spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

ЙАМУНА-ПУЛИНЕ Print E-mail
User Rating: / 3
PoorBest 
Пүрэв, 17 Үхэр сарын 2011

йамуна-пулине, кадамба канане, ки херину сакхи! аджа

шйама вамшидхари, мани-манчопари, коре лила расараджа

Ай сакхи! Өнөөдөр би юу харсан гэж санана! ариун Ямуны эрэг дээр кадамбан ойн шугуй дунд. Трансцендент амтын хаан мэт  тоглоом цэнгэлээр наадагч, дан эрдэнийн ширээнд залран суугч. Аялгуут лимбээ барин зогсоод инээмсэглэн зогсох аадрын үүл мэт бараан биетэй жаалхүүг харлаа

2

кришна-кели судха-прасвравана, аштха далопари

шри радха шри хари, аштха-сакхи париджана

Үзэмжит найман дэлбээтэй, үнэт чулуудан чимэгтэй үнэн тансаг алтарь дээр. Өөрийн найман гопигоор хүрээлүүлэн Радха Хари нар заларч байна. Бал бурман цутгалан мэт нууцлаг хайрын наадмаа . Бахдам үзэсгэлэнт Шри Кришна энд илрүүлэн харуулан байна

3

сугита нартане, саба-сакхи гане, тушичхе йугала-дхане

кришна-лила хери, пракрити-сундари, бистаричхе шобха ване

Чамин гоо гоёлтой бурханлаг хос танаа, цангинасан яруу дуу, уян налархай бүжгээр. Бүгд олон гопи нар өргөл хүндэтгэлээ өргөж бүрэн дээд эздийнхээ тааллыг дүүрэн ханганам. Гайхамшигт ойн гүнд аялан зугаалж яваа  гаргуун үзэсгэлэнт хосуудын ийм л зугаа наадмыг. Амилсан  зураг мэт,  Кришнагийн ийм гайхам цэнгээнийг аяа харан тольдох аз надад тохиосон билээ  

4

гхаре на джаибо, ване правешибо, о лила-расера таре

тйаджикула-ладжа, бхаджа браджа-раджа, винода минати коре

Би гэртээ харихгүй ээ, ойн зүгт одлоо бишрэм гайхамшигт энэ лилын ариун рашааныг амтлая. Харин та нар. Гэр бүлийн уяа хүлээсийг тасар татан хаяад бүхнийг огоорч гэрэл цацруулсан Враджийн Эзэнд сөгдөн мөргөцгөө. Энэ бол дээд эзний хүлцэнгүй албат Бхактивинодын эцэс төгсгөлийн гуйлт юм шүү хүлээн авцгаа

 

Орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB