spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Хулгайчийг бариарай Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Лхагва, 10 Тахиа сарын 2012

Нэгэн тосгонд байнгад хулгай гардаг болжээ. Хулгайч чухам хэн болохыг мэдэх гэж хотын оршин суугчид их л мэрийцгээнэ. Хүмүүс түгшин сандарч эхэлмэгц хулгайч  зугатдаг байв. Тэд хашгиралдан хойноос нь хөөвч ямар ч үр дүнгүй хоцордог байж.

   Хулгайд эд зүйлсээ алдагсдыг асуун лавлаж, бүгдийг нягт няхуур судалсны дараагаар тосгоны удирдлага нэгэн зүй тогтлыг ажиглаж л дээ. Хулгай болгоны дараагаар тэр газарт нэгэн хүн гарч ирээд хулгайг барих ажиллагаанд хамгийн идэвхи санаачлагатай

оролцдог болохыг ажиглажээ. Тосгоны удирдлага ч тэр хүнийг бага сага сэжиглэж эхэлсэн ба нэгэн хамгаалагчид энэ хүнийг даган мөрдөж, юу хийх хаашаа явахыг салалгүй харж байх тушаал өгчээ. Нэгэн удаа шөнийн хоёр цагийн үед хамгаалагч нөгөө сэжиглэгдсэн этгээд гэрээсээ гарч, өөрийн чадар буюу нөмрөг доогуур хүнд лоом нуусаар хаашаа ч юм явж байхыг харав. Тэрний барааг алдчихвий гэхдээ харуул ч түүнийг аль болох ойрхон, сэм дагажээ. Нөгөө хүн тосгоны захын нэгэн байшинд хүрээд бодож төдөлгүйгээр ханыг нь хэмх цохин нурааж, дотор нь орж явчихав. Удсан ч үгүй байшингаас: “Хулгайч” гэсэн дуу цуурайтав. Харуул ч,  нөгөө хулгайч байшингаас гүйн гарч ирээд хулгайлсан зүйлээ нуун гүйсээр ширэнгэ рүү орохыг харав.

     Ингээд юмаа алдагсдын уйлаан, хашгираанаас болж хөршүүд гүйлдэн ирж, хулгайч ч тосгоныг тойрч мөрөө буруулаад гэм зэмгүйгээр бөөгнөрсөн хүмүүс дээр ирж нийлэн, болж өнгөрсөн үйл явдлыг их л идэвхитэйгээр асууж байв. Нөгөө этгээд хулгайч, дээрэмчнийг хайж байгаа маяг үзүүлэн бут, сөөг өнцөг булан бүхэн рүү эргэн тойрон харж байв. Тэгээд энэ үеэр хажуугаар нь өнгөрч байсан нөгөө хамгаалагчийг шууд барьж аваад, “Энэ нөгөө эвдэн сүйтгэгч, хулгайч байна” хэмээн байдаг чангаараа хашгирч гарчээ. Энэ чимээнээр хүмүүс ч гүйлдэн ирцгээж, нөгөө муу хамгаалагчийг хулгайч гэж тооцон тал талаас нь цохиж эхлэжээ. Хэрэв энэ үед тэр газарт тосгоны удирдлага ирээгүй бол хөөрхий муу хамгаалагч хэмх нүдэгдэх байв. Тосгоны суугчдыг тайвшруулсны дараагаар тэрээр хамгаалагчийг зайдуу аваачаад юу болсныг асуужээ. Бүх болж өнгөрсөн зүйлсийг сонсоод жинхэнэ хулгайчийг байр байдлыг сайн ажиглахыг даалган, хүмүүсийг ширэнгэ рүү орж үзэхийг санал болгов. Энэ үед хулгайч их л сандарч, ширэнгэ бол шөнөөр ороход хэтэрхий аюултай газар гэх мэтээр ухуулж эхлэв. “Хулгайч ийм хачин могойн үүр рүү лав орохгүй дээ” гэж сэнхрүүлнэ. Хэдий ийм мэт зүйл ярьж байсан ч хүмүүс ширэнгэ рүү оров. Хулгайч зугадахыг оролдох ба түүний царайны төрхөөс тэр маш ихээр айсныг харж болохоор байв. Хамгаалагч ч дээрэмдсэн эд зүйлийг нуусан газрыг бүгдэд зааж өгөв. Хүмүүс  нөгөө хүний чадарт ороогдсон үнэт эдлэл, түүний лоом тэнд хэвтэж байгааг хараад хамгийн ихээр хашгирч байсан нөгөө хүн жинхэнэ хулгайч байсныг олж мэдэв. Түүнийг барьж авахаас өмнө амжин нөгөө хулгайч харанхуй руу зугатан одов. Хотын иргэд ч түүний араас, “Хулгайчийг бариарай. Бариад ав” гэх мэтээр хашгиралдан хөөв. Зальтай хулгайч гүйж явахдаа өнхөрч унасан дүр үзүүлэн хэвтчихээд мөн л “Хулгайчийг бариарай. Бариад ав” хэмээн хажуугаараа өнгөрсөн хүмүүсийг хуруугаараа заан хашгирч эхлэв. Хүмүүс ч гэм зэмгүй нэгнийг хөөсөөр одсон ба харин хулгайч тэднийг ээлжит төөрөгдөлдөө оруулж орхиод өөрөө зугадан оджээ.

 

Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Тхакурын тайлбар

 

Хүмүүсийн дунд яг үүнтэй адил дүр үзүүлэгч мэхлэгч, атеистуудыг байнгад харж болно. Тэд цаг ямагт нийгмийн жинхэнэ өмөг түшиг хамгаалагчдыг хуруугаараа чичиж, эгэл хүмүүст үнэнч шударгаар, ашиг хонжоо үл харалгүйгээр туслах энэ аугаа сүнснүүдэд түгшүүр зовлонг учруулан, тэднийг хулгайч мэхлэгчид, луйварчид гэх зэргээр нэр төрийг нь бүдүүлгээр сэвтээхийг оролддог.

... Ариун гэгээн хүн айл бүрийн хаалганаас хаалга бүхнийг тогшин тэднийг төөрөгдлийн харанхуйн нойрноос сэргээхийг хичээн явж байхад, харин мэхлэгч луйварчин нэгэн хулгайлчих юм хайн айл айлын хаалга хэсэн явдаг. Тэгээд тэднийг хэрэг гарсан газарт барих үед тэрээр ариун гэгээн хүнийг хуруугаараа заан, түүнийг бүх болсон хэргийн буруутан гэж хүмүүсийг хошууруулаад, өөрөө зайлан оддог. Энэ бол Кали эриний ердийн дүр зураг юм. Аугаа яруу найрагч Туласидас:

“Жинхэнэ хулгайчийг тавьж явуулаад,

Жирийн гэгээнтнийг барьж хориод

Санаандгүй хажуугаар нь өнгөрсөн нэгнийг

Гарцаагүй гэмтэн гэж хорж шийтгэдэг.

Кали эриний алдар бадартугай!

Гашуун нулимс, шорвог инээдтэй

Хатуухан наргиан таных уу Кали” хэмээн бичиж байсан юм. ..

 

Товчлон орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB