|

|
Сүм барих төсөл
Монголын Кришнагийн ухамсрын анхны сүм барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв болох Шри Кришнагийн сүм барихад оролцох боломжтой. Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5064469669/төг/ эсвэл та зүгээр л барилгын материал-хэрэгсэл, өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх, бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй. Бурхан Кришнагийн сүмийг зүгээр л барьж эхэлснээр хүн
долоон амьдралынхаа туршид үйлдэж асан нүгэл хилэнцээсээ ангижрах ба өөрийн өвөг дээдсийг тамаас авармуй.
Сканда-Пуран
Статистик
Members: 57
News: 290
Web Links: 5
Visitors: 480314
|
Экадешийн өдрүүд |
|
Мокшада экадаши |
|
|
|
Бямба, 28 Нохой сарын 2009 |
|
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай бүгдийн эзэн Вишну минь ээ, ай гурван ертөнцийн бахархал, ай орчлонгийн Бурхан, ай ертөнцийг бүтээгч, ай хамгийн ахмад, ай бүх оршнолуудын хамгийн шилдэг нь минь ээ, Таны өмнө би бишрэл хүндэтгэлтэйгээр мөргөе. Ай бурхдын Бурхан минь ээ, бүхий л амьд оршнолуудын ач тусын тулд миний асуултуудад хариу айлдаж соёрхоно уу. Бүх нүглийг арилган зайлуулах, Маргаширша сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн зөв баримтлах вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн залбиран мөргөх вэ? Ай Бурхан минь ээ, надад энэ бүхний талаар бүрэн дүүрэн хариу айлдан соёрхоно уу? |
|
Read more...
|
|
|
Утпанна экадеши |
|
|
|
Баасан, 13 Нохой сарын 2009 |
|
Сута Госвами айлдсан нь: Ай номч мэргэн брахманууд минь ээ, олон жилийн өмнө Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна Шри Экадашийн өршөөл ивээлт таатай сайхан шинж чанаруудыг тайлбарлаж, энэ ариун гэгээн өдөр нэг бүрт хэрхэн мацаг барих дүрэм журам, зааврыг тогтоож өгсөн билээ. Ай шилдэг брахманууд минь ээ, экадашийн өдөр барих энэхүү ариун гэгээн мацгийн гарал үүсэл болон алдар цууны талаар сонсож байгаа хэн бүхэн энэ материаллаг ертөнц дэх өөрийн оршнолоо төгсгөл болгонгоо Бурхан Вишнугийн орон тийш шууд одох болно. Притхын хүү Аржуна Бурханаас асуусан нь: Ай Жанардана минь ээ, экадашийн өдөр бүтэн мацаг барих эсвэл зөвхөн орой (накта) эсвэл үдэд хоол идэх аваас ямар ач тустай байх вэ? Мөн тэрчлэн экадашийн өөр өөр өдрүүдэд ямар журмаар мацаг барьдаг вэ? Энэ бүхний талаар надад айлдан соёрхоно уу. |
|
Read more...
|
|
|
Парама экадаши |
|
|
|
Мягмар, 26 Хулгана сарын 2010 |
|
Юдхиштхира Махаража асуусан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, өндөр жилийн (ведийн тооллоор) илүү сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Ай бүх орчлонгуудын эзэн минь ээ, түүнийг ямар байдлаар баримтлан өнгөрүүлэх ёстой вэ? Та энэ бүгдийн талаар айлдаж соёрхоно уу. Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, алдаршуулбал зохилтой энэхүү өдрийг Парама экадаши гэж нэрлэдэг. Энэ өдөр нь амьдралын баяр баясгаланг хийгээд үхэл төрөлтийн |
|
Read more...
|
|
|
Падмини экадаши |
|
|
|
Мягмар, 26 Хулгана сарын 2010 |
|
Сута Госвами өгүүлсэн нь: Юдхиштрхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, өндөр жилийн (ведийн тооллоор) илүү сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг яаж зөв баримталдаг вэ? Энэ тухай Та надад айлдаж соёрхоно уу. Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна айлдсан нь: Ай Пандава минь ээ, өндөр жилийн илүү сарын алдаршуулан магтвал зохилтой экадашийг Падмини гэж нэрлэдэг. Тэр бол маш өршөөл ивээлтэй өдөр билээ. Түүнийг итгэлтэй болоод шийдвэр төгс баримтлан байгаа зол завшаантай сүнснүүд Миний оронд эргэн ирдэг. Нүглийг устган |
|
Read more...
|
|
| | << Start < Prev 1 2 3 Next > End >>
| | Results 1 - 9 of 27 |
 |

|
|
|
|