spacer.png, 0 kB

Ариун гэгээн бичээсүүд (шастра)-г системтэйгээр үзэж судлахын зорилго. Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Бямба, 07 Бар сарын 2009

Кришнагийн ухамсрын цаашдын хөгжил дэвшлийн үндэс суурь болох ёстой онолын мэдлэгийг ой санамжиндаа сэргээх болох тогтооход туслах.

Кришнагийн ухамсрын номлол сургаалын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх.

3.   Аливааг шастра буюу ариун гэгээн номын нүдээр харахад болон ертөнцийг Кришнагийн ухамсрын гэрэлд ойлгож ухаарахад чин бишрэлтэнг сургах.

4.       Кришнагийн ухамсрын сургаал номлолыг:

А)  гадаад үйл, алба зүтгэлдээ

Б)  дотоод хөгжил дэвшилдээ

хэрэглэх, мөн зан байдлын  вайшнавын шинж чанарыг хөгжүүлэхэдтуслах.

5.         Чин бишрэлтэнгийн номлол хийх хүслийг хөгжүүлэх болон энэ талын мэргэшлийг дээшлүүлэх.

6.         Ведийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлснээр нийгэмд бодьтой ач тус хүргэх хийгээд нийгмийн хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд шаструудад агуулагдах мэдлэгийг хэрэглэснээр Кришнагийн ухамсрын Олон улсын нийгэмлэгт туслаж чадах туршлагатай вайшнава-номлогчдыг хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд туслах.    

7.         А) Шрила Прабхупадагийн миссийг ойлгох болон үнэлэх

       Б) Энэ ойлголтыг Кришнагийн ухамсрын нийгэмлэгт болон түүний       

       гишүүдийн дунд сахин хамгаалахад чин бишрэлтэнгүүдэд туслах.

8.         Шаструудад агуулагдах мэдлэгийг тайлбарлах, үнэлэх болох хэрэглэх явцдаа чин бишрэлтэн өөртөө ёс суртахууны  болон академийн нэгдмэл шинж чанарыг хөгжүүлдэг гэдгийг батлах.

9.         А) Шаструудын бурханлаг эх сурвалж байдалд бүрэн итгэлтэй болох

       Б) Нээлттэй байдал, мэдэх гэсэн оролдлого чармайлт болон Ведийн мэдлэгийн чухлыг ухаарах хийгээд түүнийг гүн гүнзгий ойлгох гэсэн хүслийг чин бишрэлтэнд нэгэн зэрэг бий болгон хөгжүүлэх.

10.  Судлагчийг буюу чин бишрэлтэнг итгэлтэй болоход туслах, дараа нь түүнийг

А) Кришнагийн ухамсрын арга замд

Б) Энэ арга замын онолын үндэс тулгуур болсон шасруудад

итгэх итгэл найдварыг тэтгэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх.

11.  Судлагчийн буюу чин бишрэлтэнгийн задлан шинжлэх, мөн тайлбарлах болон үнэлэх чадвар, тухайлбал шасруудад заасан мэдлэгийг амьдралд хэрэглэх чадварыг хөгжүүлэх.

12. А) Шрила Прабхупадагийн номуудыг үзэж судлах гэсэн судлагчийн буюу чин бишрэлтэнгийн хүслийг хөхүүлэн дэмжсэнээр (тухайлбал, шаструудыг үнэлэх чадвар болон тэдгээрийг үзэж судлах хийгээд өдөр тутмын амьдралд шастир номууд чухал гэдгийг үзүүлж харуулах)

Б) Түүнд суралцахад шаардлагатай дадал дүйтэй болгосноор судалж, суралцаж байгаа явдлынхаа хариуцлагыг ойлгох болон судлах, суралцах   зөв ур дүйг хөгжүүлэхэд урам өгч дэмжих.

 

 

www.krishna.com.ua-гаас Чандра Бхавана даса орчуулав.

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB