spacer.png, 0 kB

Чакра буюу хүний биед орших хүрд Print E-mail
User Rating: / 7
PoorBest 
Лхагва, 27 Могой сарын 2012

chakra

Чакра буюу хүрдний тухай мэдээллийг буддын, эртний хятадын, энэтхэгийн, тантрын, христийн, иудейн, америкийн индианчуудын уламжлал соёлыг  даган баримталдаг ариун гэгээнтнүүд, шидтэнүүд өгүүлсээр ирсэн байдаг.

Саяхан Бостоны лабораторийн биофизикчид маш мэдрэг энергийн төхөөрөмжөөр биеийн гадаргуугаас буюу чухамхүү хүрдүүд орших тэр цэгүүдээс цацарч буй энергийн цацрагийг олж илрүүлсэн байна. Мөн биокибернетикийн  Венийн институт хүний нуруун дагуу тархи хүртэл орших энергийн урсгал нь тархинд нарийн цахилгаан импульсыг өгдөг тухай дүгнэлт шинжилгээ хийжээ. Энэ энергийн урсгалын зам нь эртний энэтхэгийн олон мянганы тэртээ өгүүлсэн байдаг кундалини-энергийг идэвхижүүлэхтэй тохирч байгаа юм.

Чакрууд нь биед харгалзан орших ухамсрын төвүүд юм. Тэд маш нарийн мөн чанартай ба мэдрэлийн төвүүдтэй холбоотой байдаг. Хүн бүрийн биед үндсэн долоон чакра, зуу зуун дэд чакрууд байдаг. Тэдгээрийг йогчид бадамлянхуа гэж нэрлэдэг бөгөөд хэрвээ зөв дадал практик хийх аваас тэдгээр бадамлянхуагууд нээгдэнэ. Энэ бадамлянхуанууд нь тодорхой тооны дэлбээнүүдтэй ба дэлбээнүүдийг янз бүрийн шинж чанарыг илэрхийлэх үсгүүдээр илэрхийлэн зурдаг.

 

Чакра 1: Суурь чакра буюу муладхара чакра

 

Өнгө: Улаан

Махбодь: Шороо

Байршил: Нурууны доод хэсэг

Хариуцах үйл: Хүүхэд төрүүлэх, амьдрах арга, үр удам, мөнгө санхүү, хоол хүнс, эрүүл мэндийн ерөнхий байдал, тогтвортой байдал

 

Суурь чакрын дуу авиа:

“Би.... орших эрхэй, учир нь би ТӨРСӨН”

Биед байрших цэг: Нурууны доод төгсгөл хэсэгт

Муладхара чакра хаагдахад: Та цаг ямагт амьдрах, амьдралын тогтвортой байдалд хүрэхийн тулд тэмцэл хийх ба амьдрал бол хатуу тэмцэл юм хэмээх мэдрэмж төрнө. Та эмоци сэтгэл зүйн дэмжлэгийг байнгад хүсэх шаардах ба хүмүүс буюу нийгэмд дунд аюулгүй, нууцлаг байр суурийг эрж хайна. Хэзээ ямагт мөнгөний хэрэгцээ шаардлагатай тулгарах ба өөрийн дотооддоо өөрийгөө үзэн ядах, амьдрах зам мөрөө олж чадахгүй байгаагаа мэдрэнэ.

Муладхара чакра нээлттэй бол: Өөрийн гэр бүл төрөл садантай эсвэл найз нөхөдтэйгөө хүчтэй холбоо харьцаатай байх ба тэдний харьцахыг хүсдэг, хайртай хүн нь гэдгээ мэдрэнэ. Та өөрийн биедээ сэтгэл хангалуун байх агаад мөнгөтэй харьцах итгэл үнэмшил сайтай, түүнийг зөв зүйтэй захиран зарцуулж чаддаг, хэрэгцээ шаардлагатай үед нь түүнийг олж чаддаг.

Хэрвээ хаагдаж түгжигдсэн бол: Зөгнөлийнхөө ертөнцөд амьдрах ба амьдрал практикт ойр үйл ажлыг үл хийнэ. Ухаан санаа цаг тутам туслаж дэмжигч нар алга, хангалттай мөнгө төгрөг алга гэсэн бодлоор дүүрэн байна. Залхуурах, шүүмжлэлээс зугатан зайлсхийх байдал ажиглагдана.

Энэ чакра хаагдаж түгжигдсэн шинж тэмдгүүд:

(магадгүй нэг эсвэл түүнээс олон шинж байдал ажиглагдана):  Ухаан санаа сул үлбэгэр болох, дотоод амар тайван бус байдал, эмоци сэтгэл зүйн тогтворгүй байдал, ганцаардах. Давсагны өвчлөл болон ядарч туйлдах, ар нуруу бөөрөөр өвдөх, таргалах эсвэл өвдөг, хөл, шагайгаар өвдөх зэрэг болно.

Холбоотой зүйлс: Ажил карьер, хувийн амьдралын тогтвортой байдал, эд хөрөнгө ба хөдлөх, үл хөдлөх хөрөнгө хогшил

Хэрвээ хаагдаагүй бол: Амьдралын дадал практик сайтай, амьдралд ойр зүйлийг төлөвлөн хийдэг, өөрийн хүчин чадлаар өндийн босох ба бодит байдлыг мэдэрч ажилладаг.

 

Энэ чакраг эмчлэх арга нь: Эрхий ба долоовор хурууг зөөлөн нийлүүлэн энэхүү чакрын орчимд анхаарлаа төвлөрүүлж, ЛАМ хэмээх мантраг чихэндээ сонсогдохоор уншина.

Өдөр бүр энэ бясалгалыг 10 орчим минут хийж байх аваас энэ чакрын ажиллагаа сайжрах, хэрвээ хаагдсан бол нээгдэх болно.

 

Үргэлжлэл бий...

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB