|

|
Сүм барих төсөл
Монголын Кришнагийн ухамсрын анхны сүм барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв болох Шри Кришнагийн сүм барихад оролцох боломжтой. Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5037232456 /төг/ эсвэл та зүгээр л барилгын материал-хэрэгсэл, өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх, бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй. Бурхан Кришнагийн сүмийг зүгээр л барьж эхэлснээр хүн
долоон амьдралынхаа туршид үйлдэж асан нүгэл хилэнцээсээ ангижрах ба өөрийн өвөг дээдсийг тамаас авармуй.
Сканда-Пуран
Статистик
Members: 57
News: 245
Web Links: 5
Visitors: 217726
|
Бхакти йога
|
Гуру Таттва буюу Жинхэнэ шавь байх нь |
|
|
|
Бямба, 05 Могой сарын 2010 |
|
Хэдийгээр энэ сэдэв өргөн утга агуулагатай ч жинхэнэ, үнэнч, сайн шавь байхад шаардлагатай хэдэн чадварыг дурдья. Бид гуру гэхэд өөрсдийн Дикша гуругийнхээ тухай бодож байдаг үнэндээ бол Дикша гуругээс гадна Шикша, Ватма прадакша болон зүрхэн дэх гуру гэх мэт олон гуру байдаг. Одоо дикша гурутэй хэрхэн харилцах тухай авч үзэцгээе. |
|
Read more...
|
|
|
Маха-прасад түүний хүч чадлын тухай |
|
|
|
Мягмар, 07 Морь сарын 2009 |
|
Маха-прасадын хүчин чадлын тухай Шрутакирти прабху Шрила Прабхупадатай байнга л хамт аялдаг байлаа. Нэгэн удаагийн онгоцоор аялах аяллын үедээ тэд мури буюу жирийн цагаан будаа идэж явав. Идэж дуусаад тэрээр хоолоо Шрутакиртид өгсөн бөгөөд тэр ч түүнийг цааш нь хоёр хувааж, түүнийг өөрийн найз Парамахамса Свамитай хамт хуваан хүртэв. Энэ үед хажуугаар нь онгоцны үйлчлэгч эмэгтэй явж таарав. Прабхупадын хооллож буй хоёр шавь дээр хүрч очоод тэрээр: - Энэ чинь юу вэ? хэмээн гайхан асуув. Тэд ч: - Зүгээр л цагаан будаа гэж хариуллаа. - Өө! Гэхдээ их сайхан харагдаж байна шүү! гэснээ гэнэт тэдний тавган дээрхи будаанаас шууд идэж эхлэв. Чин бишрэлтнүүд ч үйлчлэгч эмэгтэй тэдний хоолыг булаан авлаа гээд юу хийхээ ч мэдэхгүй байлаа. Мөн үүний хамт тэр бол Прабхупадын маха-прасад байсан шүү дээ. Үйлчлэгч бүсгүй ч: “Их амттай юм” гээд цааш явж одов. |
|
Read more...
|
|
|
Чин бишрэлийн үйлчлэл |
|
|
|
Мягмар, 16 Могой сарын 2009 |
|
Шрила Прабхупада 1966 онд Кришнагийн ухамсрын олон улсын нийгэмлэгийг үүсгэн байгуулах үедээ бүх амьдрал зориулсан Шримад-Бхагаватамынхаа эхний гурван бүлгийг л хэвлүүлээд байсан юм. Дэлхий ертөнцөөр аялж, үүсгэн байгуулсан хөдөлгөөн нь өсөн дэвжих үед Шрила Прабхупада вайшнавуудын үйл хэрэгтэй холбоотой олон стандартуудыг толилуулсан. Философи, түүх, соёлоор баялаг, орчуулгатай, англи тайлбартай номууд нь 60 гаруй боть болсон байна. Гэлээ ч гэсэн Шрила Прабхупада Вайшнавуудын номлол сургаал, зан үйл, соёлын тухайд юуг, хэрхэн, ямар зорилгын төлөө судлахаа мэдэхгүй эргэлзэж байгаа шинээр ирэгсдэд зориулж өөрийн номуудаа маш эмх цэгцтэй, системтэйгээр туурвисаар байлаа. 1977 онд аяллаа дуусгасныхаа дараагаар ИСККОН-ий боловсролыг сүмд байнга амьдрагсад болон цуглааны бүлгийнхний дунд өвөрмөц хэлбэрээр эзэмшүүлж байжээ. |
|
Read more...
|
|
|
Бхагавад Гитагийн тухай... |
|
|
|
Бямба, 07 Бар сарын 2009 |
|
Сүнсний тухай эрдэм ухаан. Энэ дэлхийн хүмүүс бараг бүгдээрээ өөрийгөө бие махбодьтойгоо адилтган үзэхүйн хий хуурмагт оршин байдаг бөгөөд хүний үйлдэж байгаа аливаа үйл ажиллагаа нь бие махбодийн хэрэгцээг л хангахад чиглэгддэг. Бхагавад Гита-д Кришнагийн биднийг гэгээрүүлэхээр айлдсан эхний айлдвар бол бид бие махбодь биш, харин сүнс гэдэг явдал. Бага зэрэг бодож үзэх аваас үүнийг амархан ойлгох болно. Сүнс оршин байдгийн баталгаа. Хэн нэгэн хүнийг нас барахад бид: “Тэр явчихлаа, талийн одлоо.” гэж ярьцгаадаг. Гэхдээ хэн явчихсан гэж? Бие махбодь нь бол энд байж л байгаа шүү дээ. Амьдралын эх булаг сүнс бие махбодиос гарч одсон хэрэг. Иймээс тэр хүнийг амьгүй болсон, үхсэн гэж ярьдаг, үздэг. |
|
Read more...
|
|
|
Ариун гэгээн бичээсүүд (шастра)-г системтэйгээр үзэж судлахын зорилго. |
|
|
|
Бямба, 07 Бар сарын 2009 |
|
Кришнагийн ухамсрын цаашдын хөгжил дэвшлийн үндэс суурь болох ёстой онолын мэдлэгийг ой санамжиндаа сэргээх болох тогтооход туслах. Кришнагийн ухамсрын номлол сургаалын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх. 3. Аливааг шастра буюу ариун гэгээн номын нүдээр харахад болон ертөнцийг Кришнагийн ухамсрын гэрэлд ойлгож ухаарахад чин бишрэлтэнг сургах. 4. Кришнагийн ухамсрын сургаал номлолыг: А) гадаад үйл, алба зүтгэлдээ Б) дотоод хөгжил дэвшилдээ хэрэглэх, мөн зан байдлын вайшнавын шинж чанарыг хөгжүүлэхэдтуслах. |
|
Read more...
|
|
| | << Start < Prev 1 2 Next > End >>
| | Results 1 - 9 of 17 |
 |

|
|
|
|