spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

“Бхагавад-гита” намайг эмчилсэн юм. Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Лхагва, 18 Нохой сарын 2009

Намайг “Бхагавад-гита” эмчилсэн юм.

1990 онд нөхөр маань надаас салж өөр эмэгтэйтэй нийлэв.  Бид уг нь 19 жил хагас хамт амьдарсан юм л даа. ......

Сэтгэл санааны хямралаас болж би хүндээр өвдөв. Эмч нар эхэндээ намайг эдгээчихнэ  гэж найдаж байсан ч дараахан нь надад: “Хамгийн багадаа хоёр долоо хоногийн дараа, ихдээ хоёр жил болоход та үхнэ. Тийм болохоор та жаахан бэлтгэлтэйхэн  байгаарай” гэв. Сайхан л санаа! “Бэлтгэнэ” гэж юу гэсэн үг вэ? Цагаан тапочки худалдаж авах хэрэгтэй юу? Хэн хүүг маань 18 насанд хүртэл өсгөж бойжуулах вэ? Одоо тэрэнд маань эцэг хэрэггүй. Эцэг нь харин залуухан ганц бие бүсгүйтэй ухаан санаа самуурам хайрын роман бичиж байгаа.

Эрхэм Эзэн Бурхан минь. Та намайг цаг үргэлж гар дээрээ бөөцийлөн эрхлүүлж, өдий болгосон. Гэтэл гэнэт намайг газрын хөрснөөс арчихаар шийдсэний тань учир юу вэ? Юуны тулд?! Хэрэв тийм бол намайг ухаалаг болгох зүйлийг хийгээч. Хүүгээ өсгөж өндийлгөхөд минь туслаач, Бурхан минь! Шийтгэл гэж юу байдгийг хэрэв би ойлговол засрана. Танд амлая. Харин хэрвээ засрахгүй бол та намайг устган хөнөөж болно. Гэхдээ хүүг маань насанд хүрсний дараагаар шүү. Ай бүхнээс өршөөнгүй Бурхан минь ээ,  Та бүхнийг чадагч шүү дээ. Эсвэл үгүй юм уу? Өвдөг сөгдөн гуйя танаас, туслаач надад!

 Гарах гарцгүй болсон би цаг үргэлж залбирч байлаа. Шүлэг яруу найрагтаа би байнга л Бурханыг дурсан дурддаг байсан ч харин би өөрөө энгийн нэг бурхангүй үзэлт эмэгтэй мэт амьдарч байв. Хэдий ийм байсан ч Кришна надад хариу өгсөн юм. Найзууд маань надад “Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө” номыг бэлэглэв. Би түүнийг авуут зүгээр л таамгаар нээн шуналтайгаар уншиж эхлэлээ. Эхний удаад нээгээд: “Ингээд Би мэдлэгийн хаан болсон энэхүү дээд мэдлэгийг чамд нээн хүртээж байна. Үүнийг танин мэдсэнээр эрдэмт их мэргэд дээдийн дээд төгс төгөлдөрт хүрдэг байсан билээ” гэсэн шүлгийг уншив. Хоёр дахь удаагаа нээгээд: “Там руу хөтлөх гурван хаалга буй: энэ нь шунал тачаал, уур хилэн, сувдаг сэтгэл. Оюун ухаант хүн бүр эдгээрээс татгалзах хэрэгтэй. Учир нь тэд хүмүүнийг сүнсний доройтолд хөтлөнө”. Гурав дахь удаагаа нээгээд: “Хэрэв чи Намайг танин ухаарах аваас Миний адис өршөөлөөр болзолдсон амьдралын бүхий л саад тотгорыг даван туулах болно. Гэвч хэрэв чи ийм ухамсартайгаар үл үйлдэх аваас Намайг үл анхааран өөрийн хуурмаг би- дээ хөтлөгдөх болно. Ингэснээр чи өөрийгөө алдана”. Үгүй мөн гайхалтайяа! Бурхан надад шууд л хэлж байна шүү дээ. Тэрээр жирийн нэг ном өгсөнгүй. Харин хамгийн дээд мэргэн ухааныг хайрлажээ. Тийм, тийм, тийм. Би төгс төгөлдөр болохыг хүсэж байна. Аль хэдийнээ өөрийгөө алдсан ч саяхнаас үүнийг хүсэхээ больсон.

Ингээд би энэ “Улаан номыг” уншиж гарлаа. Тэгээд Кришнагийн болон Шрила Прабхупадын хүсэн болгоосон зүйлсийг аль болох хийхийг чармайлаа.

Эхлээд Кришнад хоолоо өргөх хэрэгтэй. Тэгэхдээ хамгийн шилдэг сайныг нь. Кришна, алив хамгийн сайхан амттай шоколадыг хүлээн аваач. Өө нээрэн тийм. Дөрвөн зарчмыг баримтлах ёстой. Чухамхүү өнөөдрөөс эхлээд би тэр зарчмуудыг баримтлана даа. Харин яаж баримтлах вэ? Зүгээр л дан ганц жимсний шүүс уугаад л мацаг баричихья. Үгүй ээ. Жимсний шүүс  уухаар мэдрэхүйн цэнгэл амсаж байгаа хэрэг болно. Харин ус л ууж барья. Үгүй ээ. Усанд олон төрлийн эрдэс давс бий шүү дээ. Аа сайхан санаа!  Цэвэршүүлсэн ус л ууя. Ганц өдөр ч биш. Гурван өдөр дараалж. Ингэж бодоод, бодсоноо ч хэрэгжүүллээ. Гэтэл надад урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх шаардлага гарав. Тэнд миний мацгийн тухай дуулаад бага зэргийн дуулиан эхлэв. Эхлээд сувиллын хоолны сувилагч бүсгүй ирээд:

-         Та яагаад хоолны дэглэм сахихгүй байна? Яагаад хоолноос татгалзаа вэ? Алив идээч.

Дараа нь ахлах-тогооч ирээд:

-         Танд юу хийж өгөх вэ? Алив идээд өгөөч, битгий намайг зовоогоод байгаач.

Хамгийн сүүлд нь их эмч нь өөрөө ирээд:

-         Урьдчилан сэргийлэх эмчилгээний үл мартагдам түүхийн туршид энэ анхны тохиолдол болж байна. Өнөөдөр гуравдугаар сарын 8. Энэ өдөр шүлс гоожим амттай хоол бэлтгэдэг. Хоол идэх дуршил чинь үгүй болоо юу? Тэгвэл алив оргилуун дарсаар хоолны дуршлыг тань сэргээгээд өгье.

Хариуд нь би дөрвөн хориглох зарчмын тухай, сүнс маань унтаж байгаа тухай, нүгэл үйлдэх хүсэлгүй байгаа тухайгаа хэлэв. Маргаанд Кришна ялсан юм. Ингээд хоёр сар, дөрвөн сар, зургаан сар, арван хоёр сар өнгөрөв.

Жил орчмын дараа би хатгалга авч, эмнэлэгт ирэв. Намайг амьд байгааг хараад эмч бүр мэл гайхав. Намайг баахан шинжилж судлалаа. Олон цагаан халаттай эмч ах, эгч нар, намайг хилийн чанадад гарч эмчлүүлсэн эсэх тухай мэдэхийг хүсэцгээлээ. Магадгүй би тэндээс онцгой төрлийн эм, эмчилгээний арга хэрэгсэл авч ирсэн байж болох? Эсвэл ямар нэг удган эмээ эмчилсэн ч юм уу? Тэгээд бусад хүмүүст тэр эмээ дээр очих бололцоо олгохын тулд түүний хаягийг өгөөч гэлцэв. Рентген зураг авалтын үр дүн бүгдийг нотлон харуулж байлаа. Жил орчмын өмнөх зурагнаас харахад миний бие үхэлд тун ойр байсныг нотлох бөгөөд харин одоогийн энэ зураг миний бие яг л жаахан хүүхдийнх мэт цэвэр тунгалаг болсныг харуулж байв. Юу болоо вэ? “Бхагавад-гита” намайг эмчилсэн юм. Харцгаа. Би тэр үед номноосоо салдаггүй байсан юм л даа. Тэгээд тэдэн рүү номоо сунган өгч намайг эдгээсэн “удган эмээ” бол энэ, та нар уншицгаа гэж билээ.

 

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 
< Prev
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB