spacer.png, 0 kB

Хайлт


Нэвтрэх Хэсэг






Lost Password?

Сүм барих төсөл

Монголын Кришнагийн ухамсрын анхны сүм барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв болох Шри Кришнагийн сүм барихад оролцох боломжтой.

    tmpl

Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5037232456 /төг/ эсвэл  та зүгээр л барилгын материал-хэрэгсэл,  өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх,  бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь  уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй.

 

 Бурхан Кришнагийн    сүмийг зүгээр л барьж      эхэлснээр хүн      

 долоон амьдралынхаа    туршид үйлдэж асан      нүгэл хилэнцээсээ     

ангижрах ба      өөрийн өвөг дээдсийг тамаас     авармуй.    

 Сканда-Пуран  

 

Статистик

Members: 57
News: 239
Web Links: 5
Visitors: 198359
spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

“Би”-гийн нимгэн нэмнээ Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Бямба, 03 Хулгана сарын 2009
 

 Ухаан минь далайн давалгаа мэт тогтворгүй

 Уур хилэн минь хүчит салхи мэт жолоогүй

 Шунал минь шөнийн одод мэт тоолшгүй

 Сувдаг сэтгэл минь харанхуй ангал мэт ёроолгүй

            Бардам омголон зангийн эзэн болсон надад

            Башир яхир зангийн уурхай болсон надад

            Минийх гэдэг үзлээр орчлонг харагч надад

            Хэлтэрхийн төдий хэмжээтэй сайны чанар үгүй байна

Өршөөшгүй бурууг үйлдчихээд өөрийгөө өмгөөлөн сөрвөлзөж

Өрөөл сайн явбал өрцөндөө атаархал асааж

Мэдрэхүйн эрхтнүүддээ захирагдаж эрдэнэт насаа барсан

Мэдэхгүйн харанхуйд бүдэрч замаа олохгүй тэмтэрсэн

            Ариун гэгээн нэрийн бал мэт амтыг мэдрэхгүй

            Авралт номын багшийн бадам өлмийг хэрэгсэхгүй

            Балчигт зуурдхан орчлонгийн гашуун амтанд дурлаж

            Баларсан мунхаг нөхөдтэй гар барилцан сүжирхэж

Идэх жаахан юм, эдлэх хувцасны төлөө

Эрдэнэт алтан цагаа эзний эрхэнд тушааж

Амьтан хүн рүү боргоодог айлын зуудаг нохой шиг

Албатын үүрэгт баригдаж гэмгүй нэгэнтэй муудалцаж

            “Би”гэдэг үзлийн төмөр гинжинд дөнгөлөгдөж

            Бэрдийн харам сэтгэлээр эд юмаа авдарлаж

             Гүн хуурмагийн далайд живж яваа Бхадра дас

             Хүзүү хоолойноосоо уях хүнд чулууг л хайн байна.

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB