spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Прабхупадатай хийсэн ярилцлагууд №1 Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Ням, 17 Морь сарын 2011

Бурханы өршөөлт А.Ч Бхактиведанта Свами  Шрила Прабхупадатай хийсэн ярилцлагууд

1968 оны Хоёрдугаар сар 1-р хэсэг

Эрхэм хүндэт уншигчид та бүхэндээ Кришнагийн ухамсарын олон улсын байгуулагыг үүсгэн байгуулагч А.Ч. Бхактиведанта Свами Шрила Прабхупада АНУ-д амьд ахуй цагтаа өөрийн шавь болон сурвалжлагч нартай  хийсэн ярилцлагуудаас хөрвүүлэн хүргэж байгаадаа баяртай байна. Таны ухаан тань мэргэн, сэтгэл тань ариун байх болтугай.

Сурвалжлагч: Кришнагийн ухамсарын гол баримталдаг итгэл нь юу вэ ?

Прабхупада: Кришна гэдэг бол Бурхан. Гэхдээ зүгээр л  бурхан гэж нэрлэх нь бүрэн гүйцэд утгыг үл илэрхийлнэ. Кришна гэдэг нь самгард үг бөгөөд Бурханы жинхэнэ төрх байдлыг илтгэдэг юм. Кришна гэдэг бол бүхнийг өөртөө татагч гэсэн үг ба бүхнийг татагч гэдэг нь бүх  төгс төгөлдөр байдлыг  өөртөө агуулагч гэсэн утгатай. Энэ ертөнцөд бид   мэдлэг сайтай, алдар цуутай мөн үзэсгэлэн гоо төгөлдөр хүмүүст татагдаж, бишрэн хүндэлж байдаг. Эдгээр бүх чадварыг нэг дор агуулан түүнтэй эн зэрэгцэх хэн ч  байхгүй бодгалийг   Бурхан гэдэг. Энэ бол бурханы шинж чанар. Иймээс Кришна бүх зургаан төгс төгөлдөр  шинж чанарыг өөртөө агуулсан байдаг.

Сурвалжлагч:Харе Кришна тарнийг уншсанаар ямар нөлөөлөл  энэ урсгалаар замнагчидад илэрдэг вэ?  Зарим хүмүүс та нарыг бүтэхгүй зүйлсийн хойноос санаархагчид гэх юм. Үүнийг тодруулж өгнө үү ?

Прабхупада:  Жишээлбэл ямар үл биелэгдэх зүйл гэж ?

Сурвалжлагч: Ямар нэгэн…  зовлонгүй, бүх зүйл нь сайн сайхан гэх зэрэг…

Прабхупада:  Тиймээ тарни давтан хэлэх үе явц энэ юм. Ямар ч аюул, айж ичих зүйл байхгүй: Та зүгээр л бидэнтэй  хамт сууж Харе Кришна тарнийг уншсанаар алдах зүйл огтхон ч байхгүй. Харин ч та зүрх, сэтгэлээ  бохир бузраас ариусган Бурханыг ойлгож ухаарах гайхамшигт амжилтанд хүрэх юм.  Хүний амьдрал Бурханыг таньж ухаарахад зориулагдсан.  Амьтдын физиологийн хэрэгцээ  хүнийхтэй адил боловч амьтад дээр дурдсан  ухаарлын талаар мэддэггүй. Амьтад унтдаг бол хүн төрөлхтөн ч мөн амрах хэрэгтэй. Амьтад болон хүмүүст хүнс тэжээл хэрэгтэй байдаг. Амьтад дайснаасаа айдаг бол зарим тохиолдолд хүн ч бас хэн нэгэн болон ямар нэгэн зүйлээс айдаг. 

Амьтад эсрэг хүйстэнтэйгээ харилцаанд ордог бол хүн ч мөн ялгаагүй ийн үйлддэг. Гэхдээ хүнд байдаг давуу чанар нь юу  юм бол ?  Хүн бурханыг ойлгож чаддаг бол амьтад бол үгүй. Иймээс үүнийг мэдэхгүй байгаа хүн бол амьтдаас дээрдэх зүйл түүнд байхгүй гэсэн үг юм. Бурханы ухамсар эсвэл Кришнагийн ухамсаргүй хүн нь бие махбодийн 4 хэрэгцээг гүйцэлдүүлэхийн тулд л амьдардаг учраас амьтнаас ялгарахгүй. Иймээс энэ нь амьтдын хүрээлэнгээс ялгарах зүйлгүй. Бурханыг ойлгож ухаарна гэдэг бол хүн төрөлхтөний давуу тал, онцгой эрх, тиймдээ ч хүний нийгэмд олон янз шашны урсгал, зарчмууд байдаг. Та Христийн, Буддизм болон Хинду шашны зам мөрөөр замнаж болох хэдий ч тэд бүгд л өөрийн чадвар болон боломжоороо бурханыг ухаарахыг зорьж байдаг. Иймээс Кришнагийн ухамсаргүй хүний амьдрал амьтдаас дээрдэх  юмгүй юм.

Сурвалжлагч:  Тэгэхээр та бусад шашинд ч бас зарим нэгэн итгэл бишрэл  байдаг гэж хэлэх гээд байна уу ?

Прабхупада:  Би бүхий л  шашин Бурханыг эрж байдаг гэдгийг дээр дурдсан. Үйл явц нь өөр  боловч тэдгээр шашинд итгэгчид нь өөр хоорондоо адилгүй байдаг. Христийн шашны хувьд “Бурхан Дэлхий ертөнцийг бүтээсэн” гэсэн үзэл баримтлалыг дагадаг. Энэ бол үнэн баримт. Бид ч ийнхүү хэлдэг. “Бурхан бүтээсэн”, гэхдээ хэрхэн, яаж үүсэн хөгжсөн гэх зэрэг нь Ведийн судруудад бичээстэй байдаг. Энэ л бидний ялгаатай байдал.Энэ л бидний үзэл бодлын ялгаатай байдал. 

Христэд итгэгчид Бурхан бүхнийг бүтээсэн гэдэг бол, Лал болон Еврейн  шашинд ч ингэж л үздэг. “Бурхан бол бүхний дээд, Бурхан бол хамгийн аугаа ” гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ цор ганц ялгаа нь бид орчин үеийн боловсрол мэдлэг сайтай хүмүүст деталчилсан мэдээллийг өгдөг бол бусад урсгалууд нарийвчлан тайлбарладаггүй. Иймээс л бүгд өөр өөрсдийн замаар замнан, нэг нэгнээсээ салан тусгаарладаг ба орчин үеийн, мэдлэгтэй хүмүүст тэдний хүсэж буй хариуг өгдөггүй, мэдлэг мэдээлэл нь дутагдаж байдаг. Харин бид өгдөг. Энэ л ялгаатай байдал. Эс бөгөөс бүгд л Бурхан бол аугаа, бид өчүүхэн, түүний захиргаанд байдаг, бурхан бүхнийг хангадаг гэсэн ерөнхий зарчимтай, энэ санаа бүхий л урсгалд байдаг. 

Сурвалжлагч:  Тэгвэл дэлхийн үүслийн талаар тайлбарлаж өгөөч

Прабхупада:  Энэ бол маш том сэдэв. Үүнийг судлахын тулд бид Шримад Бхагаватам (ариун судар.орч)-аас Бурхан өөрийгөө Маха Вишнуд хувилж дэлгэрүүлэх ба тэрээр учир шалтгааны далай дээр хэвтэж байдаг гэдгийг мэднэ. Тэрээр зүүрмэглэх ахуйд амьсгалаа гаргах тоолонд шинээр тоо тоймшгүй орчлон ертөнц бий болж байдаг хэмээн дурдсан байдаг. 

Сурвалжлагч: Та хаана төрсөн бэ ? Америкт  уу ?

Прабхупада:  Үгүй. Би Энэтхэгийн Калкутта хотод төрсөн. Миний төрсөн газар  Калкутта.

Сурвалжлагч: Та хэзээ энэ улсад ирсэн бэ ?

Прабхупада:  Би 1965 оны 9-р сард ирсэн.

Сурвалжлагч: Та Кришнагийн ухамсарыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ирсэн үү ?

Прабхупада:  Тиймээ. Би энэ даалгаврыг гүйцэтгэхээр томилогдон ирсэн номлогч. Иймээс би 1965 оны 9-р сард энд ирсэн. Нэг жилийн хугацаанд танай улсын хэд хэд газруудаар аялсан. Пенсилвани, Питсбург, Филаделф гэх зэрэг хотуудад байсан ба 1966 оны 7- сарын 1-нд Нью Иорк хотын 26-р өргөн чөлөөнд анхны хичээлээ эхлүүлсэн. Олонч  залуучууд нэгдэн Сан Франциско, Монтреалд мөн салбарууд нээгээд байна. Мөн Би өөрийн шавь нараасаа Европ, Лондон, Хамбург руу явуулсан  . Иймээс манай урсгал дэлхийн өнцөг булан бүрт түгэн дэлгэрч байгаа.

Энэ бол маш хялбар, хүмүүсийг хүрч ирээд бидэнтэй хамт тарни уншихыг л урьдаг. Үүнд таны нас, хүйс, шашин, хэл гэх зэрэг огтхон ч хамаагүй: Харе Кришна тарнийг давтан унших нь маш тааламжтай, ямар ч хүн үүнийг хийх боломжтой. Хүүхдүүд ч мөн давтан хэлж болдог. Давтан унших үед аажим аажмаар Кришнагийн ухамсартай болдог. Зүрх сэтгэл ариусан Кришнагийн талаарх ухаан болон Бурханыг ухаарах гэж юу болохыг мэдэж авдаг. Ингэснээр хүн автоматаар сахил хүртэхэд бэлэн болдог. Бид түүнд сахил хүртээн олон янз байдлаар зааварчилгаа өгдөг. Гэхдээ  шавь нарт гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа, мансууруулах зүйл хэрэглэх, мөрийтэй тоглох болон мах, махан бүтээгдэхүүн хэрэглэхийг хатуу хориглодог. Эдгээр 4 зүйлийг хэрэглэхийг, хийхийг хатуу хорьдог. Танай оронд охид хөвгүүд зүгээр л хамтдаа амьдарч байдаг. Харин би үүнийг зөвшөөрдөггүй. Иймэрхүү харилцаа байх аваас, хэрвээ тэд миний шавь болвол би шууд л гэр бүл болохыг тэднээс хүсдэг.

Энэ арга барил маш амжилттай хэрэгжиж, эдгээр охид хөвгүүд эхнэр нөхөр болцгоон аз жаргалтай амьдран номлол хийж байна. Лондонд байгаа миний 6 шавь нар бүгд гэрлэцгээсэн ба уг ухамсарыг түгээх үйлдээ амжиллтай явж байгааг харж болно. Иймээс Кришагийн ухамсар бол бүхий л улс орон бүрт сайн сайхан зүйлсийг авчирдаг. Хүн бүрт ашиг тустай, ялангуяа залуучуудыг гадуурхах үзэл хаа сайгүй байдаг, гэхдээ манай хөдөлгөөнд нэгдэснээр тэд баяр баясалтай болцгоосон. Энэ үнэхээр бодитой зүйл шүү. Та сүмд байгаа шавь нарыг харахад л тэд хичнээн аз жаргалтай байж, дуулж бүжиглэж байгааг харж болно. Нүүр царай бол ухааны толь. Тэдний нүүр рүү харахад л хичнээн баяртай байгааг харж болно. Тэд тамхи татдаггүй, хар тамхи зэргийг хэрэглээгй. Үгүй … эдгээр зүйлс хэнд ч хэрэггүй хог. Харин зүгээр л сайхан амттай цагаан хоол идээд, тарни давтан унших дуулах юм. Энэ л тэднийг аз жаргалтай болгодог. Энэ бол маш хялбар..

Сурвалжлагч: Таны энэ өмссөн байгаа орхимж болон, халзан толгой ямар нэгэн утгатай юу ?

Прабхупада:  Үүнийг ойлгоход тийм ч хэцүү бишээ. Та тодорхой хүрээ, хэм хэмжээнл захирагдан хувцасладаг. Би ингэж л хувцсаа өмсдөг.   Ведийн судар бичигт заасны дагуу Кришнагийн ухамсарын хувцаслах систем нь ийм байдаг. Брахмачари (эхнэр авахгүй үе буюу шавийн амьдралаар амьдардаг эрэгтэйчуудийг ийнхүү нэрлэдэг. Орч.) нар ингэж хувцаслах ёстой. Мөн энэ нь эдийн засгийн хувьд  маш хэмнэлттэй. Бидний өмсдөг хувцас бол сафрон ба тийм ч хурдан хиртэй болдоггүй. Энэ  хувцас тийм ч чухал шаардлагатай биш ч, шавь орон сахил хүртэн, тодорхой зарчим баримтлана гэсэн шавьдаа би үүнийг өгдөг юм. Гэхдээ та өөр хувцастай сүмд  ирсэн ч манай гүн ухааныг ойлгохгүй байна гэсэн үг биш юм. Бид үүнийг чухалчилдаггүй. Хэдийгээр  энэ хувцас тохиромжтой ч та хувцсаа өөрчлөхийг үл хүсэх аваас хэн ч таныг хүчлэхгүй. Брахмачари болно гэдэг бол сайн дурын асуудал. Нөгөө талаас бидний дунд ажил хийдэг, суралцдаг гэх зэрэг олон итгэгчид байдаг. Тэд байгаа хувцастайгаа л хүрч ирдэг ба бид ч тэднийг баяртайгаар хүлээн авдаг. Хувцас гэдэг бол тийм ч чухал зүйл биш юм. 

 

Үргэлжлэл бий..

Орчуулж сийрүүлсэн: Т.Цэвэлмаа
 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB