spacer.png, 0 kB

Хайлт


Сүм барих төсөл

Монголын Кришнагийн ухамсрын анхны сүм барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв болох Шри Кришнагийн сүм барихад оролцох боломжтой.

    tmpl

Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5064469669/төг/ эсвэл  та зүгээр л барилгын материал-хэрэгсэл,  өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх,  бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь  уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй.

 

 Бурхан Кришнагийн    сүмийг зүгээр л барьж      эхэлснээр хүн      

 долоон амьдралынхаа    туршид үйлдэж асан      нүгэл хилэнцээсээ     

ангижрах ба      өөрийн өвөг дээдсийг тамаас     авармуй.    

 Сканда-Пуран  

 

 

Статистик

Members: 57
News: 290
Web Links: 5
Visitors: 480300
spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Ням, 27 Гахай сарын 2009

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан

Өрөвдөх хайрлах, нигүүлсэхийн үзэмжит үүдийг нээх ч юм бил үү

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан

Өрөөлийг шүүмжлэхээ болих өмгөр өрөө хаагдах ч юм билүү

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан

Өсөх, дэвших, өөдлөхийн өргөн шатыг харах ч юм билүү

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан

Өвдөх, өтлөх, төрөх, үхэхийн үйл үрийн тойргийг цэглэх ч юм билүү

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан

Өндөг хэлбэрт орчлонгийн учир зангилаа тайлрах ч юм билүү

Өөрийнхөө дотоод руу аялж нэг үзэх юмсан

Өөрийгөө харах боломж байгаа ч юм билүү

Өөрийнхөө дотоод руу аялж нэг үзэх юмсан

Өнөд мөнх дэргэд минь хэн нэгэн байдаг ч юм билүү

 

                                                                    Солонгос улс, Сөүл, С.Мөнхсайхан

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB