spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Тэнэг зөгий ба бал Print E-mail
User Rating: / 4
PoorBest 
Мягмар, 05 Хулгана сарын 2010

      Нэгэн удаа зөгий тунгалаг шилэн савтай бал харжээ. Мэдээж хөөрхий түүнд тэр балыг амтлан идэж, цэнгэн жаргах хүсэл төрөв. Бал шилний цаана байгааг үл ойлгон, тэнэгхэн зөгий шилэн савыг гаднаас нь баахан долоож.

   Хэсэг хугацаанд ингэж суугаад, зөгий одоо тэрээр аль хэдийнээ балыг амталсан байх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрэв. Чухам үнэндээ тэрээр түүнийг үнэрлэж ч чадаагүй билээ. Зөгийхөн харин ердөө л өөрийгөө мэхэлсэн байв.

 

Тайлбар

 

      Материалистууд хийгээд өөрсдийгөө ваишнав гэж нэрлэгчид, тэд аль хэдийнээ чин бишрэл зүтгэлийн рашааныг амталсан гэж итгэцгээдэг. Үнэн хэрэгтээ тэд, Бурхан Кришнад үйлчлэх чин бишрэл зүтгэлийн трансцендент амьсгалын эх үүсвэрийг өөртөө нээж ч чадаагүй.

      Өнөөгийн энэ цаг үед зарим нэг хүмүүс Чандидас, Видьяпати гэх мэт аугаа хүмүүсийн бүтээлийг сонсох хийгээд хүүрнэн өгүүлдэг. Заримдаа тэд Бурхан Кришнаг хайрлах трансцендент хайрын мөн чанарыг амталсан хэмээн хатуу итгэж, Кришнагийн тоглоом наадмыг дуулдаг. Чухамдаа тэд Бурхан Шри Кришнад трансцендентаар үйлчлэн зүтгэхүйн, Түүний тоглоом наадмын хил хязгаарт хэзээ ч хүрч байгаагүй юм.

        Калапахадах гэх мэт зарим нэгэн шашны гутамшигт итгэгчид, еретикүүд, шашны уламжлалт зарчмыг баримтлагч ёс суртахуунгүй тэмцэгчид хийгээд өөр бусад этгээдүүд, сүм дэхь Шүтээнийг устган сүйтгэж, мөн Дээд Бурханы сүмийг өөрийг нь ч устгаж чадна гэж боддог. Зарим нэг эгоист үзэлтнүүд, номлогч гэж нэрлэгдэгсэд, “Шримад Бхагаватам”, Бхагавад-гита зэрэг ариун судар номуудаас олон тооны алдаа, үл нийцэл олсон хэмэн сагсуурцгаадаг. Тэр ч байтугай асуруудын хаан Равана Сита дэвийг хулгайлж, түүнтэй цэнгэн жаргахыг хүсч байсан.

     Бодит байдал дээр тэд тэмүүлж хүссэн зүйлийнхээ барааг ч олж харж чадахгүй. Тэгэхээр түүнд хүрэх хүрэлцэх тухай юу ч ярих билээ дээ. Равана Сита Девийн зүгээр л сүүдрийг нь хулгайлсан бөгөөд ингэснээрээ өөрийгөө ердөө мэхэлсэн хэрэг. Цэнгэл жаргал эдлэх гэсэн түүний бүх төлөвлөгөө нуран унасан юм.

     Хэрвээ хэн нэг нь уурандаа эсвэл атаа жөтөөнд автан Энэтхэгийн газрын зургийг урж хаяад, бүх улс оронг устгачихлаа гэж бодвол энэ нь дэндүү тэнэг хэрэг болохсон. Хуурамч материаллаг эрч хүчний нөлөөгөөр Шри Хари болон номын багш, вайшнавуудын эсрэг үйл хийж буй хэн бүхэн өөрийгөө дэлхийн бөмбөрцөг дээрхи хамгийн мунхаг нэгэн гэдгээ л илтгэн харуулж буй хэрэг юм.

Шри Чаитанйадева: “Бурханлаг нь материаллаг үзэл төсөөллийн хил хязгаарын чанадад оршдог. Энэ бол Вед ба Пураны мөнхийн нотолгоо” юм гэсэн байдаг. (Ч, -ч. Мадхья­-лила. 9.194).

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB