаригт Шрила Прабхупада өөрийн өдрийн тэмдэглэлдээ ийм нэгэн зурвасыг бичиж үлдээжээ: “Өнөөдөр хөлөг онгоц давлагаанд хөдлөн ганхсангүй. Бие маань арай дээрдэж байгаа бололтой. Гэвч би Вриндавантай мөн миний Эзэн Шри Говинда, Гопинатха, Радха-Дамодартай хагацан салахуйн шаналлыг амсаж байна. |
|
Read more...
|
|
|
Нитяананда! Гауранга! Харе Кришна! |
|
Бхакти йога -
Бхакти йога
|
|
Лхагва, 29 Тахиа сарын 2008 |
|
Вишнужана Свамигийн тухай өгүүлэх нь Вайяасаки даса (04-16-08) Лос-Анжелесийн төв уруу хөдлөхөөр Сэвэнт энд Броудвэй дэхь Буллокийн их дэлгүүрийн өмнө зогсож буй бүхээгтэй тэрэг уруу хүн бүр л урам зоригтойгоор орж байх юм. Очих газар нь бохир, хүн ихтэй, тийм сайхан биш ч Лос-Анжелес дахь шашны бүлгүүдийн хувьд хүмүүст өөрсдийгөө танин мэдүүлэхээр очдог газар юм. |
|
Read more...
|
|
|
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
|
Бямба, 25 Тахиа сарын 2008 |
|
Нэгэн удаа өглөө эрт Сиддхасварупа дас Шрила Прабхупада дээр, гартаа “Иисус Кришнаг хайрлаж байсан, Кришна Иисусыг хайрлаж байсан” гэсэн нэртэй ном барьсаар орж ирэв. Түүнд энэ номын тухай тэрээр ямаршуу бодолтой байгааг мэдэх нь их сонин байлаа. Номонд Кришнагийн ухамсрын ерөнхий дүр байдал, христ шүтлэгтэнгүүд тэдний эерэг байр суурийн тухай гаргасан болох нь номын нэрнээс нь ажиглагдаж байлаа. |
|
Read more...
|
|
|
Бхакта Эндрюгийн фронтын шугамын номлол |
|
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
|
Лхагва, 22 Тахиа сарын 2008 |
|
Би энэ захиаг Эндрюгээс хүлээн авсан юм. Кришнагийн ухамсрын замаар нэг л замнаж эхэлсэн байхад илэрч эхэлдэг нигүүлсэл үүнд харагдаж байлаа. Харе Кришна!! Байлдагч Крис Барткиевич бол миний найз, мөн надтай явган цэргийн ангид цуг байсан юм. Тэр хажуугаар өнгөрсөн хүн бүр уруу инээмсэглэсэн найрсаг нэгэн байсан юм. Түүнд өөрийгөө Кришнагийн Ухамсарт нээх боломж байгаагүй бөгөөд түүний тэр сайхан сэтгэл зүрхийг Кришнад нээж өгөөгүйдээ би өөрийгөө маш их буруутайд тооцож байна. Есдүгээр сарын 30-нд мэргэн буучийн галд өртөж амь үрэгдсэн сайн найзыгаа алдсанаас болоод сүүлийн үед надад их хэцүү байлаа. |
|
Read more...
|
|
|
2012 оны тухай Ведийн алдарт зурхайч хэрхэн зөгнөсөн бэ? |
|
Зурхайн нийтлэл -
Зурхайн нийтлэл
|
|
Мягмар, 21 Тахиа сарын 2008 |
|
2012 оны тухай олон олон зөгнөлүүдээс харахад Европ, Ази, Америкийн нилээд хэсэг техногенийн болон байгалийн сөрөг үзэгдэлтэй тулгарах болно гэсэн байна. Энэтхэгийн алдарт зурхайч Б.В.Раманы 2012 оны тухай зөгнөсөн зөгнөлд: Юуны өмнө ведийн зурхайд сарны жилийг авч үздэг гэдгийг мэдвэл зохино. Энэ нь тухайн жилийн дөрвөн сараас дараа жилийн дөрвөн сар хүртэл үргэлжилдэг. Одоогийн явж буй жилийг “сарважит” хэмээн нэрлэдэг. Энэ жил нь бүхий л хүн төрөлхтний хувьд бүхэлдээ хэвийн тайван жил юм. Энэ он нь олон тооны хүмүүс болон улс гүрнийг хамарч болох ноцтой сүйрлийг учруулахгүй. |
|
Read more...
|
|
|
Шунал хэмээх нохойг зүрх сэтгэлээсээ үлдэн хөөгтүн. |
|
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
|
Пүрэв, 16 Тахиа сарын 2008 |
Бурханы өршөөлт Чайтанйа Чаран Прабху ярьж байна. 2008 оны 9-р сарын 1 Шуналыг хянах нь насан туршийн тэмцэл гэж Кришна Бхагавад Гитад айлдсан билээ. Тэр ч байтугай чин бишрэлтэнгүүдийн хувьд ч шуналыг хол чулуудан хаяагүй; бид шуналын эсрэг шийдэмгийгээр үгүй гэж хэлэхэд түүний дайралт буурдаг; гэвч оршсоор л байдаг. Шрила Прабхупада үүнийг гэрийн тэжээвэр нохойны жишээн дээр тайлбарласан байдаг: чи түүнийг дандаа эрхлүүлж; хайрлаж; тоглож хүслээр нь байдаг байж; гэтэл нэг өдөр эмч ирээд энэ нохой чинь галзуу юм байна, хэрэв таныг хазвал та үхэх болно гэж л дээ; тэгээд та түүнээс салахын түүс болж, өшиглөн гаргахыг оролдоно. Гэтэл харин нохой маань сүүлээ шарвалзуулаад л буцаад ирнэ. |
|
Read more...
|
|
|
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
|
Пүрэв, 16 Тахиа сарын 2008 |
 | Ковэри голын эрэг дээрх Махадейвапурад орших Харе Кришна Байгалийн Фермээр Аша Кришнасвами зочилсон ба тэнд өрнөсөн фермийн шинэ санаачлагууд түүний сонирхлыг ихэд татжээ. |
Албан тушаал хүлээн авч байхдаа фермерүүдийн итгэлийг хүлээж байсан мужийн амбан сайд Еддюраппа хэрвээ Мандяа дүүргийн Махадейвапура дахь Харе Кришна Байгалийн Фермеер зочилсон бол органик фермийн комисс байгуулахгүй байхаар зогсохгүй бүр хөдөө аж ахуйн комисс байгуулах санаагаа ч больж болох байлаа. Оронд нь фермерүүдэд ямар нэг засаг төрийн агентлагуудаас хамааралтай байж, өр шир бололгүйгээр амьдралаа сайхан авч явахад нь туслах олон олон санал зөвлөгөө, бэлэн байгаа шийдлүүдийг олж харж болох байв. |
|
Read more...
|
|
|
Чин бишрэл зүтгэлийн хүчин чадлын тухай түүх |
|
Бхакти йога -
Мантра унших
|
|
Даваа, 13 Тахиа сарын 2008 |

| Бурханы адислалт Бхакти Чаитанйа Свамигийн нэгэн лекцэнд, Кришна хамгийн өчүүхэн жаахан үйлчлэл зүтгэлийг ч үнэлдэг тухай өгүүлсэн байдаг. Махараж үүнтэй холбогдуулан нэгэн түүхийг ярьсан юм. Нэгэн маш их баян чинээлэг, нөлөө бүхий хүн амьдардаг байжээ. Тэрээр хангалттай үл бүтэх этгээд байсан хийгээд, өөрийн амьдралдаа нүгэл хилэнцийн зэгсэн “нөөцтэй”, материаллаг бодол ухаантай нэгэн байсан аж. Хэдий нүгэлт зуршил түүнд байсан ч ямар нэг байдлаар үхэх агшиндаа хүн Харе Кришнаг давтах нь чухлын тухай сонсох, ухаан санаандаа түүнийг хадгалах аз тохиосон байна. | |
|
Read more...
|
|
|
Нийтлэл өгүүллүүд -
Дуу, яруу найраг
|
|
Мягмар, 07 Тахиа сарын 2008 |
|
Үнэгэн харанхуйг сиймхийлж хүний юм цохичихоод Үр хүүхдээ тэжээнэ гэж амьтны амь хороочихоод Албан тушаалаа ашиглаж авилга хахууль ханцуйлчихаад Архи, тамхи наймаалж ашгийн уутаа язлачихаад |
|
Read more...
|
|
|
Бурханы өршөөлт Радхашам прабху яриж байна |
|
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
|
Пүрэв, 02 Тахиа сарын 2008 |
Яаж “зүгээр л уншаад сонсох вэ?” Шрила Прабхупада “Мантраг магтан дуулахад юу нь хэцүү байх билээ? Зүгээр л уншаад, сонсох хэрэгтэй” хэмээн айлдсан байдаг. Энэ ийм амархан байхад хүмүүсээс тийм их хүчин чармайлт шаардана гэж үү? Цэвэр чин бишрэлтэнд мантра магтан дуулахад, сонсох нь мэдээж хэрэг маш амархан. Тийм ч учраас Жапаг сүнслэг амьдралын барометр гэлцдэг. Энэ юу гэсэн үг вэ? Зүрх сэтгэлдээ бид хэр ариуссанаас хамааран тэр хэмжээний аз жаргал, баяр цэнгэл, хүсэл тэмүүлэлтэйгээр Ариун Нэрэнд ойр очдог. Тодорхой хэмжээний ариусалд хүрээгүй нэгэнд мантраг магтан дуулах нь маш хэцүү даалгавар болж, томоохон сорилт болдог байна. |
|
Read more...
|
|
| | << Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
| | Results 181 - 198 of 198 |
 |

|
|
|
|