spacer.png, 0 kB

Хайлт


Нэвтрэх Хэсэг






Lost Password?

Сүм барих төсөл

Монголын Кришнагийн ухамсрын анхны сүм барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв болох Шри Кришнагийн сүм барихад оролцох боломжтой.

    tmpl

Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5064469669/төг/ эсвэл  та зүгээр л барилгын материал-хэрэгсэл,  өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх,  бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь  уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй.

 

 Бурхан Кришнагийн    сүмийг зүгээр л барьж      эхэлснээр хүн      

 долоон амьдралынхаа    туршид үйлдэж асан      нүгэл хилэнцээсээ     

ангижрах ба      өөрийн өвөг дээдсийг тамаас     авармуй.    

 Сканда-Пуран  

 

 

Статистик

Members: 57
News: 290
Web Links: 5
Visitors: 480115
spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Тилака тавих нь Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Даваа, 02 Хонь сарын 2010

Тилакийг заримдаа сүнсний чимэглэл хэмээн нэрлэдэг. Энэ чимэглэлийг биеийнхээ 12 хэсэгт нойтон шавраар тавьдаг. Энэ нь бидний бие Бүхний дээд Бодгаль Шри Вишну-н сүм гэсэн утгыг илэрхийлнэ. Вайшнавууд хамгаалалт болон ариусалын журмаар тилака тавьдаг ба түүнийг Бурханы бишрэлтэн гэдгийг таньж мэддэг. Яг л засаг төрийн хүч нь дүрэмт хувцсаа өмссөн цагдаагаар  илэрхийлэгддэг бол  тилака бишрэлтэнгийн ард бурханы хүч буйг хүмүүст мэдрүүлдэг. Тилака тавихдаа зүүн гар дээрээ багахан хэмжээний ус аваад Гопи чандана (Дварака-н шавар)-г үрнэ. Тилакыг хийх явцдаа доорх Падма Пуранагийн Уттара Кандын  мантра-г давтана.

Лалаате кешавам дхйааен нарайнам атходаре

Вакшах стале мадхавам ту говиндам кантха куупаке

Вишнум ча дакшине куксау баахау ча мадхусууданам

Тривикрамам кандаре ту вааманам ваама- пааршаке

Сридхарам ваама баахау ту хришикешам ту кандхаре

Приштхе ча падманаабхам ча катйам дамодарам нйасет

Tilak

Энэхүү тарныг уншиж дууссаны дараа баруун гарын ядам хурууны өндгөөр биеийнхээ 12 хэсэгт тилакаа тавина. Брахманда Пуранад дурьдсаны дагуу тилакын хоорондох зайг хумсаараа гаргах ёсгүй байдаг.  Харин чийгтэй даавуугаар хуруугаараа хийх хэрэгтэй.

Духан дээрээ зурах үедээ Кешава-г бодох хэрэгтэй.

 

Хэвлий дээрээ тавих үедээ Нараяана-г бодох хэрэгтэй

Цээжин дээрээ Мадхава-г бодох ба харин хүзүүн дээрээ Говиндаг дурсах хэрэгтэй. Баруун хэвлий дээрээ Вишнаве бурханыг бодож, баруун бугалганы доод хэсэгт тавихдаа Мадхусудана-г бодох ёстой. Баруун бугалганы дээд хэсэгтээ Тривикрама-г бодно. Зүүн хэвлий дээрээ Вамана-г дурсаж зүүн бугалганы доод хэсэгт тавихдаа Шридхарая-г санах бол харин дээд хэсэгт тавихдаа Хришикешаг бодох хэрэгтэй. Падманабхая бурханыг нурууны дээд хэсэгт тавихдаа доод хэсэгт Дамодарая-г дурсан боддог.

(Чайтания Чаритамрита Мадхйа 20.202)

   Шикха тавьсан хэсэгтээ тилака тавиддагүй харин шавраа угаасны дараа Ом Васудевайа намаха гэж хэлээд зүүн гарын алгаа арчдаг.

 

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB