spacer.png, 0 kB

Хайлт


Нэвтрэх Хэсэг






Lost Password?

Сүм барих төсөл

Монголын Кришнагийн ухамсрын анхны сүм барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв болох Шри Кришнагийн сүм барихад оролцох боломжтой.

    tmpl

Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5037232456 /төг/ эсвэл  та зүгээр л барилгын материал-хэрэгсэл,  өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх,  бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь  уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй.

 

 Бурхан Кришнагийн    сүмийг зүгээр л барьж      эхэлснээр хүн      

 долоон амьдралынхаа    туршид үйлдэж асан      нүгэл хилэнцээсээ     

ангижрах ба      өөрийн өвөг дээдсийг тамаас     авармуй.    

 Сканда-Пуран  

 

Статистик

Members: 57
News: 245
Web Links: 5
Visitors: 217717
spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

“Буурал багшийн бургасан саваа” хэмээх дөрвөн мөртүүдийн цоморлиг
Нийтлэл өгүүллүүд - Дуу, яруу найраг
Баасан, 22 Луу сарын 2009

Доктор Мэлхий гуайн басамжлал

 

Маний амьдардаг цөөрөм чинь

Маш том шүү дээ хө

Атлантын далай гэдэг чинь минийхээс

Арав дахин томуу даа?

 

2009-02-17.

Read more...
 
Ведийн зурхайн үйлчилгээ
Ведийн зурхайн үйлчилгээ - Ведийн зурхайн үйлчилгээ
Мягмар, 12 Хонь сарын 2008

1.  Ведийн тоон зурхайн төөрөг

  Таны зан төрх, дотоод мөн чанар, нийгэмтэй харьцах байдал, таны сайн болон муу тал, найз нөхөрлөлийн байдал, анхаарч сэрэмжилж явбал зохих зүйлс, эрүүл мэндийн ерөнхий байдал, тохирох үнэт эрдэнийн чулууд, тохиромжтой өнгүүд, жилийн сайн болон муу цаг мөчүүд, амжилтанд хүрч чадах насууд, эзэмшвэл зохих мэргэжил, санхүүгийн боломжууд гэх мэт өөр бусад олон олон зүйлийн тухай мэдээллийг тоон зурхайн ухаан танд хэлж өгнө.

Хэмжээ 10 орчим хуудас

 Үнэ: 15000төг

Жич: Энэ төөргийг хийхэд таны төрсөн он, сар, өдөр байх шаардлагатай.

Read more...
 
ШРИ НРИСИМХА КАВАЧА СТОТРАМ
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Баасан, 08 Луу сарын 2009

Энэ хүү  кавача доорх хаягаар орж зөв дуудлагаар сонсож болно.

1.       Би вээр анхлан Прахлад Махаражийн хүүрнэн өгүүлсэн тэрхүү Нрисимха-кавачийг давтан дуулж байна.

2.       Энэ кавача нь бүхий л эд баялаг, ангижрал гэгээрэл, гоц чанаруудыг хайрлагч эх булаг билээ. Өөрийн бясалгалдаа Бурхан Нрисимхаг алтан сэнтийд залаад энэ залбирлыг өргөөрэй.

3.       Амаа томоор ангайгаад Бурхан Нрисимха алтан сэнтийдээ залран байна. Тэрбээр гурван мэлмийтэй агаад нигуур нь намрын Саран мэт гэрэл туяатай ажгуу.

4.       Тэрбээр дөрвөн мутартай агаад, алга нь зөөлөн булбарай бөлгөө. Тэрээр алтан ээмгээр гоён чимсэн хийгээд цээжиндээ үнэт чулууг зүүж, давтмал дуулгыг толгойдоо өмсжээ.

Read more...
 
Апара экадаши
Экадешийн өдрүүд - Экадешийн өдрүүд
Мягмар, 05 Луу сарын 2009

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Жйештха (5-6) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэхүү ариун гэгээн өдрийн яруу алдрын талаар надад айлдаж соёрхоно уу.

Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, чи үнэхээрийн гайхамшигтай сайхан асуулт тавьлаа. Учир нь, түүний хариу нь бүх хүн төрөлхтөнд ач тус авчрах болно.

Read more...
 
Мохини экадаши
Экадешийн өдрүүд - Экадешийн өдрүүд
Мягмар, 05 Луу сарын 2009

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Вайсакха (4-5) сарын гэрэлтэй хоёр долоо хоногт тохиодог экадашийг юу  гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн яаж баримтлах ёстой вэ? Намайг өршөөн соёрхож энэ бүхний талаар надад айлдаж хайрлана уу?

 Бурхан Шри Кришна хариу айлдсан нь: Ай Дхармын хүү минь ээ, Васиштха Мунигийн нэгэн удаа Рамачандра Бурханд айлтгасныг Би одоо чамд айлдъя.

Read more...
 
Бурханлаг хөгжлийн гурван шат
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Ням, 03 Луу сарын 2009

Эхнийх нь мөнхийн албатын харьцааг Бурхантай тогтоох (самбандха). Удаах нь Бурханыг хайрлах жинхэнэ хайранд (прайогяана) хүрэхийн тулд тэрхүү харилцааныхаа дагуу үйлдэх (абхидхеяа) зэрэг болно.

Бүхий л харилцаа адилхан байдаг. Жишээлбэл эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд гэр бүл болохыг хүсч болно. Үүний тулд тэд эхлээд танилцаж, хоорондоо харилцана. Тэгээд гэрлэнэ. Дараа нь тэрхүү харилцаандаа үйлчилнэ. Эцэст нь тэдний харилцааных нь үр дүн болж хүүхдүүд нь мэндэлдэг.

Самбандха, абхидеяа, прайогяана гурав бол бүхий л Ведийн философийн оргил, Шримад-Бхагаватамын мөн чанар, амьдрал дахь аугаа их баялгууд юм.

 

Read more...
 
Арав дахь өглөөний аялал
Нийтлэл өгүүллүүд - Өглөөний зугаалга
Ням, 03 Луу сарын 2009

Арав дахь өглөөний аялал

 1973 оны таван сарын 14.

Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес.

Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар дагалдан явна.

 Эрдэмтдийн алдаа

Шрила Прабхупада: Материаллаг ба бурханлаг хоёр эрч хүч оршин буйг мэддэггүйд эрдэмтдийн алдаа оршино. Тэд бүх зүйл материаллаг хийгээд бүгд л материас үүссэн гэж үздэг. Тэдний онолын гол өө сэв нь тэд сүнснээс бус материас бүхнийг эхлэж байгаад оршино. Учир нь матери нь сүнснээс үүсэлтэй болохоор

Read more...
 
Нэр томъёоны “нэрмээс”
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Баасан, 24 Туулай сарын 2009
x- Алив та энэ номнуудаас уншаач. Таныг төгс төгөлдөрт хүргэх их чухал номууд.- Зөндөө уншсаан. Ойлгохгүй юм байна лээ. Тэр олон ойлгомжгүй нэр томъёонуудыг ээ. Цагийн гарз. 

Иймэрхүү яриа Кришнагийн ухамсрын зам мөрөөр замнагчид хийгээд түүний идэвхи муутай, оюун сул тойрон хүрээлэгчид нарын хооронд болдог. Энэ бол маш түгээмэл харилцан яриа болохыг тэд бараг л бүгд мэднэ. Ведийн соёлын гэсэн

Read more...
 
Шрила Прабхупадын номыг түгээн
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Баасан, 24 Туулай сарын 2009
 Кришнагийн ухамсрын ном хэвлэлүүдийг тараан түгээцгээе. Ингэснээр бид мунхгийн саварт гүн атгагдсан өөрийн ахан дүүс болсон болзолт сүнснүүдийг аварч чадна.
биш. Та бидэнд хэрэв жаахан Тэгээд ч зогсохгүй энэ нь бидний бурханлаг хөгжил дэвшилд ахиц авч ирнэ. Энэ бол цэвэр трансцендент үйл ажиллагаа юм. Материаллаг үйл ажиллагаа мөнгө байлаа гэж бодоход түүнийг хүмүүст хуваагаад өгчихвөл та гар хоосон хоцорно. Энэ бол материаллаг эд зүйлийн хууль. Харин
Read more...
 
Варутхини экадеши
Экадешийн өдрүүд - Экадешийн өдрүүд
Даваа, 20 Туулай сарын 2009

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Васудева минь ээ, Танд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлье. Одоо Та надад Вайсакха (4-5) сарын харанхуй хагаст тохиодог экадашийн яруу алдрыг хийгээд түүнийг хэрхэн яаж баримталдаг тухай тодорхойлон айлдаж соёрхоно уу.

Бурхан Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Энэ хийгээд дараа хойтын ертөнцөд хамгийн өршөөл нигүүлсэлтэй болоод өгөөмөр экадаши бол Вайсакха сарын харанхуй хагаст тохиодог экадаши байдаг. Энэ ариун гэгээн өдөр бүтэн мацаг барих хэн бүхэн бүх нүглээсээ салан ангижирч үргэлжийн аз жаргалтай болохын зэрэгцээ түүнийг зол завшаан, амжилт бүтээл үргэлж дагалдаж байх болно. Варутхини экадашид барьсан мацаг нь урагш муутайхан эмэгтэйг ч аз жаргалтай болгодог.

Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 Next > End >>

Results 81 - 100 of 152
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB