spacer.png, 0 kB

Хайлт


Сүм барих төсөл

Монголын Ведийн соёлын анхны төв барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв  барих энэхүү ариун гэгээн үйлсэд оролцож өөрийн болон өвөг дээдсийнхээ буянлаг үйлсийг арвижуулах боломжтой.

    tmpl

Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5064469669/төг/ эсвэл  та зүгээр л барилгын материал-хэрэгсэл,  өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх,  бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь  уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй.

 Бурхан Кришнагийн    сүмийг зүгээр л барьж      эхэлснээр хүн

 долоон амьдралынхаа    туршид үйлдэж асан      нүгэл хилэнцээсээ

ангижрах ба      өөрийн өвөг дээдсийг тамаас     авармуй. 

 Сканда-Пуран

Статистик

Members: 57
News: 296
Web Links: 5
Visitors: 534231
spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Худагт унасан илжиг Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Даваа, 24 Тахиа сарын 2011

    Нэгэн малчны илжиг худагт унажээ. Тэр амьтан хэдэн цагийн турш тасралтгүй аврал эрэн, өрөвдөлтэй орилж байсан

ба эзэд нь хэрхэх учраа олохгүй мунгинаж байв. Эцэст энэ угийн зөнөсөн, хөгшин илжиг худагтай нь хамт газартай тэгшилье гэж шийдэцгээжээ.
 Тэрээр хөршүүдээ дуудан, хүрз тармуур бэлтгэн худгийг шороогоор дүүргэж эхлэв. Илжиг юу болж буйг ухаармагцаа аймар муухай дуу гарган орилж  байсан ба эцэст нь хүн бүр гайхан худаг руу тонгойн харав.
Гэтэл тэдний дүүргэхээр завдаж байсан шороо илжигний нуруун дээр хуримтлагдах үед илжиг биеэ займчуулан хөдөлгөж, шороо газар унамагц түүн дээр гишгэн худагны ам руу алхам алхмаар дөхөж байхыг тэд олж харжээ. Тэд шороогоо үргэлжлүүлэн хийсэн ба эцэст нь илжиг худагнаас гарчээ.

 Тайлбар:

Амьдрал таны дээрээс төрөл бүрийн хир буртаг, шороо цацдаг. Түүнээс  салах цорын ганц арга бол яг л энэ илжиг лугаа сэгсэрч хаях юм.  Саад бэрхшээл бүр танд дараагийн хийх алхмыг тань олгоно. Бид хамгийн гүн худгаас ч шантралгүй, зогсолтгүй зүтгэсээр байх аваас гарч чадна. Зүгээр сэгсэр, тэгээд түүн дээрээ гишгэ.

 

Аз жаргалтай байхын тулд дорх дүрмийг баримтлана уу

1.
Зүрх сэтгэлээс үзэн ядалтаас ангижруул- Уучилж өршөө

2.
 Ухаан бодлоо санаа зовоодог зүйлсээсээ ангижруул – хэзээ ч энэ талаар бүү бод

3.
 Энгийн амьдарч өөрт байгаа зүйлсдээ таларх

4.
  Чадах чинээгээрээ бусдад өг

5.  Хүмүүсээс их зүйл бүү хүлээ, Бурханд итгэж найд

 http://wilk4.com/humor/humorm299.htm

Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа
 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB