spacer.png, 0 kB

Хайлт


Нэвтрэх Хэсэг






Lost Password?

Сүм барих төсөл

Монголын Кришнагийн ухамсрын анхны сүм барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв болох Шри Кришнагийн сүм барихад оролцох боломжтой.

    tmpl

Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5037232456 /төг/ эсвэл  та зүгээр л барилгын материал-хэрэгсэл,  өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх,  бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь  уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй.

 

 Бурхан Кришнагийн    сүмийг зүгээр л барьж      эхэлснээр хүн      

 долоон амьдралынхаа    туршид үйлдэж асан      нүгэл хилэнцээсээ     

ангижрах ба      өөрийн өвөг дээдсийг тамаас     авармуй.    

 Сканда-Пуран  

 

Статистик

Members: 57
News: 239
Web Links: 5
Visitors: 198468
spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

“Бүхий л шашин сайхан” Print E-mail
User Rating: / 3
PoorBest 
Бямба, 25 Тахиа сарын 2008

 Нэгэн удаа өглөө эрт Сиддхасварупа дас Шрила Прабхупада дээр, гартаа “Иисус Кришнаг хайрлаж байсан, Кришна Иисусыг хайрлаж байсан” гэсэн нэртэй ном барьсаар орж ирэв. Түүнд энэ номын тухай тэрээр ямаршуу бодолтой байгааг мэдэх нь их сонин байлаа. Номонд Кришнагийн ухамсрын ерөнхий дүр байдал, христ шүтлэгтэнгүүд тэдний эерэг байр суурийн тухай  гаргасан болох нь номын нэрнээс нь ажиглагдаж байлаа.

Номыг эргүүлж тойруулж хараад Шрила Прабхупада:

Чи энэ номондоо мах идэхийн тухай юу ч өгүүлээгүй байна. Тэд махыг нь идэхийн тулд үхэр алдаг. Яагаад чи энэ сэдвийг хөндсөнгүй вэ? Христос “Бүү ал” гэж сургасан байдаг. Харин чи үүнийг номондоо хөндөлгүй орхиж. Энэ бол хамгийн чухал сэдэв. Христос: “Бүү ал” гэж хэлсэн. Гэтэд тэд алсаар байдаг.

Шрила Прабхупада сэтгэл нэн ханамжгүй байлаа. Тэрээр цааш нь тайлбарлахдаа:

Хэрэв хүн Христийг үнэхээр л хайрладаг юм бол тэрээр амьтны амь хорооход оролцохгүй байх ёстой. Би христ шүтлэгтэнгүүдээс “Иисус Эзэн “бүү ал” гэсэн байхад та нар яагаад ална вэ? ” гэж асуухад тэд тодорхой бус тайлбар өгдөг. Жинхэнэ хрсит шүтлэгтэн жинхэнэ хинду шүтлэгтэн, жинхэнэ мусульман шүтлэгтнээс юугаараа ч дутуугүй. Хэрэв тэрээр номлолыг л даган мөрдөж байвал бүх шашин сайхан шүү дээ гэв. Үүний дараагаар Сиддхасварупа ч  номоо зохих ёсоор засварлана гэдгээ хэлсэн юм.

 

“Путь домой” сонингоос орчуулсан: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB