spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Эх дэлхийгээ аварцгаая Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мягмар, 31 Хонь сарын 2010

Сатсварупа Даса Госвами

Соёл иргэншил үүсэн бий болсон цагаас хүн төрөлхтөн байгаль дэлхийтэй зохисгүй харьцаж байна. Өөрсдийгөө энэ дэлхийн эздэд тооцож, ямар нэгэн хорио цээргүй, өөрсдийн мэдрэхүйд таашаал эдлүүлэхийн төлөө ирээдүйд юу үлдэх тухай бодолгүй байгалын баялгыг ашигладаг. Ан амьтад мөхөж, гол мөрд ширгэж, агаар бохирдол өдөр ирэх тусам ихсэж байна. Энэ зөвхөн хүмүүс бидний буруу үйл ажиллагаатай холбоотой.

            Шри Ишопанишадад хүнийг байгальтай хэрхэн харилцах талаар сургасан байдаг. “Амьд болон амьд бус бүх зүйлс орчлон ертөнцийг хянагч Бурханы өмч. Иймээс хүн бүр өөрийн хэрэгцээсээ илүү ихийг авахгүй байж хэнд харьялагддаг гэдгийг мэдэх хэрэгтэй. ”. Энэ философи нь зөвхөн хувь хүн төдийгүй засгийн газарт ч хамаарна. Шрила Прабхупада нэг шүлэгт  хийсэн тайлбартаа  хэрвээ улс орон байгалийн нөөцийг зохист хэмжээнээс илүү хэрэглэж ,  бүхий л нөөц Бүхний Дээд Бурханд харьяалагддаг гэдгийг үл хэрэгсэх аваас дэлхийд энх тайван оршин тогтнохгүй энэ нь яг л хулгай хийхтэй адил  агаад байгалийн хуулиар шийтгэгдэх болно  гэсэн байдаг. Энэ шийтгэл нь асар хүнд цөмийн зэвсэг болон халдварт өвчин гэх зэрэг байх болно.

             Бурханы нэгэн эрчим болох дэлхий тодорхой бие бүхий  амьд оршнолуудыг тэжээн тэтгэж байдаг. Гэхдээ бүхий л амьд зүйлсийн дотор хүн төрөлхтөн  дэлхий дээр үүрэг хариуцлага хүлээгч.  Хүн бол бусад бүтээлүүдийн хувьд хамгийн том ах нь. Библэд дурьдсанчлан хүн бол бүхий л амьтдаас “давуу”. Харин  хүмүүс давуу гэдэг нь бид амьтдыг алж болно гэдэг утгаар ойлгодог бол Кришнагийн бишрэлтэнгүүд ДАВУУ гэдгийг  бид  бусад амьдтыг хамгаалах болон тэдэнд хэрэгцээтэй байгаа зүйлсийг дэлхийгээс авах боломжийг олгох үүрэг хүлээдэг хэмээн ойлгодог. Хүн бүр өөрийн хэрэгцээгээ авбал дэлхий болон хүмүүсийн хооронд баталгаат харьцаа үүсдэг. Бурхан Кришнагийн нигүүслэлээр хүн бүрт хангалттай хэмжээний нөөц байдаг. Гэхдээ тэнцвэрт харьцаа алдагдах аваас хүн бүрийн амьдрал аюулд ордог.

            Дэлхий дээр зохист байдлаар амьдарч буй  жишээ дурдая. Америкийн уугуул иргэд цагаан арьтны  эрхшээлд орохоосоо өмнө байгаль дэлхийтэй хэрхэн зөв харьцахаа мэддэг байсан. Тэд газар шороо бол тэдний өмч бус харин Аугаа сүнсэд харьяалагддаг ба тэдний хэрэгцээг хангадаг гэдэгт итгэдэг байв. Тэд  байгаль дээр болж буй бүхий л зүйлс бурханы үйл гэдгийг мэддэг, итгэдэг, шүтдэг байсан.  Тэд материаллаг мэдэрхүйд хүртэгдэхээр бороо гэх мэт  зүйлсэд мөргөн залбирдаг байсан. Бурхантай материаллаг зүйлс болон хувь биеэ бодсон байдлаар харьцах нь шашны өндөр  түвшин бус  ч америкийн уугуул иргэд байгалтай зохицон бурхны ухамсраар харьцдаг, амьдардаг  байжээ.

Кришнагийн ухамсрын бишрэлтэнгүүд бусад амьдтын талаар санаа тавьж дэлхийтэй хэрхэн зөв талаар мэдлэгтэй байдаг. Хэдийгээр бишрэлтэнгүүд транценталистууд, бурхны мөнхийн орон , бурханлаг ертөнц  руу буцах хүсэлтэй байдаг хэдий ч  тэд дэлхийн талаар анхаарлаа хандуулсаар байдаг. Энэ нь бид өөрсдийн бурханлаг  ухамсраа хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм.   Бид энд  амар амгалан амьдарч үл чадах аваас хэрхэн бурханлаг зам мөрөөр амжилттай замнах билээ?

         Бурханлаг ухамсрын нөлөөгөөр бишрэлтэнгүүд экологийн тэнцвэрийг хадгалахын тулд энгийн амьдрахыг санал болгодог. Бхагавад Гитад дурьдсанчлан : аннад бхаванти бхутани паржаниад анна самбхавах /БГ.3.14/ : Бүхий л амьд оршнолууд нь өөрсдийгөө үр тариагаар тэжээн тэтгэдэг. Харин үр тариа нь бороо орж чийг өгсөн газрын хөрснөөс ургадаг. Бороо нь ягья үйлдсэнээр ордог. Харин ягья нь өөрт оноогдсон үүргээ биелүүлэх үйлээс л төрөн гардаг. 

           Хүн  бүр дэлхий дээр амьдарч дэлхийн хүнсээр хооллодог нь тодорхой. Амьтад үр тариа иддэгээс л хойш махан хүнстэн ч мөн адил үр тарианаас хамаарч байдаг. Иймээс үр тариа ургуулах нь үйлдвэрээс ч илүү чухал. Хүн өөрийн эдийн засгийн асуудлаа  хэсэгхэн газар болон үнээтэй байснаар л  шийдэж чадна. Эгэл жирийн амьдарснаар бид байгальтай харьцах харьцаа зохистой байлгаж, харин дэлхий бидний хэрэгцээг хангах болно.  

 

            Америкийн Нью Иорк сэтгүүлд Шрила Прабхупадагийн зурган дээр .”Дэлхийг аварцгаая”  гэсэн нэртэй мэдээлэл тавигдсан ба бишрэлтэнгүүд Томпкинсийн талбайд мантра уншиж байгааг үзүүлсэн байдаг. Нийтлэгч Шрила Прабхупада дэлхийг аврах гэж ирсэн хэмээн бичсэн байлаа. Үнэндээ киртан хийх нь /Бурханы ариун нэр алдрыг давтах / дэлхийг аварч чадна. Шрила Прабхупада Шримад Бхагаватамд хийсэн тайлбартаа : Эцсийн эцэст  бид газрын гарц, үр тарианаас  хамааралтай болохоос биш том үйлдвэрийн бүтээгдэхүүнээс бус. Ургац нь хур борооноос хамаардаг. Иймээс Санкиртана ягья нь дор хаяж  хүнсний дутагдалаас хамгаалахын тулд үйлдэгдэх ёстой гэсэн байдаг.

          Бурхны ариун гэгээн нэр алдрыг давтсанаар Кришнад үйлчлэн зүтгэхээс  гадна өөрсдийн сайн сайхны  төлөө хийж буй үйл юм. Хоол хүнс нь Харе Кришна ягья үйлдсэнээр ирдэг  учраас хүмүүс хүнстэй байна гэсэн үг. Гэсэн хэдий ч  бид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ үргэлжлүүлж эрхлэх хэрэгтэй, харин бурхны ухамсар үл агуулах аваас аюул тотгор таарах болно. Харе Кришна мантраг уншсанаар бишрэлтэнгүүд олон нийтийг өлсгөлөн болон бусад хүндрэл бэрхшээлүүдээс хамгаалж байдаг.

          Санкиртан ягья нь мөн мэдлэг гэсэн утгатай. Бишрэлтэнгүүд энэ өргөлийг өргөж хамгийн буянлаг үйл үйлдэж байдаг. Хэн нэгэн хүн” бишрэлтэнгүүд нийгмийн байдлыг сайжруулахын тулд өөр зүйл хийж болно шүү дээ” гэж бодож магадгүй юм. Гэхдээ Бурхныг баясгах нь хамгийн чухал зүйл ба хэр олон хүн нэгдэнэ тэр хэмжээгээр тулгарч буй асуудлууд шийдэгдэх болно.

Хүмүүс дэлхийн баялгийг өөрсдийн хэрэгцээнээс илүү их авч байгаа нь байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байна. Тэд Кришнагийн ухамсрын мэдлэгээс  суралцаж, зөвхөн өөрсдийн хэрэгцээг л  хангах хэрэгтэй. Дэлхийн нөхцөл байдал эгзэгтэй байгаа хэдий ч бид  хожимдоогүй байна, Хүн төрөлхтөн байгаль дэлхийтэй бурханлаг байдлаар харьцаж болно. Одоогийн буруу зохион байгуулалт нь дэлхийг зөвхөн нураан сүйтгэх болно.

 Орчуулж бэлдсэн: Т.Цэвэлмаа

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB