spacer.png, 0 kB

Хайлт


Сүм барих төсөл

Монголын Кришнагийн ухамсрын анхны сүм барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв болох Шри Кришнагийн сүм барихад оролцох боломжтой.

    tmpl

Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5037232456 /төг/ эсвэл  та зүгээр л барилгын материал-хэрэгсэл,  өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх,  бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь  уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй.

 

 Бурхан Кришнагийн    сүмийг зүгээр л барьж      эхэлснээр хүн      

 долоон амьдралынхаа    туршид үйлдэж асан      нүгэл хилэнцээсээ     

ангижрах ба      өөрийн өвөг дээдсийг тамаас     авармуй.    

 Сканда-Пуран  

 

Статистик

Members: 57
News: 239
Web Links: 5
Visitors: 198355
spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Энгийнээр сэтгэл хангалуун амьдрахуй Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Ням, 07 Гахай сарын 2008

Халуун усгүй! Агааржуулагчгүй! Телевизгүй!

 

Хэрвээ бид өөрсдийн байнгын хэрэглээ болчихоод байгаа халуун ус, агааржуулагч, телевизэд хэт автагдаагүй байсансан бол үнэндээ Шрила Прабхупадагийн энгийнээр амьдрах сургаалийг дагаж чадахаар л байна.

 Халуун ус, агааржуулах систем, телевизгүйгээр амьдрал ямар ч утгагүй шүү дээ?!?!?!?” гэж та бодож болох юм.

Миний хариулт бол – энэ чинь тэр чигээрээ утгагүй зүйл. Дэлхийн 70 хувь эдгээр бүгд орчин үеийн зохиомлоор үүсгэсэн ая тухыг эдлэлгүйгээр амьдардаг ч тэд энэ бүх зүйлүүдгүйгээр тун ч аз жаргалтай, сайхан амьдардаг юм. Надад итгээрэй, би бол Энэтхэгт амьдардаг Америк хүн ба ихэнх хүмүүс энд эдэнгүйгээр сайхан л амьдарч байна.

Хүмүүс ингэж илүүдэл ая тухгүйгээр аз жаргалтай амьдраад болоод байхад та юугаараа онцгой болоод ийм эрх ямба эдлэх ёстой вэ? Юу танд ийм онцгой давуу эрх автоматаар олгогдсон гэж бодож зүрхлэхэд хүргэнэ вэ? 

Бид эдгээр хиймэл зуршлуудыг орхисон ч, үгүй ч, жишээ нь газрын тосны нөөц дууслаа гэхэд бид тэртээ тэргүй үүнгүйгээр амьдрахаас аргагүй болно. Дуртай ч бай, дургүй ч бай нэг л өдөр бид үхэл юмуу байгалийн мөн чанараас хамааран энэ бүгдийг хаях л хэрэгтэй болно. Эцсийн эцэст, энэ материаллаг ертөнц нь тийм ч аятайхан газар биш бөгөөд хэрвээ бид өөрсдийн ая тухыг хиймлээр нэмэгдүүлж, сайжруулахыг хичээсээр байх юм бол энэ нь майа буюу худал төөрөгдөл юм (учир нь үнэндээ бол энэ нь бид өөрсдийгөө энэхүү материаллаг дэлхийд аз жаргалд хүрч болно гэж өөрсдөддөө итгүүлэхийг хичээж буй гэсэн үг ба энэ нь харин зүгээр л боломжгүй юм. Аз жаргал энд оршдоггүй).

 

http://sankirtandiary.blogspot.com/2008/10/hot-water-no-air-conditioning-no.html

 

Орчуулсан: Эрдэнэсувд

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB