spacer.png, 0 kB

Хайлт


Нэвтрэх Хэсэг






Lost Password?

Сүм барих төсөл

Монголын Ведийн соёлын анхны төв барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв  барих энэхүү ариун гэгээн үйлсэд оролцож өөрийн болон өвөг дээдсийнхээ буянлаг үйлсийг арвижуулах боломжтой.

    tmpl

Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5064469669/төг/ эсвэл  та зүгээр л барилгын материал-хэрэгсэл,  өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх,  бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь  уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй.

 Бурхан Кришнагийн    сүмийг зүгээр л барьж      эхэлснээр хүн

 долоон амьдралынхаа    туршид үйлдэж асан      нүгэл хилэнцээсээ

ангижрах ба      өөрийн өвөг дээдсийг тамаас     авармуй. 

 Сканда-Пуран

Статистик

Members: 57
News: 296
Web Links: 5
Visitors: 534231
spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Бишрэлтэнгүүдийн хоорондын харилцааны ёс зүй Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Баасан, 04 Нохой сарын 2011
  1. Вайшнавын нийгэмлэгт залуу  бишрэлтэн /насаар бус, энэ замаар замнаж эхэлсэн хугацаагаар/ нь ахлахаа хүндэтгэх, харин ахлах нь залуу бишрэлтэнгүүдэд хайр болон нигүүлсэлээ харамгүй хайрлаж байхаар нягт нямбай зохион байгуулагдсан байх ёстой.
  2. Вайшнавын нийгэмлэгт мөн варна систем буюу брахмана, кшатрйа, вайшиа болон шудра, ашрама  систем буюу саннйанси, ванапрастха, грихастха болон брахмачари гэж хуваагдах ёстой.
  3. Бурханлаг ах дүүсийн хувьд түрүүлж сахил авсан нь ахлах бишрэлтэнд тооцогдоно.

4.            Гуругийн шавь, бурханлаг номын ах нараа гуру адил хүндэтгэх хэрэгтэй.

5.            Саннйаси хүнийг гуру мэт хүндэтгэх хэрэгтэй.

6.            Вайшнавын нийгэмлэгт хүн бүр хүлцэнгүй болохоор чармайдаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил бурханлаг өндөр түвшинд хүрэх бүрт хүн эгэл даруу болдог.

7.            Заримдаа ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд тэдний хүлцэнгүй байдлыг нь үнэлж хүндэтгэж байж болох ч уг бишрэлтэн ахлах бишрэлтэнд үзүүлэх хүндэтгэлээ үгүй болгоно гэсэн үг биш юм. Мөн ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд хүндэтгэл үзүүлэх үед тэрээр Кришнад баярлаж талархсанаа илэрхийлж залбирч байх хэрэгтэй.

8.            Бишрэлтэн хүн ямагт өвснөөс ч илүү хүлцэнгүй даруу, модноос ч илүү тэсвэр тэвчээртэй байж, өөртөө хүндлэл хүлээлгүй, бусдад хүндэтгэлээ ямагт илэрхийлж байх хэрэгтэй. 

9.            Вайшнавын ёс зүйг үл баримталж, гажуудуулах аваас хүний бурханлаг амьдрал сөнөн мөхөх аюултай.

10.          Ахлах бишрэлтэнгүүдийн хооронд зөрчил зөрөлдөөн гарах үед аль нэгнийх нь тал руу хөлбөрч орох хэрэггүй. Тэдний хийж буй үйлс бидний ойлгох хүрээнээс хальсан, Вайшнавын нэгэн зугаа юм.

11.          Шавь хүн багшаа ямагт Бурхан мэт хүндэтгэх хэрэгтэй.

12.          Номлогчид гэм зэмгүй, унан доройтсон сүнснүүдэд энэрэнгүй хандаж, харин Бурханд алдас хийгчидтэй харилцахгүй байвал зохино.

 

Bhaktivedanta Vedabase, Vaishnava etiquettes by Bhakti Charu Swami 

 

Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

 

 

 
Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB