spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Арван мянган жил үргэлжлэх Алтан Эриний тухай зөгнөл
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Баасан, 04 Нохой сарын 2016

Дээд Эзэн Шри Кришнагийн газар дэлхийд өрнүүлсэн зугаа наадмын дуусах мөч ойртож байлаа. Тэр үед, Дээд Эзэний бурханлаг ертөнцдөө буцах цаг хугацаа дөхөж байгааг харгалзан, болгоомж сэрэмжийн үүднээс, бүх ариун гол мөрнүүдийг төлөөлөн  Ганга мөрөн ээж,  Шри Кришнагийн үүсгэн байгуулсан хот Дваракад хүрэлцэн ирж Түүнтэй уулзсан байдаг.

“Ганга эх хэлсэн нь: “Ай Дээд Эзэн минь ээ, Таны зугаа наадам өндөрлөх тийшээ болж байгааг бид мэдэрч байна. Хүмүүс улам улам материаллаг болж байна... Та хэзээ ямагт бидэнд өршөөл нигүүлсэлтэй байдаг билээ. Таныг буцан одмогц Кали эриний хүмүүс бидний усанд хичнээн ихээр угаал үйлдэх болно гэдгийг бодоод үз дээ! Ай Эзэн минь, тэгэхээр бид тэдний тэнд орхисон нүгэл хилэнцийг даан тэсвэрлэж чадахгүй шүү дээ””.

Read more...
 
АХИМСА БУЮУ ХҮЧ ҮЛ ХЭРЭГЛЭХҮЙ ГЭЖ ЮУ ВЭ?
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Лхагва, 26 Тахиа сарын 2016
Ахимсын зарчмыг дагана гэдэг нь нэг ч амьд бодгалийн хөгжилд саад болохгүй байхыг хэлнэ. Хэн нэг нь сүнсний очийг алж устгаж болохгүй юм чинь, тэр ч байтугай биеийг нь устган хөнөөж байлаа ч ингэх боломжгүй болохоор мэдрэхүйгээ хангаж, махыг нь идэхийн тулд түүний биеийг хөнөөхөд буруудах зүйл байхгүй гэж бодох ёсгүй. Өнөө цагийн хүмүүс хангалттай хэмжээний үр тариа, жимс, жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн байсаар байтал амьтны мах идэхэд маш ихээр дурлан татагдаж байна. Угтаа бол хүмүүст амьтдыг алах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Хүн бүхэнд энэ нь хамаатай. Өөр ямар ч сонголтгүй болсон үед хүмүүнийг амьтны мах идэхийг зөвшөөрдөг ч, тухайн амьтныг тахилга өргөл болгосны дараа идэхийг зөвшөөрдөг. Ямартай ч хоол хүнс хангалттай байсаар байгаа тохиолдолд бурханлаг өөрийгөө танин ухаарахуйн зам мөрдөө үнэхээрийн дэвшил гаргахыг хүсч байгаа хүмүүс нь ямар ч тохиолдолд адгуус амьтдад хүч хэрэглэх ёсгүй.
Read more...
 
ХЭН НЬ АГУУ ВЭ? (сургамжит түүх)
Нийтлэл өгүүллүүд - Сургамжит түүхүүд
Бямба, 15 Тахиа сарын 2016

Өөрөөс нь  илүү агуу хэн нэгэн байхвий гэхээс байж сууж чаддаггүй нэгэн хаан амьдардаг байжээ. Нэг удаа тэр бүх сайд түшмэдүүдээ дуудан ирүүлээд, тэдэнд ийм нэг асуулт тавьж гэнэ:

-Бурхан бид хоёрын хэн нь илүү агуу болохыг хэл ?

Сайд нар айснаасаа болж дагжин чичирцгээв. Тэгээд тэд хаанаасаа жаахан бодох хугацаа өгөөч хэмээн хүсэцгээжээ. Бүх сайд түшмэдүүд нас нь нилээд хэвийсэн хүмүүс байсан болохоор хэн нь ч албан тушаалаасаа хөөгдөж, аз жаргалтай гэр бүлийн амьдралаа бусниулахыг хүссэнгүй. Үүний зэрэгцээ тэд сүсэг бишрэлтэй хүмүүс байсан тул мөн Бурханы уур хилэнг хөдөлгөхийг ч бас хүссэнгүй ээ. Удаан удаан бодож бодож, толгой тархиа гашилгаж гашилгасан боловч олигтой санаа огт орж ирсэнгүй гэнэ. Гэтэл хамгийн ахмад түшмэл гэнэт:

-Бүх зүйлийг надад даатгачих. Маргааш би өөрөө хаантай очиж ярилцах болно ,    гэв.

Read more...
 
“АЛДАА”
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Лхагва, 12 Тахиа сарын 2016

Шрила Прабхупада дээр нэг удаа нэгэн майвади гүн ухаантан иржээ. Тэрээр түүний “Бхагавад-гита”-гийн орчуулгыг шүүмжлэхийн тулд л ирсэн байлаа. Тэр санскрит хэлийг зэгсэн сайн мэддэг байсан бөгөөд  Шрила Прабхупадад хандан: “Свамижи, таны орчуулганд байгаа алдаануудыг хэлэхийг минь зөвшөөрнө үү”  хэмээн хүсэв. Прабхупада ч “Бололгүй яахав!” хэмээн хариулжээ. Бишрэлтнүүд, Шрила Прабхупада түүнийг хэрхэн  дийлэхийг харахаар цугларцгаалаа. Маявади ч ярьж гарлаа: “Энийг хардаа: Та энд Кришна гэж бичсэн байна. Гэтэл шүлгэн дээрээ Кришнагийн тухай юу ч алга. Энд Йога гэсэн байхад харин та энд “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гэж бичсэн байна. Тэнд бас бас “карма” гэж бичсэн байтал харин та дахиад л “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гээд биччихэж”.

Read more...
 
ШРИЛА ГОУР ГОВИНДА СВАМИ: ВАЙШНАВ НЬ ХОЁР НҮҮРЭЭС АНГИД ХҮҮХЭД МЭТ ЭГЭЛ ЖИРИЙН БАЙХ ЁСТОЙ.
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Бямба, 08 Тахиа сарын 2016

..Жишээ нь, багш нь сурагчиддаа математикийн хичээл зааж байсан гэж бодьё. Ангид олон хүүхдүүд бий. Тэдний түвшин янз бүр. Зарим нь хангалттай ойлгох чадвартай, зарим нь чадваргүй. Шавь нар бүгд янз бүр. Тодорхой нэг сэдвийг заагаад багш: “За ойлгосон уу, хүүхдүүдээ? Чи ойлгосон уу? Бас чи?” гэх мэтээр асуудаг. “Тэгсэн, тэгсэн, ойлгосон” л гэцгээнэ. Гэвч мулгуу толгойтой шавь юу ч ойлгоогүй  хэдий ч, хэзээ ч: “Би ойлгосонгүй ээ” гэж хэлдэггүй. Тэрээр: “Хэрэв би ойлгоогүй гээд хэлчих юм бол бусад хүмүүс намайг юу гэх бол” гэж дотроо боддог. Багш маш гайхамшигтай байдлаар тайлбарлаад байхад ч юу ч ойлгодоггүй тийм мулгуу. Ичимхий бүргээсээ юм уу эсвэл өөр бас бус шалтгаанаар: “Тиймээ, би бүгдийг ойлгосон” гэж хэлдэг. Үр дүн нь ямар байх вэ? Тийм шавь өсөж хөгжиж чаддаггүй. Түүнийг дараагийн ангид нь оруулдаггүй. Тэрээр шалгалтан дээрээ унадаг. Ийм байдлаар төгс төгөлдөрт хүрч болно гэж үү? Капатья буюу хоёр нүүр нь төгс төгөлдөрт хүрэх замд бий болох асар том саад юм.

Read more...
 
АЛТАН ЭРИНИЙ ЭЛЧИЙН ТУХАЙ ЗӨГНӨЛ
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Пүрэв, 29 Бич сарын 2016

Шри Чаитанья айлдсан нь: “Галав эрин болгонд Би, зөв явдалтнуудыг хамгаалах, шашны зарчмуудыг сэргээн тогтоохын тулд материаллаг ертөнцөд илрэн залардаг. Миний айлчлалын учир зорилгыг үл ухаарсан мунхаг хүмүүс нь нүгэл үйлдэхээ үргэжлүүлсээр л байдаг. Ийн нүгэлт үйл  ертөнцийг бүхэлд нь дүүргэсэн байгаа нь Надад өгүүлшгүй зовлон шаналлыг мэдрүүлж байна. Кали-югийн тор хальсанд унасан амьд бодгалиудыг энэрэн нигүүлсэхийн эрхэнд Би энэ ертөнцөд буун морилно.

     Ай миний итгэлт албатууд минь ээ, Би та нарыг Кали эриний энэ нүгэлт байдлыг устган сөнөөхөд минь туслахыг хүсэж байна. Нама-санкиртан хэмээх хүчирхэг зэвсгийг гартаа атган Би, хүмүүсийн зүрхэнд оршин байгаа материаллаг хүслүүдийг нь устган цэвэрлэх болно.

      Хамгийн доорд унасан адгийн нүгэлтэн ч, хамгийн алс бөглүү төөрөлдсөн орны оршин суугчид ч Миний адис өршөөлийг хүртэх болно. Тэднийг аврахын тулд Би тийш нь Өөрийн сенапати-бхактаг илгээх болно.

Read more...
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ АЮУРВЕДИЙН ТОДОРХОЙЛОЛТ (2-р хэсэг)
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Бямба, 24 Бич сарын 2016

Аюурведийн бичээсүүд эмчилгээний арга хэрэгслийг дараахь үндсэн гурван төрөлд хувааж үздэг: деви, мануши, асури буюу тэнгэрийн, хүмүүний, чөтгөрийн. Деви буюу тэнгэр бурхдын эмчилгээнд адис, ерөөл, мантра тарнийн уншлага, махбодийн эмчилгээ, үнэт чулууд, гэрлээр болон сэтгэл зүйн эмчилгээ гэх мэт эмчилгээнүүд багтдаг. Мануши буюу хүний гэдэгт зөв хооллолт, эм тан уух гэх мэт ордог. Асури буюу чөтгөрийн эмчилгээний арга зам нь өвчнийг өвдөлтөөр эмчлэх арга юм. Энэ төрлийн эмчилгээ нь өөртөө биеийг хатгах, цоолох, биед ямар нэг бодис гаднаас оруулах, урах зүсэх буюу мэс засал хийх, шок терапи буюу цочроох эмчилгээ гэх мэтийг багтаадаг. Мэс заслын аргууд, мэс заслын багаж төхөөрөмжийн  талаар эртний судар шаструудад тодорхой өгүүлсэн байдаг боловч тэднийг хамгийн үл хүсүүштэй арга хэмээн үздэг бас хамгийн  эцсийн арга ч гэж үздэг байна. Орчин үеийн эмчилгээний арга системийг баримтлагч эмч нарын хийж буй мэс заслуудын 95 хувийг эртний анагаан эмчлэгч нар сайшаан дэмждэггүй ажээ.

Read more...
 
МӨНХИЙН АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛД(2-р хэсэг) ИМПЕРСОНАЛИЗМЫН ЭСРЭГ ПЕРСОНАЛИЗМ
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Бямба, 17 Бич сарын 2016
Персонализмын үзэл онол нь өөртөө имперсонализмын онолыг автоматаар багтаадаг бөгөөд түүнийг даван гардаг. Дээд Бурхан нь туйлын үнэн болохын  хувьд нэгэн цаг мөчид бодгаль ба бодгаль  бусаар оршиж чадна. Бурханлаг эрчим, энергийн үндсэн гурван хэлбэр бий: гадаад эрчим– энэ нь материаллаг орчлонг тэтгэн барьж байдаг, хязгаарын эрчим – амьд бодгалиудыг бий болгодог эрчим, дотоод эрчим – сүнслэг буюу бурханлаг ертөнцийг тэтгэж байдаг эрчим. Болзолдсон нөхцөл байдлынхаа улмаас бид бурханлаг зүйлсийг материаллаг зүйлсийн эсрэг зүйл мэтээр хардаг. Бидний хувьд материаллаг байдал гэдэг нь дүр хэлбэртэй зүйлийг хэлдэг. Тиймээс бурханлаг буюу сүнслэг зүйл гэхээр дүр хэлбэргүй байх ёстой юм шиг санадаг. Материаллаг байдал гэхээр үйл, үйлдлийг заадаг бол бурханлаг буюу сүнслэг нь үйл, үйлдэл үгүй юм шиг санадаг. Сүнслэг ертөнц дахь үйлийг жинхэнээр нь ойлгохын тулд бид энэ бүх хуурмаг үзэл төсөөллүүдээсээ ангижрах ёстой. Сансрын ухамсар дахь олон олон амьдралын дараа бид хайр ба чин сүсэг бишрэлийн ачаар Бурханы талаархи имперсоналист ойлгоцоо ялан гарч чадна. Тэр цагт л бид эцсийн эцэст сүнслэг ертөнцийн гайхалтай үйлтэй холбоо тогтоох боломжийг олж авна.
Read more...
 
ХАРЕ-КРИШНА МАНТРА-Г ДАВТАН УНШИХЫН УТГА УЧРЫН ТУХАЙ
Нийтлэл өгүүллүүд - Иога
Бямба, 10 Бич сарын 2016

“Харе Кришна” хэмээх үгс нь бидний хувьд хэвшил болсон үг хэллэг ч эдгээр үгс нь чухамдаа ямар утгатай болохыг мэдэх хүн цөөн. Энэ нь олонтаа давтан дуудаж, шившин уншсанаар, уншсан хүмүүнээ ховсдолд оруулах ёстой юм уу, эсвэл энэ нь амьдралаас холдон хөндийрөх хэлбэр үү, эсвэл жинхэнэ бясалгал юм уу, үгүй бол бидний үзэл санааг үнэхээр өргөтгөн тэлж, гүнзгийрүүлэх чадалтай юм уу? Энэхүү товч эссэгээ 1966 оны сүүлээр Шрила Прабхупада өөрийн удаан эргэлдэгч хальсан дээр буулган үлдээжээ. Энэ эссэ нь Харе Кришна мантрын дотоод утга учир, мөн чанарыг нээн таниулах бөлгөө.

 

Харе Кришна Харе Кришна, Кришна Кришна Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама Харе Харе – г давтан уншсанаас үүсэх трансцендент авиа чичирхийлэл нь бидний трансцендент ухамсрыг дуудан сэрээх шилдэг арга юм. Амьд бурханлаг сүнс буюу бид анхнаасаа л Кришнаг ухамсарлагч амьтас гэлээ ч өнөөгийн энэ цаг үед бидний ухамсар материаллаг ахуйн нөлөөллийн улмаас бузардан бохирдсон хийгээд энэ нь бид эрт дээр цагаас материтай холилдон зууралдсаны үр дүн юм. Бидний одоо амьдарч буй материаллаг ахуйг “ майа ” буюу хоосон хуурмаг гэдэг. Майа хэмээх үг нь “байхгүй байгаа тэр зүйл” гэсэн утгатай. Хоосон хуурмаг гэж юу вэ? Энэ нь үнэн хэрэгтээ бид материаллаг байгалийн хатуу чанга хуулиудын зуултанд оршдог ч харин түүнийг ноёлон захирахыг санаархаж байдагт оршино. Зарц албат өөрийгөө эзэн ноён хэмээн дүр үзүүлэн салбаганаж байвал түүнийг хоосон хуурмагт автжээ гэж ярьдаг. Бид материаллаг байгалийн нөөц баялгийг ашиглахыг оролдовч үнэндээ бид түүний урхи торонд улам улам орооцолдон ширэлдсээр байдаг. Ийм учраас хэдий байгалийн баялгийг эзэгнэхийг санаархаж, түүнтэй хатуу ширүүн тэмцлээ ч бид түүнээс бүр ч илүү хамаарахуйц нөхцөл байдалд ордог. Материаллаг байгальтай тэмцэх энэхүү хуурмаг тэмцэл маань зөвхөн бид өөртөө  Кришнагийн ухамсрыг сэрээж өгсөн тэр цагт л зогсоно. 
Read more...
 
МӨНХИЙН АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛД(1-р хэсэг) ДӨРВӨН ҮНДСЭН ЗАМ МӨР
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Пүрэв, 08 Бич сарын 2016

Бид хэрхэн яаж дээд зорилгод хүрэх вэ? Ямар зам мөр биднийг буцаагаад гэрт минь аваачих вэ? Бүх зам мөр нь философийн үндсэн 4 категори болох материализм, войдизм (англи хэлний void хэмээх үг нь хоосон, сул гэсэн утгатай), имперсонализм, персонализм хэмээх үзлүүдийн аль нэгээс нь эхлэдэг. Бид, материаллаг орчлон гэж юу болох, түүний хил хязгаарын чанадад юу оршдог, сүнслэг ертөнц(бурханлаг ертөнц) гэж юу болох талаар танин ойлгохыг хүсэж байгаа бол эдгээр дөрвөн сургуулийн үзэл онолын талаар мэдлэгтэй байх нь чухал.

     Материализмын гүн ухаан нь атеист буюу бурхангүй үзэлт гүн ухаан дээр суурилдаг. Материализм нь, хүн бол физик биемахбодиос өөр юу ч биш бөгөөд сүнс гээч зүйл үгүй хэмээн тунхагладаг. Хүмүүний бодгаль чанар хийгээд ухамсар зэрэг нь түүний оршин амьдарч буй орчноор тодорхойлогддог. Амьдралыг зүгээр л хооллох, унтах, үр удмаа үлдээх, биеэ хамгаалах процесс мэтээр хардаг ба Чарльз Дарвины онолоор бол энэ нь хамгийн их амьдрах чадвартай нь амьд үлдэх процесс юм. Энэ гүн ухаан нь бүдүүлэг эгоизм буюу аминч үзлийг төрүүлэн бий болгодог бөгөөд энэ үзэл нь байгалийг ашиглахуй болон удирдахуй дээр суурилдаг. Харин байгальтайгаа зохицохуй дээр биш. Материаллаг гүн ухаан нь бүх эрх мэдлээ дэлхий даяар тархаан түгээхийг оролдож буй дарлан мөлжигчдийн орчныг даган баримтлагчдын дунд түгээмэл оршдог.

Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Results 61 - 80 of 383
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB