|

|
Сүм барих төсөл
Монголын Кришнагийн ухамсрын анхны сүм барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв болох Шри Кришнагийн сүм барихад оролцох боломжтой. Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5064469669/төг/ эсвэл та зүгээр л барилгын материал-хэрэгсэл, өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх, бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй. Бурхан Кришнагийн сүмийг зүгээр л барьж эхэлснээр хүн
долоон амьдралынхаа туршид үйлдэж асан нүгэл хилэнцээсээ ангижрах ба өөрийн өвөг дээдсийг тамаас авармуй.
Сканда-Пуран
Статистик
Members: 57
News: 290
Web Links: 5
Visitors: 480088
|
|
Бурханы Дээд Бодгал -
Кришна
|
|
Даваа, 22 Хонь сарын 2011 |
|  | | Нэгэн удаа Дивали баярыг тохиолдуулан Радхарани болон гопи(үхэрчин бүсгүйчүүд), Мальяхари нуурын эрэг дээр ирж өөрсдийн үнээдийг гоёхоор сувд хэлхэж эхэлжээ. | |
|
Read more...
|
|
|
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
|
Бямба, 13 Хонь сарын 2011 |
|  | Бид өөрсдөдөө эерэг сэтгэлгээг хөгжүүлвэл энэ нь биднийг ухамсарт маань сөргөөр нөлөөлөх нөлөөллөөс хамгаалах дархлаа болно. Шрила Прабхупадын уламжлалт нэгэн өглөөний аяллын үеэр түүнийг Нара-Нарайана хэмээх шавь нь дагалдаж явж байв. Тэрээр өвөрмөц нэгэн ид шидийн чадвар буюу бусад хүмүүсийн санаа бодлыг удирдах эрдмийг эзэмшсэн нэгэн байлаа. | |
|
Read more...
|
|
|
Бхакти йога -
Мантра унших
|
|
Мягмар, 09 Хонь сарын 2011 |
 | ... Чин бишрэлтэнгүүдэд хамгаалалт хэрэгтэй. Учир нь гэвэл энэ ертөнц дайсагнасан сүнсүүдээр дүүрэн билээ. Брахмагаас эхлээд адгийн доод шоргоолж хүртэл Бурханаас үл хамааралтай байхыг хүсдэг. Ийм учраас Кришнагийн ухамсрыг номлоно гэдэг тийм ч амар бус. Нэгэн удаа Парижид бид гудамжны харинам хийчихээд буцаж ирээд байтал Шрила Прабхупада биднийг өрөөндөө дуудав. | |
|
Read more...
|
|
|
Говардхан толгойн илрэл, үүсэл |
|
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
|
Лхагва, 27 Морь сарын 2011 |
|
Нэгэн удаа Бурхан Кришнагийн эцэг Нанда Махараджа өөрийн ах Упанандаас Говардхан толгой хэрхэн ариун Вриндаваны газар шороон дээр илрэн заларсан тухай асуусан байна. Упананда яг энэ асуултыг Пандавуудын эцэг Панду хаан өөрийн өвөг эцэг Бхишмад тавьж байсан тухай хариулсан ба Бхишма “Гарга-самхитагаас” дараахь түүхийг ярьж өгсөн байдаг. |
|
Read more...
|
|
|
Прабхупадатай хийсэн ярилцлагууд №1 |
|
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
|
Ням, 17 Морь сарын 2011 |
|
Бурханы өршөөлт А.Ч Бхактиведанта Свами Шрила Прабхупадатай хийсэн ярилцлагууд 1968 оны Хоёрдугаар сар 1-р хэсэг Эрхэм хүндэт уншигчид та бүхэндээ Кришнагийн ухамсарын олон улсын байгуулагыг үүсгэн байгуулагч А.Ч. Бхактиведанта Свами Шрила Прабхупада АНУ-д амьд ахуй цагтаа өөрийн шавь болон сурвалжлагч нартай хийсэн ярилцлагуудаас хөрвүүлэн хүргэж байгаадаа баяртай байна. Таны ухаан тань мэргэн, сэтгэл тань ариун байх болтугай. |
|
Read more...
|
|
|
Надад яагаад ийм зүйл тохиолдов? |
|
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
|
Бямба, 14 Луу сарын 2011 |
|
Сатсварупа Даса Госвами Шримад Бхагаватамд Бали Махараж болон Ваманадева нарын тухай түүх бий. Ваманадева бол бяцхан брахман хүүгийн дүрээр тодорсон Бурханы Дээд Бодгаль өөрөө байв. Тэр Бали Махараж дээр очиж гурван алхам газар өгөхийг гуйн зөвшөөрүүлдэг. Гэхдээ Тэрбээр орчлонгийн дүрээ тодруулж эхний хоёр алхмаараа л бүх ертөнцийг эзэлсэн учраас Бали Махараж амласан гурав дахь алхам газраа өгөх боломжгүй болж хүнд байдалд орно. Ваманадева түүнийг Варунагийн олсоор хүлэхэд эхнэр нь төдийгүй номын багш нь хүртэл орхин одсон байна. |
|
Read more...
|
|
|
Бурхан Кришна болон бяцхан Шраван |
|
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
|
Ням, 10 Туулай сарын 2011 |
|
Бяцхан Шраван эмээгийнхээ хажууд зогсоод урд хашааны зэрлэг өвсийг хичээнгүйлэн зулгааж байгааг нь харж байв. Хүү өвөө эмээтэйгээ Лондонгоос ирснээс хойш өдөр бүр л ийм ажил хийж байгаа. Тэр одоо таван настай бөгөөд өвөө эмээтэйгээ байх дуртай. Мэдээж хэрэг Камакши, Вишванатан хоёрт ч бяцхан хүүтэй хамт байх нь таалагддаг. |
|
Read more...
|
|
|
Тэвчээр гэдэг бол Кришнагийн төлөвлөгөөнд итгэх гэсэн үг |
|
Нийтлэл өгүүллүүд -
Сургамжит түүхүүд
|
|
Баасан, 18 Бар сарын 2011 |
|
Эрт урьдын цагт нэгэн алдартай сүмийн цэвэрлэгч байжээ. Тэрбээр гайхалтай бишрэлтэй хийгээд шударга нэгэн байв. Өдөр бүр даршан авахаар сүмд ирж байгаа мянга мянган бишрэлтнүүдийг хараад Бурхан байнга л эндээ зогсч хүмүүст даршан өгөөд их л ядардаг байх даа хэмээн боддог байж. |
|
Read more...
|
|
|
Нийтлэл өгүүллүүд -
Дуу, яруу найраг
|
|
Пүрэв, 17 Үхэр сарын 2011 |
|
йамуна-пулине, кадамба канане, ки херину сакхи! аджа шйама вамшидхари, мани-манчопари, коре лила расараджа Ай сакхи! Өнөөдөр би юу харсан гэж санана! ариун Ямуны эрэг дээр кадамбан ойн шугуй дунд. Трансцендент амтын хаан мэт тоглоом цэнгэлээр наадагч, дан эрдэнийн ширээнд залран суугч. Аялгуут лимбээ барин зогсоод инээмсэглэн зогсох аадрын үүл мэт бараан биетэй жаалхүүг харлаа |
|
Read more...
|
|
|
Шрила Прабхупада Москвагийн Үзэсгэлэн Яармагт |
|
Мэдээ -
Сүүлийн үеийн мэдээ
|
|
Даваа, 17 Хулгана сарын 2011 |
|
Олесия Подцероб ISKCON Мэдээ – 2010, 11 сарыn 4 “Москвагийн Олон Улсын Номын Үзэсгэлэн Яармаг(МОУНҮЯ) нь Оросын соёл болон бизнесийн амьдралын томоохон үйл явдалуудын нэг гэж зүй ёсоор тооцдог. Жилээс жилд дэлхийн улс орнуудын тэргүүлэгч хэвлэлийн болон номын худалдааны гол компаниуд өөрсдийн хамгийн чухал ололт амжилтуудаа энд дэлгэн үзүүлдэг...” Владимир Путины хэлсэн энэ үгийгМосквагийн Бүх Оросын Үзэсгэлэн Яармагийн Төвийн Номын Үзэсгэлэн яармагийн Каталогид ишлэл болгон бичсэн байдаг. |
|
Read more...
|
|
| | << Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
| | Results 21 - 40 of 192 |
 |

|
|
|
|