spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Сүнсний шилжилт нь домог уу эсвэл бодит зүйл үү? Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Пүрэв, 07 Хонь сарын 2008

“Reincarnation” буюу “дахин төрөх” хэмээх үг нь XIX зууны дунд үеэс англи хэлэнд орж иржээ. Re-гэдэг нь дахин, in-гэдэг нь дотоод, carn-нь бие махбодь, ate-учрах буюу болох, ion-гэдэг нь процесс буюу үйл явц. Иймээс reincarnation гэдгийг үгчилвэл “бие махбодид дахин орох процесс” буюу өөрөөр хэлбэл сүнс нэг биеэс нөгөө биед шилжин орох процесс гэсэн үг болж байна.

Өнөө үед дахин төрөхүйн тухай асуудлыг олон тооны нэр цуутай, алдар хүндтэй хүмүүс судлаж байна. Тэдний нэг нь Карлсоновын их сургуулийн хий судлын профессор Ян Стивенсон юм. Стивенсон нь урьд төрлөө санадаг жаахан хүүхдүүдийн тохиолдлуудыг судлаж мэргэжсэн хүн юм. Хүүхдийн ухамсар нь хүнд бэрх “сэтгэл зүйн дарамтанд” ороогүй, томчуудынхаас илүү цэвэр байдаг тул хүний урьд амьдралуудыг нээн таниулах янз бүрийн мэдээллүүдийг өгдөг. 1987 онд л гэхэд Стивенсоны архивт гурван мянга орчим тийм төрлийн мэдээлэл цугларсан ба тэдгээр тохиолдлуудын ихэнхи хувийг шинжлэх ухаанаар батлагдсан хэмээн тооцсон байна. Тэр ч бүү хэл Стивенсоныг эсэргүүцэгч нар ч дөнгөж саяхан төрлхи хэлээ сурж ядаж буй жаахан хүүхэд өөр орны хэл дээр, зарим тохиолдолд одоо цаг үед мөхөж сөнөсөн гэж тооцогддог, хэний ч судлаж байгаагүй нэн эртний хэлээр чөлөөтэй ярьж буйн учрыг тайлбарлаж чадахгүй байв. Тэдгээр гурван мянган хүүхдийн тал хувь нь тэр хүүхдүүдийг төрөхөөс өмнө амьдарч байгаад нас нөгчсөн бодит хүмүүс болох нь тогтоогджээ. Ян Стивенсоны судалгаа нь Сэтгэл зүйн судалгааг дэмжих Америкийн нийгэмлэгийн нэр хүндтэй шагналыг авсан ба түүний бүтээлүүд “Эмч нарын Америкийн ассоциацийн сэтгүүл”, “Мэдрэлийн болон ухаан санааны өвчлөлийн тухай сэтгүүл”, “Харьцуулахуй социологиийн Олон улсын сэтгүүл” болон бусад томоохон хэвлэлүүдээр байнга хэвлэгддэг байна. Энэ төрлийн жишээнүүд дэлхий дээр маш олон бий. Жишээ нь, кино найруулагч продюссор Фреди Брейтер дахин төрөхүйн тухай сэдвийг хөндсөн “Одри Роуз” хэмээх уран сайхны киног бүтээсэн бөгөөд тэр киноныхоо тухай тэрээр түүний хүүд тохиолдсон явдал уг киног бүтээх санааг өгсөн гэж ярьсан байдаг. Хүүгээ зургаан настай байх үед тэднийх шинэ газарт нүүн очжээ. Шинэ нүүн очсон г эрт нь концертын төгөлдөр хуур байсан ба тэднийг тавилга сэлтээ буулган эмхэлж байтал гэнэт гайхамшигтай аяз эгшиглэжээ. Эцэг эх нь хүүгээ радио асаачихаж дээ л гэж бодож. Гэвч тэд, хүү нь урьд өмнө нь хэзээ ч суралцаж байгаагүй төгөлдөр хууран дээр гайхалтай чадмагаар тоглож буйг хараад мэл гайхсан гэдэг. Энэ бол урьд төрлийн хөгжмийн авъяас эргэн сэргэсний гайхалтай тод жишээ юм.

 

reincarnation_clip_image001.jpg

Бид яагаад өөрсдийн урьд төрлөө эргэн санадаггүй юм бэ? Орчин үеийн эрдэмтдийн үзэж байгаагаар нэг амьдралаас нөгөө амьдралд шилжин төрсөн тухайгаа дурсан санаж чадахгүй байх нь гипофизын хойд хэсгийн гормон болох окситоциноос шалтгаалдаг гэжээ. Энэ гормон нь жирэмсэн үеийн организмаар бүтээгддэг ба төрөх үеийн савны агших давтамжийг нэмэгдүүлж, цус алдахаас урьдчилан сэргийлдэг ажээ. Жирэмсэн үеийн сүүлийн шатуудад эхийн окситоцин хүүхдэд дамждагийн улмаас энэхүү энгийн мансууруулагч нь урьд төрлийн ой санамжийг арчиж хаядаг байна. Их хэмжээний окситоцин нь туршилтын амьтдын ой санамжийг ч алдуулах, тэр ч бүү хэл сургагдсан амьтад өөрсдийн сайтар сурсан зүйлээ ч гүйцэтгэх чадвараа алдах хэмжээнд хүргэдэг болохыг судалгаагаар нотлосон байна.

Шинжлэх ухааны судалгаанаас гадна нэн эртний, магадгүй дахин төрлийн тухай маш баттай мэдлэг, мэдээллийг өгч чадах янз бүрийн гүн ухааны, шашны системүүд байдаг. Тэдгээрийг харьцуулан дүгнэвэл дахин төрөхүй нь дэлхийн аль ч шашны хувьд томоохон үүрэг роль гүйцэтгэдэг болохыг итгэлтэйгээр хэлж болно.

 

Индуизм

“Сүнс нь жаахан хүүхдийн биеэс залуу эрийн биед, түүнээс өтөл хөгшний биед дамжин шилждэг шиг үхэх мөчид тэрээр өөр биед шилжин ормуй” ( Бхагавад-гита, 2.13 ).

Ведүүд нь энэтхэгчүүдийн ариун судар бичээсүүд юм. Тэднийг дахин төрлийн тухай хамгийн баттай, бүрэн дүүрэн хариултыг өгч чадах мэдлэгийн үндэс гэж тооцдог. Энэ ойлголт нь кармын хууль буюу үйлийн үрийн хуультай холбоотой ба энэ хуулиар бол амьд оршнолын төрөлт нь ямар нэг байдлаар түүний зан байдлаас ихээхэн хамаардаг. Хэрэв бид энэ хуулийн механизмыг мэдэж чадвал өөрийн хувь тавилан болон ойр дотныхныхоо хувь тавиланд нөлөөлөх бодит боломжийг олох болно.

“Бхагавад-гита”( 8.6 )-д тайлбарласнаар: “Бие махбодио орхих агшиндаа хүмүүн ямар ахуйг дурсан сананам бэ тэрээр энэ төлөв ахуйдаа эргэлзээгүйгээр хүрмүй” гэсэн байдаг. Нийтдээ 8 сая 400 мянган амьдралын хэлбэр байдаг. Үүнд хүн, амьтан, усны амьтад, ургамал, тэнгэр диваажинд оршин суугчид, тамд оршигчид, үнэт эрдэнийн чулууд гэх мэт зүйлүүд ордог. Зөв болон буруу үйл болгон өөртөө тодорхой үр дагавар реакцийг дагуулдаг. “Гаруда Пуран” хэмээх нэгэн сударт өгүүлснээр, худал хуурмагаар гэрч мэдүүлсэн хүн дараа төрөлдөө хэлгүй болон төрнө, худал хэлдэг хүн ээрүү болдог, худал хэлэгчийн яриаг шимтэн сонсч асан хүн дүлий болдог, хордуулагч нь сэтгэл зүйн өвчтэй төрдөг, галдан шатаагч нь халзан, бусдын юмыг хулгайлагч нь ядуу болж төрдөг гэжээ. Харин буянт үйл үйлдсэн нэгэн нь сайн эрүүл мэнд, гоо үзэсгэлэн, эд баялагтай болдог гэсэн байна.

Амьд оршнол нь диваажингийн гаригс, тамын гаригс, дунд гаригийн систем болох Дэлхийд төрөх гэсэн гурван түвшингийн аль нэгд нь төрдөг. Харин хэрэв хүн Бурханы хууль зааврыг дуулгавартай дагавал тэрээр бурханлаг ертөнцийн гаригуудад дээшлэн хүрч болно. “Чин бишрэл зүтгэлийн төгс төгөлдөрт хүрсэн аугаа сүнснүүд нь Над руу буцан ирснээр энэхүү зовлон шаналлаар дүүрэн цаг зуурын ертөнцөд дахин хэзээ ч буцахгүй. Материаллаг ертөнцийн хамгийн дээд гаригсаас эхлээд хамгийн доор орших гаригсууд нь үхэлт, төрөлт давтагдан байдаг зовлон гаслангийн өлгий юм. Харин Миний орших газар оронд хүрсэн нэгэн нь дахин хэзээ ч төрөхгүй”( Бхагавад-гита,8.15-16 ).

 

Буддизм

Буддын шашны сургалаар амьд оршнол нь ахуйн 6 түвшний аль нэгэнд төрж болно гэжээ. Эдгээр нь тамын төрөл, адгуусны төрөл, биегүй амьтас буюу бэрдийн төрөл, хүний төрөл, тэнгэрийн орны төрөл, асурын төрөл. Индуизмын уламжлалын адилаар дараагийн шинэ төрөл нь тухайн хүний хүсэл болоод үйлийн үрээс шалтгаалдаг тухай номлодог. Мөн дараа төрлийн хэлбэрийг илтгэдэг үхэх цаг мөчид бодсон санасан, хоргодсон зүйлийг тодорхойлдог “Алтан сав нээх” хэмээх шашны зан үйл хүртэл байдаг. Энэ нь дээр өгүүлсэн “Бхагавад-гита”( 8.6 )-д өгүүлсэнтэй адил утгыг илэрхийлж байгаа юм.

Дахин төрлийн тухай цааш нь нотлох баталгаа нотолгоог бид “Жатакийн тухай хүрнэхүй”( Төрөхүйн тухай ярианууд )-ээс олж болно. Энэ судрыг Бурхан Будда өөрөө анх айлдсан байдаг. Энэ сударт Будда нь төөрсөн амьд оршнолуудад туслахын тулд хэрхэн сахиулсан тэнгэрийн бие, адгуус амьтны бие, модны биед төрж байсан тухай өгүүлдэг. “Жатакийн” бараг бүх 547 хүүрнэлийн голлох байр суурийг дахин төрөлтийн тухай хүүрнэл эзэлдэг.

 

Иудаизм

Дахин төрөлтийн тухай сургаал нь ид шидэт иудейн уламлжлалд чухал байр суурийг эзэлсэн байдаг. Иудейн Библид төрөл дамжих тухай шууд өгүүлээгүй байдаг боловч библийн хуулиудын олон газарт энэ үзэл бодлын санаа тод томруун харагддаг. Жишээ нь, Библи нь үхдэлтэй харьцаж ирээдүйг зөгнөн хэлэх аргыг эрс хориглосон байдаг. Энэ нь үхэгсдийн сүнс нь ахуйн өөр нэг хэлбэрт өөрийн оршихуйгаа үргэлжлүүлж байгаа гэсэн үг юм. Өөр нэгэн жишээ нь, ( Иерем1.4-5 )-д, Дээд Бурхан Иеремд, түүнийг төрөхөөс нь өмнө мэддэг байсан ба тийм ч учраас түүнийг номлогч болгон төрүүлэхээр зарлигдсан хэмээн өгүүлжээ. Ийм мэтийн нотолгоо нь иудейн судар номуудад олонтоо тааралддаг.( Энэ тухай Стивен Роузений “Дэлхийн шашнууд дахь дахин төрөхүйн тухай үзэл” номоос дэлгэрэнгүй үзнэ үү, 3-р бүлэг ).

Каббала нь Торын нууцлагдмал, ид шидэт мэргэн ухаан ба тэрээр бурханлаг практикийг төгс эзэмшсэн иудейчүүдэд зориулагдсан тухай өгүүлсэн байдаг( Зогар гэдэг нь каббалын сонгодог бүтээлүүдийн нэг бөгөөд түүнд өгүүлснээр: “Сүнс нь Туйлын Үнэний зүгт буюу анхлан үүссэн тэр зүгрүүгээ буцах ёстой. Гэвч энэ замд гарахын тулд тэрээр төгс төгөлдрийг өөртөө хөгжүүлэх ёстой ба тэр төгс төгөлдрийн үр хөврөл нь бүгдэд оршин байдаг. Хэрэв тэд энэ чанаруудаа энэ төрөлдөө үл хөгжүүлвэл тэд хоёр дахь, гурав дахь гэх мэт төрлөө эхлэх хэрэгтэй болно. Тэд Бурхантай дахин холбогдоход туслах тийм төлөвт хүртлээ замаа үргэлжлүүлэх ёстой” ) гэжээ.

Үүнээс гадна иудейн ном сударт “хэрэв хүн үйл, үг яриа, бодол санаандаа бүхий л 613 хориг цаазыг даган биелүүлэхгүй бол тэрээр гарцаагүй гилгул буюу дахин төрөлтийн зууш болно” хэмээн тодорхой өгүүлсэн байдаг.

Христийн шашин

Библи нь дахин төрөлтийн тухай асуудлыг нээлттэй, шуудхан хүлээн зөвшөөрөөгүй байдаг ч энэ ариун судар номыг анхааралтай судлаж үзвэл дахин төрөлтийн тухай нотлож гэрчилсэн баталгаа нотолгоо бүхий бага бус газруудыг олж болно. Жишээ нь, номлогч Илия нь Иоанн Загалмайлагчийн дүрээр дахин төрөх тухай дурдсан байдаг. Евенгалистууд бүхэлдээ энэ зөгнөлийг 10 гаран удаа иш татсан байна. Өөр нэгэн газарт Иисус болон түүний шавь нар төрөлхийн сохор нэгэн хүнтэй уулзаад”Равви! Нүгэл үйлдсэн нэгэн болон мөн түүний эцэг эх сохор төрдөг юм уу?” хэмээн асуусан байдаг. Ийм мэт өгүүлэмжүүд Библид олонтоо таардаг.

Дахин төрөлтийн тухай үзлийг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг бүгдээр хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй Ориген Александрын сүм ( 165-254 ) гэх мэт нэр хүндтэй сүмүүд байдаг. Библийг судалдаг олон судлаачид сүнсний шилжилтийн тухай сургаал нь “Апокалипсис”-ээс ч эртнийх гэж тооцдог. Өнөө цагт христийн шашин нь, дахин төрөлтийн хуулийг анх оршсон цагаасаа хойш сүм дуганы эрх мэдэл Юстиниан хааны улс төрийн нөлөөллийн амбиц дор энэ сургаалд сэв суусан II Констанитинополийн Чуулганыг (м.э 553 он ) хүртэл хүлээн зөвшөөрдөг байжээ гэсэн үзэл номлол тогтоод байна.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

 
< Prev
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB