spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Төрөх, үхэхийн дөрвөн шат Print E-mail
User Rating: / 4
PoorBest 
Пүрэв, 07 Хонь сарын 2008

Эрт дээр үеэс хүн бүрийн сэтгэлийг зовоож ирсэн нэг зүйл бол “Үхлийн дараа бидэнд юу тохиолдох бол?” гэсэн асуулт юм. Энэ асуудал биднийг илбийн юм шиг өөртөө татдагч хэн бугай ч “нөгөө ертөнц” хэмээх газраас эргэн ирж, тэнд үзэж туулсан зүйлийнхээ талаар хуваалцаж байсангүй.

Харин эртний энэтхэгийн, мөн нилээн хожмын үеийн төвдийн шаштируудад, ялангуяа төвдийн “Үхэгсэдийн ном” –онд энэ асуудлын талаар нилээд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Орчин үеийн трансперсональ сэтгэл судлал нь “ухамсрыг регреслэх” эртний аргыг нээснээр тухайн асуудалд тулж ирсэн юм.

Хэрвээ барууны орнуудын хүмүүсээс “Та өөрийгөө үхлийн дараа ямар байх бол гэж төсөлж чадах уу? Энэ амьдрал дуусахад та үүрд алга болно хэмээн төсөөлж чадах уу?” гэж асуувал сайндаа л хүмүүс гайхашрана, ихэнх нь айн балмагдана. Энэ бол боломжгүй зүйл, энд оршихуйн ямар нэгэн шударга бус зүйл байна гэж тэд хэлж магад. Мэдээж хэрэг тэд манай оршихуй мөнх гэдгийг батлах өчүүхэн боломж, өчүүхэн магадлалын хувь, тэр бүү хэл тун өчүүхэн баталгааг ч шүүрэн авч өөрсдийгөө тайвшруулах гэж оролдох боловч үхэл гэдэг хамгийн дээд ханамж байдаг гэдэг ведийн нэгэн үүсгэл үнэнийг тэд ойлгохгүй л болов уу. Хэрэв тэдэнд энэ тухай хэлбэл таныг галзуурчихаж хэмээн бодох болно.

Би түргэн тусламжийн албанд ажиллаж байхдаа үхлийг олон удаа харсан. Заримдаа эдгээр хүмүүс нь 10-15 жилийн турш саа өвчнөөр өвчилсөн, зарим нь хавдар туссан байдаг бөгөөд маш их өвддөг байснаас болж тэдэнд морфем тарих шардлагатай болдог байлаа. Гэтэл тэдний амьдрал дуусах цэг дээр ирэхэд үхлээс айх айдас нь бүхнээс дээгүүр тавигддаг байна. Тэд өөрсдийгөө үүрд алга болох нь гэж бодон өөрсдийн тэнхэлгүй, сул дорой амьдралаас амь тэмцэн зууралддаг.

Би бүр бага байхдаа зурагтаар киноны нэг баатар үхэхийг харсан юм. Тэгээд би ээжээсээ “Тэр яагаад үхсэн юм вэ” гэж асуухад, ээж “Бүх л хүмүүс эрт орой аль нэгэн цагт үхдэг юм” гэж ээж хариулсан. Энэ үг намайг цочирдуулсан юм. “Би бас хэзээ нэгэн цагт үхнэ гэж үү?” гэхэд, тэрээр “Тиймээ, тэгэлгүй яахав” гэж ээж хэлсэн. Тэгэхэд би орь дуу тавин уйлж эхэлж билээ. Би их ч уйлж ээж, аав маань намайг тайвшруулж чадахгүй байлаа. Тэгэхэд ээж: “Битгий уйл. Чи үхэхгүй” гэж хэлэв. Тэгэхэд нь би уйлахаа больсон юм. Үхэл яагаад намайг тойрон өнгөрөх юм бол гэж би асуугааүй, зүгээр л итгэж билээ.

Би том болсон хойноо үхлийн талаар олон удаа боддог байв. Би нэг өдөр зүгээр л алга болчихно, энэ амьдралаасаа өмнө байхгүй байсан шиг алга болно хэмээн төсөөлөхийг оролддог байлаа. Надад энэ нь шударга бус юм шиг санагдаж, санаанд нэг л багтаж өгдөггүй байлаа. Энэ ертөнц маш төгс уялдаа холбоотой бүтээгдсэн байдаг: нар байдаг газраа байж, сар мөн байдаг газраа байж, жилийн дөрвөн улирал дэс дараалалтайгаар бие биенээ ээлжлэн сольж, мөн сарны мөчлөг гэх мэт ... Гэтэл гэнэт үхэл гараад ирдэг. Энэ нь шударга бус юм шиг санагддаг байв. Яаж оролдоод ч би өөрийгөө байхгүй байна гэдгийг төсөөлөөлж чадахгүй байлаа.

 

Хэрвээ бид өрсдийгөө өмнөх амьдралд, эсвэл түүнээс өмнөх амьдралд амьдарч байгаагаа харсан бол бид гарцаагүй өөрсдийгөө таних байсан. 

 

birth-death_clip_image001.jpg

 

Хожим нь ведийн эртний шаситруудыг уншиж, йог болон бясалгал хийж, “регрессийн” аргыг судалдаг сэтгэл зүйчид болон эрдэмтэдтэй харилцаж явахдаа бид хэдий ихээр хүссэн ч бай бид үхэж чадахгүй гэдэгт итгэдэг болсон юм. Барууны орнуудад Библийн гүйцэтгэсэн үүрэг шиг, Дорно дахинд мөн тийм үүрэг гүйцэтгэсэн “Бхагават Гита” –г нээх болгондоо Дээдийн Дээд Бурханы: “Агуу тулалдаан хийхээр цугларсан эдгээр хаад болон дайчин эрсийг хар. Чи, эсвэл Би, эсвэл эдгээр хаадууд амьдарч байгаагүй тийм цаг үе гэж байгаагүй. Бидний амьдрал зогсох тийм цаг үе хэзээ ч ирэхгүй” гэж Аржунад хэлсэн үгийг би уншдаг байв.

“Сүнсийг галаар шарж, усаар норгож, салхиар тас татаж, эсвэл ямар нэгэн зэвсгээр гэмтээж болдоггүй. Сүнс бол мөнхийн, мэдлэг болон аз жаргалаар дүүрэн байдаг”.

Одоо цагт “регрессийн” аргын тусламжтайгаар мөн хүмүүс өөрсдийн өнгөрсөн амьдралаа зөнгөөрөө эргэн санадаг байдлыг ашиглан цуглуулсан асар их материал нь хүн ахин төрдөг хийгээд ведийн уламжлалд дүрслэн бичсэн реинкарнацын/дахин төрөлтийн/ онолыг шууд бус байдлаар батлаж байна. Заримдаа христос шашны төлөөлөгчид Библид ийм баримт байхгүй хэмээн үүнтэй санал нийлдэггүй. Харин ч Библид бичсэн зүйлүүд эсрэг зүйлийг батлаж байдаг. Евангелийн олон тооны үйл явдлуудаас нэгий нь авч үзвэл Есүс Христ болон түүний шавь нар ахин төрөх явдлыг амьдралын жирийн бүрэлдэхүүн хэсэг гэдгийг мэдэж байсан байдаг.

“Нэгэн удаа сүмийн шавь нар нь Есүс дээр дөхөж ирээд: Багшаа, Энэ хүн ямар шалтгааны улмаас төрөлхийн сохор болсон юм бэ? Өөрийн нүглээс болсон юм уу, эсвэл эцэг эхийнхээ нүглээс болсон юм уу?” гэж асуудаг.

Асуултаас харахад тэд нар хүн ахин төрдөг гэдийг мэддэг байжээ гэдэг нь илт биш байна гэж үү? Хэрвээ тэдгээр номлогчид ахин төрөлтийн тухай мэддэггүй байсан бол төрөлхий сохор хүний талаар ийм асуулт асуух байсан гэж үү?

Энд нэгэн зүйлийг тэмдэглэн хэлэхэд жүжигчин олон дүрд дараалан тогловч тайзны гадна өөрөө хэвээрээ үлддэгтэй нэгэн адил хүн үхлийн дараагаар өөрийн авъяас чадвар, дадал зуршил, мөн хүсэл сонирхлоо алдаж гээдэггүй юм. Хэрэв та өөрийгөө өнгөрсөн амьдралдаа эсвэл тэрнээс өмнөх амьдралдаа харсан бол лав таних байсан биз.

Үүнийг илүү сайн ойлгуулахын тулд хэдэн жилийн өмнө Францад болсон нэгэн түүхийг энд өгүүлъе.

Нэгэн эр Парижийн нэгэн томоохон компьютерийн фирмэд ахлах инженерээр ажилладаг байж. Энэ хүн зэгсэн хангалуун амьдралтай нэгэн байжээ. Тэрээр гэр бүлтэй, эхнэр, хүүгийн хамт амьдардаг байв. Бусад хүмүүсийн нэгэн адил түүнд нилээдгүй дадал зуршил, хүсэл сонирхол байв. Тухайлбал, тэрээр “Фольксваген” фирмийн улаан өнгийн машин унах дуртай, зөвхөн цэнхэр өнгөтэй хослол өмсдөг, харин нохойны тухайд ротвейлэр үүлдэрийн нохойг илүүд үздэг байв. Өглөө бүр замдаа сонин худалдан авч, кафед орж аяга кофе уух зуур гүйлгэн үзэж, тэгээд ажилдаа явдаг байв. Түүний амьдралд бүх зүйл сайхан байж. Гэвч нэгэн өдөр...

Зам харгүй ихээр мөстсөн байв. Тэрээр ердийнхөөрөө мухлагаас сонин авахаар машинаараа мухлагийн хажууханд ирж зогсжээ. Тэр мотороо унтраасангүй (түүний бүх баримт бичиг машинд нь үлдсэн байв). хэвлэлээ авчихаад машин руугаа явж байхдаа мөсөн дээр хальтарч унаад толгойгоороо цементэн зам дэлсэж ухаан алдсан байна. Хажуугаар явж байсан хүмүүс түргэн тусламжийн машин дуудаж эмнэлэг рүү хүргүүлжээ.

Харин энэ үед, эзэнгүй, хөдөлгүүр нь асаалттай машин байгааг нэгэн эрэгтэй хүн ажиглажээ. Тэрээр анхааралтай эргэн тойрноо ажиглаж сэжигтэй зүйл байхгүйг мэдээд жолооны ард суугаад тэр даруй давхин оджээ. Тэр бол хулгайч байв. Тиймээс тэрээр энэ газраас хурдхан холдохыг яарч харин зам хальтиргаатай байсныг анзаараагүй аж. Ингээд нэгэн эргэлтэн дээр тэрээр машиныхаа удирдлагыг алдаж замын хажуу руу гарчээ. Мод хүчтэй мөргөснөөс болж машин шатаж эхэлж, 30 минутын дараа галыг унтраахад цагдаа нар машины бүхээгт танигдахын аргагүйгээр шатсан үхдэл байхыг олжээ. Машины номероор нь эзнийг нь тогтоосон байна. Цагдаагийнхан түүний эхнэр лүү утасдаж “Өнөө өглөө “фольксваген” машиныг хэн унаж явсан бэ?” гэж асуухад “Миний нөхөр” гэж хариулжээ. Тэгэхэд нь түүнд “Бид танд эмгэнэлээ илэрхийлъе, танай нөхөр нас барсан” гэж хэлсэн байна.

“Нөхрөө” оршуулах ёслол болж өнгөрч. Гэтэл үнэн хэрэг дээрээ нөхөр нь эмнэлэгт хэвтэж байв. Түүний баримт бичиг нь машинд үлдсэн болохоор эмнэлэгт түүнийг хэн гэдгий нь мэдэхгүй байв. Түүний гэрэл зургийн телевизээр хэд хэдэн удаа харуулсан боловч түүний хамаатан садан болон найз нөхөд нь түүнийг нас барсан болохоор үүнд ямарч анхаарал тавиагүй байна.

Эмнэлэгт түүнд сайн эмчилгээ сувилгаа үзүүлж бие мах бодийн бүх үйл ажиллагаа эрүүл болсон ч түүний ой санамж эргэж сэргэсэнгүй. Түүний нэрийг хэн гэдэг, хаана ажиллаж амьдарч байсан, эхнэр, хамаатан садан, найз нөхөд нь хэн болох талаар тэрээр юу ч санахгүй байжээ. Тиймээс түүний эмч нь түүнийг гэнэдэж алдаа гаргах вий гэсэн үүднээс Францын аль нэг жижиг хотод очиж амьдар хэмээн зөвлөсөн байна. Тэрээр түүнд иймэрхүү гэмтлийн дараагаар ой санамж удаан хугацааны туршид эргэн ирэхгүй байж мэднэ хэмээн хэлжээ. Эдгэрснийх нь дараа тэр хүнд шинэ бичиг баримт хийж өгч тэгээд тэр өөр хот руу явсан байна. Тэрээр нэгэн комьютерийн фирмэд цэвэрлэгчээр ажилд орсон байна. Нэгэн удаа нэгэн програмист компьютерт учирсан асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг тэр харжээ. Тэрээр түүн дээр дөхөж очоод юу хийхийг нь зааж өгч. “Чи үүнийг яаж мэддэг юм? Чи чинь жирийн нэг цэвэрлэгч шүү дээ” гэж тэрээр гайхсан боловч түүнийг зөвлөгөөг дагасан байна. Комьютер ч хэвийн ажиллаж эхэлж гэнэ, харин гайхаж мэлэрсэн ажилтан энэ сонин явдлынхаа тухай компанийн эзэндээ ярьсан байна. Эзэн нь цэвэрлэгчийг дуудаад: “Чи комьютерийг яаж ингэж сайн мэддэг болсон юм бэ?” хэмээн асууж гэнэ. Тэрээр далаа хавчин мэдэхгүй гэж хариулжээ. Эзэн нь түүнийг энэ тухайгаа ярихыг шаардаад байсан болохоор өөрт тохиолдсон гунигт түүхийг ярьж өгчээ. Захирал түнийг компьютерийн ажилд оруулсан байна.

Он жилүүд өнгөрч, тэрээр ховорхон авъяастай мэргэжилтэн гэдэг нь танигдаж яваандаа ерөнхий инженерийн албан тушаалд ажиллах болжээ. Дараа нь тэрээр гэрлэж хоёр хүүхэдтэй болж, өөртөө улаан өнгийн “фольксваген” худалдан авч, зөвхөн цэнхэр өнгийн хослол өмсч, ротвейлэр үүлдрийн охой авч тэжээв. Өглөө бүр тэрээр шинэ сонин авч аяга кофе уух зуур уншдаг байв. Түүний шинэ найз нөхөд, танилууд нь түүнээс хаанаас ирсэн болон хана төрсөн тухай асуухад нь тоглоом шоглоом болгон өнгөрөөдөг байв.

Түүний цаашдын амьдралд бүх зүйл сайн сайхан бөгөөд уйтгар гунигтай байх байсан байж магадгүй, гэтэл нэгэн өдөр тэр шүршүүт орж байгаад саван дээр хальтран унаж толгойгоо цохиод... бүгдийг эргэн санасан байна.

Тэр Париж руу явж түүнийг аль эрт нас барсан гэж бодож байсан анхны эхнэр болон хүүтэйгээ уулзсан байна. Францын сонинуудад энэ гайхалтай сонин явдлын талаар тодорхой өгүүлсэн ч энэ үйл явдлыг хуулийн талаас нь авч үзэхэд маш жирийн бус бөгөөд тодорхойгүй байсан юм. Энэ хүн хууль ёсны хоёр эхнэртэй, мөн хууль ёсны гурван хүүхэдтэй байлаа. Ямар ч л байсан тэд бүгд хамт амьдарч байгаа гэнэ.

Харин бид эхэлж ярилцсан үхлийн дөрвөн шат гэсэн сэдэв ругаа эргэж оръё. Уншигч маань биднийг үхлийн үйл явцыг зүрх зогсохоос эхлэн ярина гэж хүлээж байгаа байх. Гэвч Аюрведэд хүн эхээс мэндлээд 2-3 сар болсны дараагаас үхэж эхэлдэг гэж үздэг. Өдөр шөнө, эсвэл жилийн дөрвөн улирал ээлжлэн солигддогийн нэгэн адил төрөлт, үхлийн шатууд бие биенээ мөчлөгтэйгээр ээлжлэн сольж байдаг. Энэ өгүүллийн эхний хэсэгт өгүүлсэнчилэн, далайн гэгдэх төрөлтийн эхний шат болох эхийн хэвлийн үе шат нь нилээд удаан хугацаанд үргэлжилдэг. Бид амьдрал хэмээн тооцож заншсан тэр зүйлийг энд үхлийн нэгдүгээр шат хэмээн үздэг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Субьектив талаас нь авч үзвэл төрөлтийн нэгдүгээр шат болон үхлийн нэгдүгээр шат хоёр нь цаг хугацааны үргэлжлэлд хоёулаа адилхан юм шиг санагдах авч газар дэлхийн тооллоор бол нэг нь 3-5 сар, нөгөө нь хэдэн арван жилийн хугацаа байдаг. Төрсний дараагаар бидний амьдрал бэлэг тэмдэгийн чанартайгаар 2-3 сар өрнөж нэг өдөр нь дараагийнхаа жилтэй тэнцэхээр үргэлжилэх маягаар өнгөрсний дараагаар бид аажмаар үхэж эхэлдэг. Бидний физик биеийн эс бүр нь өөрийн бөөмдөө ДНК-ийн 2 молекулыг агуулж байдаг. Энэ бол бидний биологийн жижиг цаг юм. Орчин үеийн шинжлэх ухааны судалгаануудад ДНК-ийн эс хуваагдах бүрд өөрийн хэлхээний нэг хэсгийг алдаж байдаг гэдгийг тогтоосон байна. Тиймээс дараагийн үеийн эсүүд өмнөх үеийн эсүүдийг бодвол илүү сул болох нь мэдээж юм. Ингээд яваандаа өөрийгөө зохицуулах болон хоргүйжүүлэх системүүд сулрах зэргээр эдгээр нь өөрсдийн зарим нэг өвөрмөц фүнкцүүдээ алдаж хөгшрөх үйл явц явагддаг. ДНК хэдий чинээ хурдан бөгөөд ихээр өөрийн хэлхээнүүдийг алдана, төдий чинээ бидний амьдралын үргэлжлэх хугацаа, дасан зохицох чадвар багасч, мөн төдий чинээ гомеостаз буюу архаг өвчтэй болох магадлал бий болдог.

Аюуведийн уламжлалт анагаах ухаанд үхлийн нэгдүгээр шатыг бол бидний амьдралын жилүүд гэж үздэг. Энэ нь дөрвөн үндсэн үед хуваагддаг.

  1. Өөрийгөө хүрээлэн буй ертөнцөөс ялгах үе: хүүхэд өөрийгөө эцэг эх, өөрийн өрөө тасалгаа, цонхоор харагдах шувуу, мод, дуу авиа, үнэр зэрэгтэй адилтгахаа больдог(ерөнхийдөө энэ үйл явц нь амьдралынх нь эхний жилд явагддаг).
  2. Бэлгийн бойжилтын үе: энэ үед бид өөрсдийн өнгөрсөн амьдралын үр шимээрээ амьдардаг – тодорхой нэг төрлийн бие, гэр бүл, арьс өнгө, үндэстэн, улс орон, хот болон бусад бүх хүрээллүүдийг авдаг бөгөөд энэ үр шим нь “зовлонтой” (нүгэлтэй)байна уу, “аз жаргалтай” (аз жаргалтай) байна уу гэдэг нь бидний өнгөрсөн төрлийн үйлээс бүрэн хамаардаг.
  3. Насанд хүрсэн үе: бид янз бүрийн сорилтоор дүүрсэн “сансрын хонгил” гэдэг зүйл рүү ордог. Энэ үед бид өөрсдийн өмнө тавьсан зорилтыг гүйцэтгэх, үүргээ биелүүлэх, өөрийн хувь заяаны сургамжийг ухамсарлах, үүнээс гадна, бид өөрсдийн шинэ хүслийн үрийг тарьдаг.
  4. Хувьсан боловсрох үе: бид өөрсдийн үүрэг болон өмнөө тавьсан зорилтуудыг биелүүлсэн, дотооддоо үхлийг хүлээн авч, шинэ байдалд шилжин орход бэлэн болж, үхлээс айхаа больж хувьсан хөгжих дараачийн шатанд тулж ирсэн байдаг.

Бидний амьдралын хугацаа дуусахад (Аюурведийн үүднээс авч үзвэл, үхэх төрөх үйл явцыг маш тавилантай цаг хугацаа гэж үздэг) үхлийн хоёрдугаар шат эхэлдэг. Яг энэ хугацаатай холбогдуулан нас барагчдад 9 дэхь өдөр буян үйлдэх уламжлал тогтсон байна. Энэ үед зүрх зогсож, амьсгалахаа больж эхлэнгүүт бид клиник үхэлд ордог. Агаар болон глюкозын дутагдалаас болж уураг тархины хальсны нейронууд их хэмжээгээр үхждэг. Үүний дараахан нь хальсны доод хэсэг болон дотоод шүүрлийн төвүүд, чөмөг болон бусад эд эс үхдэг. Клиник үхэлд орох тэр агшинд бидний сүнс нь бусад “нарийн” бүрхэвч болон эфирийн матрицын хамт биенээс салж, харин амин үүсгэлгүй үлдсэн бие аажмаар задарч элэлдэг.

Нас барж байгаа ихэнхи хүмүүс үхсэний дараах эхний хэдэн минутанд эсвэл эхний хэдэн цагт юу ч сонсож, хардаггүй, яг л түнэр харанхуй руу унасан юм шиг болдог. Гэтэл зарим нь өөрийн бие болон нас барсан газрыг шууд л харж байдаг. Гэтэл нөгөө нэг хэсэг нь аажмаар ухаан орж эфирийн бүрхэвчид байгаа хирнээ мэдрэмж, ухаан, оюуныхаа хувьд урьдын идэвхтэй байдалдаа эргэн орсон байдаг. Үхлийн хоёрдугаар шат нь төрөлтийн хоёрдугаар шатыг санагдуулж байдаг учир нь ертөнц сөнөж хаашаа ч гарах гарцгүй болсон юм шиг санагддаг. Энэ үед бидэнтэй холбоотой бүх зүйл болох бидний гэр бүл, гэр орон, ажил төрөл, эх орон, хураасан эд баялаг нь бидний бие махбодитой хамт үгүй болдог. Зарим хүмүүс өөрсдийн ах дүүс, найз нөхдөөс тусламж гуйдагч, мэдээж тэд нь үүнийг нь сонсдоггүй. Биднийг цаашид юу хүлээж байгааг мэддэггүй учраас бидний сэтгэл айдсаар дүүрдэг. Гэхдээ “өөр ертөнцөд” шилжин орогсод бусад хүмүүсийн санаа бодлыг уншиж чаддаг бөгөөд өөрийнх нь тухай бодож байгаа хүн дээр даруй шилждэг очдог гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Зарим хүмүүс, хүн бол хүссэнээрээ амьдарч, үхэл ирэх үед нь л тэр бурханых нь тухай бодъё гэсэн бодолтой байдаг. Гэхдээ, үхлийн хоёрдугаар шатанд тухайн бие хүний цаашдын зам бүрэн тодорхой болдог гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Бид хэрхэн амьдарч, юуны тухай мөрөөдөж, юунд хүрэх гэж эрмэлзэж байсан, бид ямар хүслийг өөртөө төлөвшүүлж, ямар үйл хийж байсан – энэ бүхэн бидний ухамсарт давамгайлж, энэ нь бүхэлдээ бидний цаашдын ирээдүйг тодорхойлдог.

Эрт дээр цагт нас барагсадын төрөл төрөгсөд гэртээ лам эсвэл бөөг залж эхний есөн өдөр ариун ном уншуулж, ингэснээр нас барагчийн сүнсийг нэр төртэйгээр, айдас хүйдэсгүйгээр шилжилтийн үеийг даван гарахад нь тусалдаг байжээ. Ингэж ариун ном унших нь нас барагчдад амьдрал дуусаагүй, тиймээс ухаанаа тайвшруулж, бурханлаг зүйлүүдэд бодлоо хандуулж, Бурханд залбирах хэрэгтэй гэдгийг ойлгуулдаг байжээ. Тэдгээр уншиж байгаа зүйл нь тэдний туулан гарах шилжилтийн үеийн дараагийн шатыг дүрслэн өгүүлсэн байдаг байна. Нас барснаас хойш гурван өдрөөс хэтрэлгүй биеийг нь шатааж үнсийг нь аль нэг ариун голд цацдаг байжээ. Хүүрийг шатаах зан үйл нь нас барагсдад ижил дасал болсон бие махбодоосоо салахад нь тусалж, нөгөө ертөнц дэхь зовлон шаналалыг нь багасгадаг. Зарим нэг нас барагч өөрийн хомс мэдлэгтэйн улмаас өөрийн аль хэдийнэ задарч эхлээд байгаа биедээ эргэж орохыг оролддог. Иймээс хүүрийн газар болон моргид заримдаа хий үзэгдэл үзэгддэг бөгөөд энэ нь үнэн хэрэг дээрээ нягтарсан эфирийн бүрхүүл дэхь нас барсан хүний нарийн бие юм. Өөрийн бие махбоддоо дасан заншсан байдаг учраас түүнээс салж чаддаггүй бөгөөд, харин түүнийх нь эфирийн матриц нь сарны гэрлийн тодорхой чиглэлд гэрэлтэн харагддаг (эфирийн бие нь тухайн хүн амьтан, ургамал болон бусад амьдралын хэлбэрүүдийхээ бие махбодынхоо хэлбэр дүрсийн яг дууриасан байдаг)

Зарим хүмүүс үхэл хурдан болж өнгөрөх нь хамгийн сайн гэж боддог. Гэвч тийм биш юм. Үхлийн өмнө зовж шаналж байгаа хүмүүс хурдан үхэж байгаа хүмүүсийг бодвол сэтгэл санааны хувьд үхэлд илүү бэлтгэгдсэн байдаг, учир нь үхлийн хоёр дахь шатанд маш хүчтэй цочролд ордог бөгөөд үхэл ирж байна гэдэгтэй эвлэрдэггүй.

Үхлийн хоёр дахь шатанд 9 хоног байдаг дөрвөн төрлийн хүмүүс байдаг.

  1. Амиа хорлосон хүмүүс. Жишээ нь, кармын хуулийн дагуу 70 наслах ёстой байсан боловч 18-тайдаа амиа хорлосон бол “дуусгаагүй” 52 жилийг эфирийн бүрхүүлд байж эндээс хаашаа ч гарах боломжгүй байх болно. Энэ нь маш их зовлон авчирдаг бөгөөд учир нь нарийн болон газрын бүдүүн эрчмүүдийн хоорондын харшилдаан газрын гадаргууны ойр орчимд хамгийн их байдаг бөгөөд бие махбодод дэд зэргийн шаналал зовлон авчирдаг. Бурхан бидэнд амьдрал хайрладаг нь бидэнд тодорхой нэг хувийн үүрэг гүйцэлдүүлэх зорилготой байдаг. Хэрэв хүн өөрийгөө хөнөөвөл “амьдралын галт тэрэгнээс” үсрэхтэй адил юм.
  2. Хүн төрөлхтний эсрэг цуст гэмт хэрэг үйлдэгчид, алуурчин донтнууд, олон мянган хүмүүсийг алах тушаал өгсөн харгис хэрцгийн дарангуйлагчид байдаг. Тэд хоёрдугаар шатанд хэдэн зуу, бүр хэдэн мянган жилээр байдаг.
  3. Согтуурал болон мансуурлын байдалтай нас барагчид. Эдгээр хүмүүс амиа хорлогчдын нэгэн адил өөрсдийн насны байдлаас шалтгаалан эфирийн бүрхүүлд төөрөлдөн байдаг. Хэрэв ямар нэгэн тусгай зан үйл хийж сүмд ном уншуулбал тэдэнд бага зэрэг ч гэсэн тус болох юм.
  4. Нойрондоо нас барсан хүмүүс. Олон хүн нойрондоо нас бардаг гэж бид боддог ч тэдний ихэнх нь нас барахынхаа өмнө сэрдэг байна. Тама-гунд (харанхуй бүдүүлэгийн чанарт) гүнзгий автагдсан, амьтны хэв маягийн амьдралаар амьдарсан хүмүүс л нойрондоо нас бардаг.

Эдгээр дурьдагдсан оршнолууд удаан хугацааны туршид амьд хүмүүсийн хажууд байж, дэвэн дэлхийгээр хэрэн тэнэж бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж байдаг. Учир нь бидний мэдрэхүйнүүд мэдрэхүйн объектуудтай нийлэхийг үргэлж эрмэлзэж байдаг. Гэхдээ, дээрхи хүмүүсийн мэдрэхүйн эрхтэнүүд нь бие махбодтойгоо хамт сүйрэн алга болсон болохоор мэдрэхүйн ханамж авч чаддахгүй болж ингэснээр маш ихээр зовдог. Заримдаа тэд хаягдсан байшин эсвэл шилтгээнд хоргоддог, мөн зарим тохиолдолд сэтгэлийн тэнхээ/хийморь сүлд/ нь муудсан хүмүүсийн бие махбодод орохыг эрмэлздэг.

Үхлийн гуравдугаар шат нь “хонгилын үзүүрт харагдах гэрэл” – сүнс надигийн 350 мянган сувгийн аль нэгээр гарах шат юм. Бидний ухаанд үзэгдэн алга болох сонгосон тэр програмын дагуу бид усны хөөс адил, бидний материаллаг амьдралын туршид хамт байсан, Бурханы байршисан хэлбэр болох, Параматмын гэрэлтүүлж байгаа тэр суваг руу явж ордог. Бид ухамсрынхаа түвшингээс хамааран Параматмын дүрийг эсвэл Бурханаас цацарч байгаа гэрлийг хардаг. Суваг бүр өөр өөрийн гэсэн өнгөтэй байдаг – ягаан, цэнхэр, улаан, ногоон, улбар шар гэх мэтчилэн байдаг. Төвдийн “Нас барагсадын тухай ном” – нд эдгээр өнгөнүүдийн учир утгыг тайлбарласан байдаг. Тухайн өнгөнөөс хамааран ертөнцийн аль хэсэгт очиж ямар хэлбэрийн амьдралыг авч төрөх вэ гэдгээ мэдэж болдог. Үхлийн гуравдугаар шат нь газрын цаг тооллоор 40 хоног үргэлжилдэгч субъетив чанараараа дуусашгүй урт хугацаа юм шиг санагдаж болох юм. Нас барагчийн араас 40 дэхь хоног дээр буян үйлдэх нь буруу юм. Энэ 40 хоног дээрээ ахиад 9 хоногийг нэмэх хэрэгтэй. Дөнгөж 49 дэхь хоног дэрээ нас барагч газар дэлхий амьдралаа дуусгадаг. Энэ үед эфирийн бие бүрэн задарч тухайн хүний талаархи бүх мэдээлэл сансар огторгуйн аль нэг матрицад бичигдэн хадгалагддаг.

Эртний нэгэн сургааль үлгэрт номын багш өөрийн шавь нарт “нүгэл”, болон “диваажин” гэж юу болох, эдгээр нь хүмүүсийн өөрсдийнх нь дотор оршиж байдаг хэмээн сургаж байгаа тухай гардаг. Гэтэл энэ заасан зүйлийг нь нэг л сайн ойлгоогүй номондоо хичээлт тааруу нэгэн шавь нь: “Энэ бүхнийг өөрийн нүдээр харах юм сан” гэж дуу алдав. Далдын чадалтай багш нь түүнээс “нүгэл гэж юу байдгийг ойлгохын тулд чамд хэдий хир хугацаа хэрэгтэй вэ?” гэж асуужээ. Шавь нь бодсоноо, “15 минут байхад болно” гэж хариулжээ. Тэгэхэд нь номын багш шавийгаа нүгэлт оршихуйд шилжүүлэн оруулжээ. Ингээд өнөө шавь хачин хүрэн улаан өнгөтэй нэгэн ойн төгөлд гараад ирж гэнэ. Гэтэл гэнэт тэндээс чанга чангаар хуцалдсан матран толгойтой ноход давхин гарч ирэв. Тэд түүн рүү ноцон дайрч махбодийг нь том, томоор тасдан зулгааж гэнэ. Маш ихээр өвдсөн шавь цусаа гоожуулан зугтав. Ноход түүнийг тоймгүй удаан хугацаагаар нэхэн хөөж, өнөөх шавь сүүлдээ цаг хугацааны баримжаагаа ч алдаж гэнэ. Ингээд эцэст тэрээр ус нь сааралдуу гялгар өнгөтэй голын эрэг дээр асар том мод байхыг харжээ. Тэгээд тэрээр мөчир дамжин авирч модны тэг дунд очиж явтал модны эх биенээс төмөр өргөснүүд гарч ирэхийг харав. Энэ өргөснүүд түүний бүх биеийг нэвт хатгаж гэнэ. Өвдөх, айхын эрхэнд тэр гараа модноос тавьсанд ширүүн урсгалтай усанд ойчиж гэнэ. Гэтэл голын усны оронд хайлсан тугалга байв. Айхтар ихээр түлэгдэж өвдсөндөө орилон хашгирсаар голын эрэгт үсрэн гарч ирсэн шавь руу аврага том шумуулууд дайран хатгах нь хортой суманд харвуулж байгаа юм шиг байв. Хамгийн гайхалтай нь тэр яагаад одоо хүртэл амьд байгаагаа ойлгохгүй байв: түүний бие нь сэргээн сэлбэгдэж түүний нүдэн дээр нь эд эс нь нөхөн ургаж байв. Түүний энэ зовлон маш удаан үргэлжилсэн болохоор тэрээр багш нь түүнийг мартчихсан гэдэгт бараг итгэлтэй байв. Гэхдээ тэр шавь өөрийн субъектив мэдрэмжээр энэ аймшигт ертөнцөд нэг сар болсон байв. Тэгээд тэрээр тусламж гуйхад багш нь тэр дороо түүний дэргэд ирээд “За, чамд энд хир таалагдаж байна?” гэхэд шавь багшийгаа зэмлэнгүй байдлаар “Та намайг энэ ертөнцөд 15 минут байлгахаар явуулна гэж амласан байтал би энд маш их удлаа шүү дээ” гэж хэлэхэд багш инээмсэглэн “Яалаа гэж дээ, зөвхөн 5 минут л өнгөрөөд байна шүү дээ” гэжээ.

Иовагийн “Амь үлдэгсэд нь үхэгсэдэд атаархадаг” гэсэн үгийг санаж байна уу? Учир нь гадаад ертөнцөд там ч, диваажин ч байдаггүй юм. Тэдгээр нь бидний дотор байдаг бөгөөд зүүдтэй төстэй байдаг. Зарим хүмүүсийн инээд нь хүрч “Тэгээд юу гэж? Энэ чинь зүгээр нэг зүүд шүү дээ” гэх байх. Бид хүйтэн хөлстэй сэрж, аймшигтай зүүд зүүдлэхээрээ хашгирдаггүй гэж үү?

Ингээд бид өөрсдийн “дотоод там болон диваажинг” эдлэхээр надийгийн аль нэг сувгааар аялалд гардаг. Эхлээд аль нь дээр вэ? Энэ нь тухайн хүн өөрийнхөө амьдралд хир зэрэг буянтай эсвэл нүгэлтэй байсан гэдгээс шалтгаалдаг. Учир нь бидний бүх хүсэл тодорхой санаа бодлуудаар дүүрч, дараа нь зохих үйлдлүүдээр услагддаг. Ийм маягаар бид “элементалууд” буюу (бодлон дүрүүд)-ийг үүсгэн бий болдог. Буянтай элементалууд нь сахиусан тэнгэрүүдийг санагдуулам оршнолууд байдаг бол, сөрөг элементалууд нь компьютерийн тоглоомуудад болон аймшигийн кинонд харж болох аюумшигтай амьтдыг санагдуулдаг. Бид надигийн аль нэг сувгаар явж ороход бид янз бүрийн “үйл явдлын”дунд явж ордог бөгөөд бидний өөрсдийн бүтээсэн тэр аймшигтай амьтадтай тэнд тааралдана. Жишээ нь ведийн судруудад бичсэнээр, хэрэв хүн мах иддэг байсан бол өөрөөр хэлбэл өөрөө алсан эсвэл бусдын алсан амьтны махыг идсэнээр бодол санааны зохих дүрийг бий болгож, үхэл ирэх үед түүнтэйгээ таардаг. Махыг самгардиар “мамса” гэдэг. Энэ нь “энэ амьдралдаа чи намайг ид, дараагийн амьдралдаа би чамайг идъе” гэсэн утга илэрхийлдэг. Ийм маягаар бид өөрсдийгөө бусдын хоол болгох зөвшөөрлийг өгдөг. Энэ бүхэнтэй бидэнд үхлийн гуравдугаар шатанд тааралдана. Зарим хүмүүс: “Би өөрөө алаагүй шүү дээ!” гэдэг. Гэвч Ведэд, алсан хүн, алах зөвшөөрөл олгогч, мах худалдаалдагч, махыг эвдэгч, махаар хоол хийж түүнийгээ идсэн хүмүүс бүгд нэг л нүгэл үйлдэж байдаг гэж заасан байдаг.

Хэрэв та хэн нэгнийг зэмлэж, үзэн ядаж, өөрөөрөө бахархан, эсвэл маш их шуналтай зан гаргасан бол та аймшигтай мангасуудыг бүтээсэн гэдгийг мэдэж ав, тэднийг зөвхөн тусгай мантр эсвэл бурханлаг үйл хэргээр л устгаж болдог.

Зөв шударга үйл хэрэг нь хүнийг “диваажингийн” жаргал цэнгэлд аваачдаг. Цэцгийн гайхалтай сайхан анхилуун үнэр болон шувуудын сайхан жиргээгээр бялхсан үлгэрийн сайхан цэцгийн бут, цэцэрлэг түүний замд гарч ирнэ. Гүн цэнхэр нуурын эргээр гайхмаар үзэсгэлэнтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс тааралдаж газар дэлхий дээрхээс хэдэн зуун мянга дахин илүү жаргал цэнгэлийг эдлэх болно. Гэхдээ энэ нь эрт орой хэзээ нэгэн цагт дуусаж, бид энэ хачин сонин ертөнцийн хий хуурмаг зүйлүүдээс салж одох болно.

49 хоногийн дараа үхлийн дөрөвдүгээр шат болох чөлөөлөгдөх шат эхэлдэг. Та өөрийгөө дөнгөж сая нэг жүжигт тоглож дууссан жүжигчин адил бүрэн чөлөөтэй бие хүн болохоо мэдрэнэ. Таны өөрийн тань ирээдүйн жүжгийн туурьвил буюу хувьслын дараачийн үе шатыг харуулах үед та онцгой байдалд байгаагаа мэдрэх болно. Энэ үед та дараагийнхаа хувьслын шатанд өөрийн ирээдүйн биелэлдээ юу хийх ёстойгоо мэдэж авдаг. Та өөрийнхөө ирээдүйн эцэг эхээ харж, таны амьдралын замд ямар бэрхшээл, мөн ямар хорхой хүргэсэн зүйл таныг хүлээж байгааг мэдэж авна. Та чөлөөлөгдсөний баяр баясгалан болон таньж мэдээгүй шинэ амьдралын өмнө айх айдас хоёрыг зэрэг мэдрэх болно. Энэ үед та өөрийгөө бурханлаг бие хүн болохоо мэдэрч Бурханаас амьдралын энэхүү хэцүүхэн замд өөрийг нь битгий орхиж яваарай хэмээн залбирдаг.

“Аюурвед” сэтгүүлээс орчуулсан:

Онолбаатар

 

 
Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB