spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Шөнө нарыг хэрхэн харах вэ? Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Баасан, 05 Бар сарын 2010

Шөнө нарыг хэрхэн харах вэ?

 

       Нэгэн удаа мулгуухан газрын эзэн шөнийн тэнгэрт нарыг харахыг ихэд хүсчээ. Хэн нэгэн бялдууч түүнд хандан: “Хэрэв Та, эзэн минь, хүсч байгаа бол энэ биелэх л болно. Бид дэлхий ертөнц даяар сэтгэлийн хүч хийгээд үйл хэргийн хүчний жишээг үзүүлэх ёстой. Тэгсэн цагт бүгд Таныг магтан алдаршуулж, Таны жишээг дагах болно” гэв.

     Газрын эзнээ магтан алдаршуулахад автсан энэ бялдууч асар том дэнлүү авч ирээд түүнийгээ тэнгэр өөд өргөн асуусан нь: “Хараач эзэн минь, та нарыг харж байна уу?” гэлээ. Гэтэл өөр хоёр бялдууч гарч ирэн: “Үгүй ээ, нарыг ганц дэнлүүгээр харах боломжгүй. Бид зөндөө олон дэнлүү авч ирье” гэв. Ийнхүү тэд дэнлүүгээ ч авч ирж, мөн тэдний найз нөхөд болсон хэд хэдэн эрдэмтэд хүчтэй цахилгаан гэрлийн тусламжтайгаар түүнд нарыг харуулахыг оролдов. Гэвч тэдний бүх оролдлого амжилт олсонгүй.

       Харин тэнд тохиолдлоор нэгэн эрүүлээр сэтгэдэг хүн таарч, шөнийн цагт нарыг үзэх боломжгүй, тэр ч байтугай энэ дэлхийн бүх гэрэл, дэнлүүг цуглуулаад ч энэ нь дэмий хоосон цахилгаан эрчим хүчний, цагийн, мөнгөний гарз болох ба нарыг харахын тулд зүгээр л мандахыг нь хүлээх учиртайг хэлж гэнэ. Цахилгаан эрчим хүчний тусламжтайгаар нарыг харах ямар ч боломжгүй билээ.

 

 Бурханы Өршөөлт Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын

тайлбар

       Үүнтэй адилаар материалистууд, археологчид, өөр бусад худал хуурмагийн нөлөөнд авсан хүмүүс гэх мэт болон эрдэмтдийн материаллаг мэдрэхүйнүүд, олон янзын онол, дүгнэлтээр олж авсан мэдлэг гэж нэрлэгдэх зүйлийн тусламжтайгаар цэнгэл жаргал, эрдэм мэдлэгээр дүүрэн Дээд Бурханы мөнхийн трансцендент дүр хэлбэрийг харах ба ойлгох гэсэн бүхий л оролдлого нь зүгээр л өөрийгөө л мэхэлж буй хэрэг юм. Нарыг зөвхөн нарны гэрлийн тусламжтайгаар л харж болох бөгөөд Бурхан Шри Харигийн, гуругийн эсвэл вайшнавуудын анхдагч жинхэнэ дүр хэлбэриийг зөвхөн тэднийн өөрсдийнх нь өршөөл адислалаар л танин ухамсарлаж болох билээ. ..

 

 

Орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB