spacer.png, 0 kB

Хайлт


Сүм барих төсөл

Монголын Ведийн соёлын анхны төв барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв  барих энэхүү ариун гэгээн үйлсэд оролцож өөрийн болон өвөг дээдсийнхээ буянлаг үйлсийг арвижуулах боломжтой.

    tmpl

Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5064469669/төг/ эсвэл  та зүгээр л барилгын материал-хэрэгсэл,  өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх,  бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь  уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй.

 Бурхан Кришнагийн    сүмийг зүгээр л барьж      эхэлснээр хүн

 долоон амьдралынхаа    туршид үйлдэж асан      нүгэл хилэнцээсээ

ангижрах ба      өөрийн өвөг дээдсийг тамаас     авармуй. 

 Сканда-Пуран

Статистик

Members: 57
News: 296
Web Links: 5
Visitors: 534230
spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

БУРХАНЫ ДҮРИЙГ УХААРАХУЙ Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Баасан, 22 Туулай сарын 2011

Чинна Катха

Эрт дээр цагт олон газраар явж, юм үзэж нүд тайлсан алдартай зураач байжээ. Тэрээр гагцхүү Кришнатай л дайралдаж, магтаалыг нь сонсохын хүслэн болоод байлаа. Нэгэн өдөр хүслэн болсон Кришнатайгаа дайралдаж түр саатуулаад хөргийг нь зурж өгөхөөр болов. Тэрээр зурагныхаа тоймыг нь гаргаад үлдсэнийг нь долоо хоногт дуусгахаар болжээ. Харин энэ үед нь Кришна түүний эго-г олж харсан байна.

Өнөөх зураач долоо хоногийн дараа бэлэн болсон зургаа цагаан даавуунд ороогоод авчирчээ. Тэгээд Кришнагийн хажууд даавууг нь хуулахад өөрийнх нь зурсан хөрөг Кришнатай огт төсгүй байсанд зураач гайхаж гүйцэв.

Ингээд дахиад долоо хоногийн хугацаа өгөхийг гуйжээ. Тэр хэд хэдэн удаа засаж зурсан боловч оролдлого бүр нь бүтэлгүйтэж байлаа. Хамаг найдвар нь алга болж сэтгэлээр унасан зураач хотыг орхин холын холд явахаар шийджээ. Замдаа тэр Нарадатай тааралдав. Нарада түүнд Бурхан Кришнагийн хөргийг зурах гэж оролдох нь тэнэг оролдлого, учир нь Тэр тогтсон дүргүй бөгөөд хором тутамд дүрээ өөрчилж чадахыг хэлсэн байна. “Хэрвээ чи үнэхээр түүнийг зурахыг хүсч байгаа бол би нэг арга зааж өгье” гээд Нарада  чихэнд нь нэг зүйл шивнэжээ.

Нарадагийн зөвлөгөөг дагасан зураач Кришна дээр дахин цагаан даавуунд боолттой юм барьж ирээд, энэ удаад Тэр өөрийгөө яаж ч хувиргасан энэ удаагийн зураг өөртэй нь яг адилхан болохыг хэлэв. Тэгээд цагаан даавууг автал зураг Кришнатай үнэхээр толины тусгал шиг адилхан байлаа.

Тиймээс Бурхныг ийм, тийм хэмээн өөрийнхөөрөө төсөөлөх нь өрөөсгөл юм. Бурхныг тодорхойлох боломжгүй учраас тийм оролдлого бүр бүтэлгүйтнэ. Тиймээс ухаанаа сайтар цэвэрлээд зүрх сэтгэлээ зөвхөн чин бишрэлээр дүүргэх хэрэгтэй. Энэ л бидэнд бурхныг харах харааг өгөх болно.

 

Орчуулж бэлдсэн: Хишгээ

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB