spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Найм дахь өглөөний аялал Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Пүрэв, 26 Бар сарын 2009

1973 оны тавдугаар сарын 11.

Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг

Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар нь дагалдан явна.

 

Ухамсрын хувьсал

 

Д-р Сингх: Шрила Прабхупада, “Бхагавад-гита”д би амьдралын бүх 8400 000 хэлбэр нь нэгэн зэрэг бүтээгдсэн гэсэн баталгаатай таарч байсан. Энэ үнэхээр тийм гэж үү?

Шрила Прабхупада: Тиймээ.

Д-р Сингх: Энэ нь зарим нэг амьд оршнолууд хувьслын процессыг дамжин өнгөрөлгүйгээр шууд хүний хэлбэрийг авсан гэсэн үг үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Амьд оршнол нь бие махбодийн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжиж байдаг. Энэ хэлбэрүүд нь өөрөө өөрчлөгддөггүй. Амьд оршнол нь нэг байрнаас нөгөө байранд нүүн суурьшиж байгаа хүн шиг л шилжилтэнд ордог. Зарим нэг нь нэгдүгээр зэрэглэлийн, өөр нэг нь хоёрдугаар зэрэглэлийн, зарим нь гуравдугаар зэрэглэлийн байрнууд байдаг. Жишээ нь, хүн доод зэрэглэлийн байрнаас тэргүүн зэрэглэлийн байранд нүүн оржээ гэж бодъё. Тэр урьд нь хэн байсан тэр хэвээрээ л байх болно. Гэвч одоо тэрээр өөрийн төлөх чадвар буюу карматай тохирсон дээд зэрэглэлийн байранд суух боломжийг олж авч байна. Жинхэнэ хувьсал гэдгийн доор физик хувьсал бус харин ухамсрын хувьслыг авч үздэг. Энэ танд ойлгогдож байна уу?

Д-р Сингх: Би ч ингэж  бодож байна. Та, хэрвээ амьдралын доод түвшин хүртэл уруудан доошилвол тэрээр дараа нь аажмаар, алхам алхмаар  дээд түвшин хүртэл хувьсах ёстой гэсэн үг юм гэж хэлэх гээд байна уу?

Шрила Прабхупада: Тиймээ. Та овоохон мөнгөтэй болмогцоо шинэ сайн байранд нүүж орж чадна. Гэвч байр аль хэдийнээ л байгаа шүү дээ. Энэ нь доод зэрэглэлийн байр нь дээд зэрэглэлийн байр болон хувирна гэсэн үг биш. Дарвины онол нь дэмий хоосон онол юм. Тэрээр хуучин байр нь дээд зэрэглэлийн байр болчихно гэж л хэлсэн юм. Орчин үеийн эрдэмтэд амьдрал материас үүсэлтэй гэж тооцдог. Тэд сая сая жилийн өмнө зөвхөн матери л байсан, амьдрал байхгүй байсан гэж ярьцгаадаг. Бид үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Хоёр янзын эрч хүч бий: амьдрал ба матери гэсэн. Амьдрал нь анхдагч, дээд эрч хүч ба харин матери нь түүнээс үүсэлтэй доод эрч хүч юм.

Д-р Сингх: Тэд нэгэн зэрэг оршдог уу?

Шрила Прабхупада: Тиймээ. Гэхдээ сүнс нь үл хамаарсан чанартай ба матери нь хамааралтай. Жишээ нь, би гар, хөлгүйгээр амьдарч чадна. Хэрэв тэднийг тайрч орхивол би үхэхгүй. Тийм учраас би гар, хөлнөөсөө үл хамаарч байгаа биз. Гэвч гар ба хөл маань надаас буюу бие дотор орших бурханлаг сүнснээс хамааралтай.

 

 

Мөнхийн хүслийн төлөө бүтээгдсэн биесүүд

 

Д-р Сингх: Гэвч амьдрал ба матери хоёр нэгэн зэрэг бий болсон уу?

Шрила Прабхупада: Үгүй. Тэд ердөөсөө “үүсээгүй”. Тэд аль хэдийнээ оршин буй юм. “Үүсэхүйн” тухай үзэл нь зөвхөн бидний ухаанд л оршин байгаа хэрэг. Учир нь бид энэ хязгаарлагдмал ертөнц дээр амьдардаг бөгөөд энд бүх зүйл эхлэлтэй болохыг харж байдаг. Ийм учраас бид бүх зүйлс “үүсэх” ёстой гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ матери болон сүнс нь аль хэдийнээ оршин буй юм. Би дэлхий дээр төрөөд намайг төрснөөр дэлхий ертөнц эхэлж байна гэж бодож байлаа. Гэвч дэлхий ертөнц аль хэдийнээ л байгаа шүү дээ. Өөр нэг жишээ нь гал. Та галыг асаахад гэрэл, дулаан хоёр хожуу бий болох уу? Үгүй. Галыг асаамагц түүнтэй хамт нэгэн зэрэг гэрэл, дулаан үүсэн бий болдог. Гэвч хэрэв би: “Гал аслаа. Харин надад гэрэл, дулаан хоёрыг үүсэхийг л хүлээх үлдлээ дээ”  гэж бодвол энэ тэнэглэл биш гэж үү?

Д-р Сингх: Гэхдээ гал бол дулаан болон гэрлийн эх үүсвэр.

Шрила Прабхупада: Тиймээ, гэхдээ дулаан, гэрэл хоёр нь галтай нэгэн цаг мөчид хамт оршдог. Үүнтэй адил мөнхийн амьд оршнолууд нь олон янзын мөнхийн хүсэлтэй байдаг. Тэдний мөнхийн хүсэлтэй нь тохирсон олон янзын хэлбэрүүд мөнхөд оршдог.

Д-р Сингх: Өөрөөр хэлбэл амьд оршнолууд нь энэ хүслүүдтэйгээ тохирсон янз бүрийн биед орших хэрэгтэй гэсэн үг үү?

Шрила Прабхупада: Тийм. Жишээ нь, засгийн газар шоронг байгуулдаг. Учир нь гэмт хэрэгтнүүд бий болно гэдгийг мэдсэн хэрэг. Гэмт хэрэгтнийг шүүж, гэм буруутайг нь хүлээн зөвшөөрүүлдэг. Харин шорон аль хэдийнээ оршин байдаг бөгөөд тэр ч байтугай шүүх үйл ажиллагаа болохоос ч өмнө. Үүнтэй адилаар, Бурханыг сарва-гья буюу Бүхнийг мэдэгч хэмээн тодорхойлсон байдаг. Ийм учраас Тэрээр зарим нэг оршнолууд нь гэмт хэрэгтнүүд болж, Түүнд үйлчлэн зүтгэхийн эсрэг босно гэдгийг мэддэг. Түүнээс гадна Тэрбээр материаллаг байгалийн гурван гунын нөлөөнд материаллаг ертөнцөд орших амьд оршнолуудад бий болох янз бүрийн хүслүүдийг мэдэж байдаг. Ийм учраас Тэрээр бүхий л болзолт сүнснүүдэд өмөг түшгээ болгон хоргодож болох амьдралын бүх хэлбэрийг шууд бүтээн бий болгосон.

     Материаллаг байгалийн гурван гуна нь саттва(буяны), ражас(шунал тачаалын), тамас(мунхгийн) юм. Энэ гурван чанараас материаллаг ертөнцийн объектуудын бүх олон янз хэлбэрүүд бүтээгдсэн. Энэ нь гурван үндсэн өнгийг (цэнхэр, улаан, шар) холиод олон сая өнгийг гаргаж авж болдогтой адил. Байгаль дээр энэ байгууламжийг удирдах маш нарийн механизм оршдог. Бхагавад-гитад 3.27 өгүүлснээр, пракритех крийаманани гунаих кармани сарвашах – “Бүх үйл нь материаллаг байгалийн гунуудаар үйлдэгддэг” гэжээ. Эдгээр гунууд нь янз бүрийн биологийн төрөл хэлбэрээр илэрдэг. Тэдгээр нь өөртөө ургамал, модод, усанд амьдрагчид, хүн, сахиулсан тэнгэрүүд, муур, нохой болон өөр олон хэлбэрийг багтаах бөгөөд тэдний нийт хэмжээ 8 400 000.

     Дээд Бурхан Өөрийгөө бүх амьд оршнолуудын зүрхэнд залрах Дээд Сүнс буюу Параматма дүрээр илрүүлдэг. Хэдийгээр материаллаг бие махбодид оршиж буй хэдий ч Дээд Сүнс нь материаллаг бус бөгөөд материаллаг биеийн анхдагч эх үүсвэр нь болдог. Дулаан ба гэрэл нь нарны эрчим юм. Ийм учраас тэр хэзээ ч “хэт халууныг” мэдэрдэггүй. Үүнтэй адил Параматмын хувьд бурханлаг ба материаллагийн хооронд ялгаа байхгүй. Учир нь материаллаг ба бурханлаг эрч хүч хоёулаа түүнээс үүсэлтэй. Заримдаа бид үүл нарыг халхалсан байхыг хардаг; гэвч мөн чанартаа энэ нь бидний төгс бусын илрэл юм. Энэ гариг дээр бид заримдаа нарны гэрлийг болон үүлтэй тэнгэрийг хардаг. Гэвч нар нь үүлийг үүсгэн бий болгодог ч зөвхөн нарын гэрлийг л харж болно/бүрхэг өдөр/. Үүнтэй адилаар матери болон сүнсийг ялган зааглах нь бидний хувьд байж болох ч Бурханы хувьд тэдний хооронд ялгаа байхгүй. Тэрбээр материаллаг бие махбодь гэж нэрлэгдэх биед болон бурханлаг бие махбодид залардаг ч Тэр үргэлж бурханлаг байдаг. Түүний хувьд матери хийгээд сүнс хоёрын хооронд ялгаа үгүй. Учир нь Тэр эрч хүчнүүдийн эх үүсвэр. Тэрбээр материйг сүнс, сүнсийг матери болгон хувиргаж чадна.

 

Дарвины онолыг буруушаах нь

 

Д-р Сингх: Хэрэв хүн ангижралд хүрээгүй бол тэрбээр дахиад хүний биед төрөхөөсөө өмнө бүх 8 400 000 хэлбэрийн амьд оршнолуудын биед дахин төрөх ёстой юу ?

Шрила Прабхупада: Үгүй. Байгалийн хуулиар бол зөвхөн доод төрлийн амьд оршнолууд нь алхам алхмаар хувьсан хөгждөг. Хүний амьдралын хэлбэрт тэрээр илүү хөгжингүй ухамсартай буюу оюун ухаантай байдаг. Тийм учраас хэрэв түүний ухамсар хангалттай хөгжингүй бол тэр муур, нохойны биед оролгүйгээр өөр нэг хүний биед шилжин ордог.

прапйа пунйа-критам локан

ушитва шашватах самах

шучинам шриматам гехе

йога-бхрашто ‘ бхижйате

Йога-бхраштах гэсэн үг нь йогийн дадал практикт хандаад ямар нэг шалтгаанаар амжилтанд хүрээгүй нэгнийг нэрлэнэ. Түүнд хувьслын аюул нүүрлэхгүй бөгөөд дахин хүний бие махбодиор шагнагдана. Тэрбээр муурны болон нохойн биеийг авахгүй. Энд мөн л бидний урьд өмнө иш татаж байсан байрны жишээг татъя. Хэрэв та их мөнгө төлж чадах бол сайн байртай болно. Танд доод зэргийн байранд нүүн орох шаардлага гарахгүй.

Д-р Сингх: Таны ярьж буй бүхэн Дарвины хувьслын онолтой эрс зөрчилдөж байна.

Шрила Прабхупада: Дарвин бол мэхлэгч. Түүний онол юу вэ? Бид түүний гүн ухааныг холын хол шидэх болно. Түүнийг хэдий хир хол шиднэ төдий чинээ бид бурханлаг ухамсартаа ахиц гаргана.

Д-р Сингх: Олон эрдэмтэд Давины онолд эргэлздэг л дээ. Гэвч түүний талыг баримтлагсад амьдрал материас үүсэлтэй бөгөөд нэг эст организмаас олон эст организмыг хүртэл хувсан өөрчлөгдсөн юм гэж батладаг. Тэд, амьтан адгуус болон хүн гэх мэт дээд биологийн төрлүүд нь бүтээлийн эхэн үед байгаагүй гэж тооцдог.

Шрила Прабхупада: Дарвин болон түүний дагалдагсад бүгд мэхлэгчид. Хэрэв эхэнд л дээд төрөл хэлбэрүүд байгаагүй юм бол яагаад тэд одоо байгаад байгаа юм бэ? Мөн түүнчлэн яагаад доод төрөл хэлбэрүүд байгаад байгаа юм бэ? Жишээ нь, та одоо оюун ухаант хүн хийгээд тэнэг илжигийг олж харж болно. Яагаад энэ хоёр амьд оршнол нэгэн зэрэг оршин амьдраад байгаа билээ ? Яагаад илжигнүүд хувьсаж өөрчлөгдөлгүй, дэлхий дээрээс алга болчихгүй байгаа юм бэ? Яагаад бид сармагчнаас хүн төрж байхыг хэзээ ч хараагүй юм бэ? Хүн ийм, тийм эрин галавт үүссэн юм хэмээх үзэл төсөөлөл нь дэмий хоосон зүйл юм. Бхагавад-гита, сүнс нь өөрийн хүсч эрмэлзсэн биологийн тэр хэлбэрт шууд төрж болно хэмээн баталсан байна. Би заримдаа Америкт, заримдаа Авсралид, заримдаа Африкт зорчин аялдаг. Энэ улс орнууд аль хэдийнээ оршин байгаа. Би зүгээр л тэдгээрээр дамжин өнгөрдөг. Миний Америкт айлчлах айлчлал нь, би Америкийг бүтээчихлээ эсвэл би өөрөө Америк болчихлоо гэсэн үг биш. Мөн миний урьд өмнө үзэж хараагүй олон улс орон бий. Энэ нь оршин байдаггүй гэсэн үг үү? Дарвиныг даган дэмжигч эрдэмтэд нь эрүүл саруул ухаанаа гээгсэд. Бхагавад-гитад, биологийн бүх төрөл зүйлүүд нь нэгэн зэрэг оршдог бөгөөд, та танд хамгийн их таалагдсан тийм амьд оршнол болон хувирах боломжтой гэдгийг тов тодорхой өгүүлсэн байдаг. Хэрэв хүсвэл та Бурханы хаант улсад морилж болно. Энэ тухай бүгдийг Бурхан Кришна Бхагавад-гитад өгүүлсэн.

 

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB