spacer.png, 0 kB

Хайлт


Сүм барих төсөл

Монголын Кришнагийн ухамсрын анхны сүм барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв болох Шри Кришнагийн сүм барихад оролцох боломжтой.

    tmpl

Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5037232456 /төг/ эсвэл  та зүгээр л барилгын материал-хэрэгсэл,  өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх,  бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь  уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй.

 

 Бурхан Кришнагийн    сүмийг зүгээр л барьж      эхэлснээр хүн      

 долоон амьдралынхаа    туршид үйлдэж асан      нүгэл хилэнцээсээ     

ангижрах ба      өөрийн өвөг дээдсийг тамаас     авармуй.    

 Сканда-Пуран  

 

Статистик

Members: 57
News: 239
Web Links: 5
Visitors: 198354
spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Эрдэнийн эрэлд Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Даваа, 11 Хулгана сарын 2010

Хүмүүн бидний энгийн харилцаа

Хүйтэн төмөртэй холбогдох болж

Хүссэн хүсээгүй барьсан зүйлс

Хүхэр хүдэр агуулах болж

            Баян хоосны ялгаа

            Базаахгүй төмрөөр хэмжээтэй

            Боссон суусан газарт ч

            Бас л төмөр хайраастай

Эрдэмтэн шинжээч бүхэн

Энэ л төмрийг судлаатай

Энгүй хурдан хүлэг бүтээж

Эндээс одоцгоох зүүдтэй

            Болд хүдрийн араас

            Босон харайн тэмцэлдэнэ

            Дугуйтай дугуугүй тэвш хийж

            Дундхан мэдлэгтний харааг таглана

Төмрийн шидийг гаргах гэж

Түм бумаараа хөлс шавхана

Төрх үхэхийг үл анзааран

Техник технологи анхаараастай

            Илд бамбай харших мэт

            Эв хавгүй үгээр

            Эгэл дотно төрөгсдөө ч

            Эмзэглүүлж  зэвтүүлэх нь сонстоно

Эв эеийг төмрөөр биш

Энэрэл хайраар холбомоор

Энх мэндийн амьдрал нь

Эгэл сэтгэлтэй хамаатмаар

            Энгийн ардын минь зүрхэнд  зэв сэв бүү суугаасай

            Эрэл сурал оюунаа үнэн мэдлэгт хандуулаасай

            Элэг зүрхний хэлбэлзлээ эгшиг яруу болгоосой

            Ихэс дээдсийн сургаалаа  эрхэмлэн дээдлэн  хүртээсэй

 

2009 12 31.       Солонгос улс  Сөүл хот.     Сумъяжавын  Мөнхсайхан.

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB