spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Харе Кришна Нама Print E-mail
User Rating: / 3
PoorBest 
Бямба, 10 Бич сарын 2011

Бхактивинода Тхакур

 

Тээр өмнө нь би ямархан нүгэл үйлдээд тэрний гачлант уршгийг энэ насандаа хүртээд

Бадмын нүдэт Бурханыхаа ариун гэгээн нэрийг баттай зөв ёсоор нь үл уншиж чадаж буйг

Аяа зүрхний шувуухай минь чи үл мэднэм зээ. 

Зүрхнийхээ аглаг мухарт өвсөн овоохой бариад зүйрлэшгүй нандин бэлгийг чамд өргөн барьюу, ойн дууч шувуухай минь.

Балын салшгүй  амтыг анхилуулан тархаан байх Харийн Ариун Нэрийг гартаа өргөн барьж байна

Алив чи хүсвэл энэ ариун нэрийг аялан дуулахад сурч болно ай шувуухай минь.

Шувууд ямар ч ая эгшгээр шулганан жиргэж чаддаг байхад шувуухай минь чи юунд Бурханы гэгээн Нэрийг дуулахаас цааргалан татгалзана вэ?

Ай шувуухай минь хоёулаа бурханы орон тийш одюу, аз жаргал мөнхийн гоо үзэсгэлэнг тэнд толидон харюу

Харин тэр ариун орноо самсрын хүрдэнд орооцолдсон арчаагүй материйн үзэлтнүүд үл хүрч чадюу

Ай шувуухай! Чамайг үхэхэд биеийг чинь шарилын тэргэнцэрт ачаалаад шатаан чандарлах газар тийш авч одох болмой

Ээ халаг! Тэр цагт чандрын халуун гал эрхэм хайрт хэлийг тань үнс болтол шатааюу

Харамсалтай нь  тэр үед өөртөө юугаар ч туслаж чадахгүй хамаг зүйл оройтно, чи юу ч ярьж чадахгүй ээ.

 

Тайлбар: Ховор нандин хүний биеийг арай гэж олсон биднийг тогтоон заагдсан богино хугацаагаа Бурханы ариун нэрийг давтан унших үйл хэрэгт зориулахыг сануулсан алдарт номын багш Шрила Бхактивинода Тхакурын энэ шүлэг захиасыг хүн бүгд санаж яваасай хэмээн орчуулав. Энэ Калийн эринд үүнээс өөр ангижрал гэгээрэлд хүргэх зам мөр үгүйг ариун судар номууд олон олон удаа давтан сануулсан байдгийг нуршихын хэрэг үгүй бизээ.

 

Харер нама харер нама харер нама эва кевалам калау насти эва насти насти эва гатир анйатха

“Калийн энэ галавт Хари Бурханы Ариун нэрийг, Ариун нэрийг, Ариун нэрийг давтан дуудахаас өөр, өөрийгөө танин ухаарахуйн(гэгээрэхүйн) өөр зам байхгүй, өөр зам байхгүй, өөр зам байхгүй”.

 Брихан-Нарадийа Пурана, 3.8.126

 

Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB