spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

“Алтлаг” чулуун ваар Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Даваа, 09 Нохой сарын 2009

     Нэгэн газрын эзэн хөрш тосгоны уран дархныг дуудан авч ирээд хэлсэн нь: “За чамд энэ жаахан алтан ембүүг өгье. Түүгээр надад сүү хийж байх ваар хийж өг. Гэхдээ намайг хуурна гэж битгий бодоорой. Ваар алтан байх ёстой шүү. Түүн дээр юу ч бүү холиорой” гэв. Инжаан ч “Тэгэлгүй яахав” хэмээн өчөөд явж одов.

    Уран дархны гарт цэвэр алтан ембүү орж ирвүү үгүй юу түүнийг шуналын сэтгэл эзэмдэв. Ингээд тэрээр түүнээс чимхлэх арга чарга бодож эхлэв. Чингэвч тэрээр хэрэв газрын эзэн мэхэлснийг нь мэдвэл түүнийг шийтгэнэ гэдгийг сайн ойлгож байлаа. Ийм учраас мань эр чулуугаар ваар сав хийгээд жаахан алтаар бүрэв.

Уран дархан ч алтаар бүрсэн чулуун ваараа газрын эзэнд аваачиж өгтөл тэрээр ихэд гайхан: “Чи юу аваад ирэв?”хэмээн асуув.

Инжаан ч: “Эрхэм ноёнтон, энэ нөгөө алтан ваар тань. Түүнийг хийхэд амаргүй байлаа шүү” гэхэд “Чи тоглож байна уу? Энэ чинь чулуун ваар л байна шүү дээ” гэж газрын эзэн ундууцав.

Хариуд нь уран дархан: “Ноёнтон, энэ бол “алтадсан” чулуун ваар л даа” хэмээн хариулж гэнэ.

 

Бурханы Өршөөлт Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын тайлбар

  

Вайшнавууд буюу чин бишрэлтнүүдийг кастаар нь ангилж брахман-вайшнав, кшатрий вайшнав, шудра вайшнав, чандал вайшнав гэх мэтээр ярьж байвал энэ нь зүгээр л цэцэрхийлэл ба мэдэмхийрэл юм. Иймэрхүү эргэцүүлэл нь яг л энэ “алтадмал” чулуун ваартай адил. Хүнийг нэг бол вайшнав, брахман, кшатрий, вайшья, шудра гэж шууд тооцох хэрэгтэй. Ваарыг нэг бол чулуун нэг бол алтан л гэж нэрлэх учиртай. Манго жимсний пирогийг зөвхөн мангогоор хийсэн байх ёстой. Хэрэв түүнийг өөр нэг жимсээр хийчихээд манго жимсний пирог гэж нэрлэх аргагүй. Үүнтэй адилаар шудрын шинж чанартай вайшнав хэмээх нэр томьёо  нь огт буруу юм. Хэрэв хүнийг вайшнав л гэж тооцож байх аваас энэ нь тэрээр брахман, кшатрий, вайшья, шудра эсвэл бүр доод гарлын чандал эсвэл энэтхэг ба энэтхэг бус гэх мэт эгэл жирийн анги нийгмийн тодорхойлолтод харьяалагдахгүй гэсэн үг юм. Вайшнав-энэтхэг,  вайшнав-явана хэмээх ямар ч нэр томьёо нь зүгээр л дэмий хоосон яриа. Ингэж тооцох нь үлэмж их гутамшиг доромжлол юм. 

 

Орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB