spacer.png, 0 kB

Төөргөн дээрхи Нарны байршлыг тодорхойлох нь Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Даваа, 16 Үхэр сарын 2009

V

Нарны байршлыг гараар, математикийн хүнд хэцүү томъёоны тусламжтайгаар тооцоолох нь хийхэд бэрх ажил юм. Гэвч аз болоход Нар ба Дэлхийн хөдлөх хурд нь нэг нэгэнтэйгээ харьцуулахад бараг өөрчлөгддөггүй болохоор Нарны байршлыг ойролцоогоор тогтоох нь математикийн толгой эргэм томъёогүйгээр тодорхойлчихож болох зүйл.

Ведийн зурхайд Нар нь доор өгүүлсэн хоногуудын хооронд харгалзах ордод оршино.

Дөрвөн сарын 13/14 –аас таван сарын 13   -  Хонь

Таван сарын 14-өөс зургаан сарын 14  -   Үхэр

Зургаан сарын 15-наас долоон сарын 15  -  Ихэр

Долоон сарын 16-наас найман сарын 15 -  Мэлхий

Найман сарын 16-наас есөн сарын 15 – Арслан

Есөн сарын 16-наас арван сарын 16  -  Охин

Арван сарын 17-ноос арван нэгэн сарын 15  - Жинлүүр

Арван нэгэн сарын 16-наас арван хоёр сарын 15/16 – Хилэнц

Арван хоёр сарын 15/16-аас нэг сарын 13 -  Нум

Нэг сарын 14-нөөс хоёр сарын 12 -   Матар

Хоёр сарын 13-наас гурван сарын 13   - Хумх

Гурван сарын 14-нөөс дөрвөн сарын 13/14  -  Загас

Хэрэв хоёр сар 29 хоногтой бол(өндөр жил) энэ онд төрөгч нь дараагийн өндөр жилийг хүртэл таблиц дээрхи хоёрдмол утгатай тоонуудаас(13/14 гэх мэт) бага утгатай тоог нь авах ёстой. Өндөр жил үү үгүй юу гэдгийг олохын тулд жилийг 4 хуваана. Хэрэв хариу үлдэгдэлгүй гарвал энэ өндөр жил юм. Жишээ нь, 1968 он. Үүнийг 4-т хуваалаа. Хариу нь 492 гарсан. Ямар нэг үлдэгдэлгүй, бүхэл тоо. Ингэхээр 1968 он өндөр жил болж таарна. 1968 оны хоёр сар нь 29 хоногтой ба энэ нь дөрвөн сарын 13/14 гэсэн утгаас дөрвөн сарын 13 гэдгийг авах хэрэгтэй гэсэн үг юм. Дараагийн жил нь 1969 он бөгөөд мөн л дөрвөн сарын 13-ныг авах хэрэгтэй.

Хэрэв би жишээ нь арван сарын 25-нд төрсөн байлаа гэвэл энэ үед Нар Жинлүүрийн ордод оршин байнаа гэсэн үг. Таблицаас: арван сарын 17-нд Нар Жинлүүрийн ордны  0градуст шилжин орохыг харж болох ба арван нэгэн сарын 16-н гэхэд Жинлүүрийн ордны сүүлчийн 30 градуст хүрэх болно. Нар нь өдөрт ойролцоогоор 1 градус замыг туулдаг буюу хөдөлдөг.

Дүрэм: хэрэв тухайн цаг мөчид Нар ямар градуст Жинлүүрийн ордод оршин байгааг тодорхойлохыг хүсвэл эхлэлээс буюу арван сарын 17-ноос аваад хэдэн хоног өнгөрснийг олох хэрэгтэй. Би арван сарын 25-нд төрсөн. Энэ нь Жинлүүрийн орд эхэлснээс 8 хоногийн дараахь үе юм. Тэгэхээр би Нарыг Жинлүүрийн ордны 8 градуст байхад төржээ гэсэн үг.

 

Оддын ордод Нар байрших тухай

Зурхайн хоёр систем хоёул оддын 12 ордыг ашигладаг. Гэвч тэд шар замын янз бүрийн цэгээс эхлэлээ аваад янз бүрээр ордуудын байршлыг тодорхойлдог. Өрнийн зурхай нь тропик буюу хөдөлгөөнт ордыг ашигладаг ба энэ нь цаг хугацааны буюу улирлыг чанарыг тусгасан байдаг. Энэ зурхай нь ордын эхлэлийг хаврын өдөр шөнө тэцэх үеийн Нарны байрших цэгийг эхлэлээ болгон авдаг. Харин Жйотиш нь(Ведийн зурхай) сидерик буюу хөдөлгөөнт бус оддын ордуудыг ашигладаг. Ийм учраас Загасны оддын орд дахь хөдөлгөөнт бус однуудад харгалзах цэгийг ордынхоо эхлэл болгон авдаг.

Ведийн зурхай нь мөн ордыг 27 хэсэг(сарны оддын орд) болгон нэмэлт байдлаар хуваадаг. Сар тэдгээрийг ойролцоогоор нэг хоногт туулан өнгөрөх ба бүх орд нь 27 өдөртэй тэнцэнэ. Өрнийн зурхай нь хувь хүний зан характерын байдлыг төрөх үеийн Нар байрших ордын дагуу тодорхойлдог бол харин Жйотиш нь хүнийг төрөх үеийн Сарны байршлыг үндэслэн голчлон тодорхойлдог. Үүнээс гадна Лагна буюу төрсөн цаг, минутыг бас нарийвчлан тооцдог.

 

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB