spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

ЭРДЭМТ ГӨРӨӨСНИЙ ТУХАЙ ҮЛГЭР Print E-mail
User Rating: / 4
PoorBest 
Пүрэв, 15 Нохой сарын 2012

Хариг харамч болоод ямагт хар бодогч хүн нь

Хэдий шадар янаг мөн боловч нэн бүү итгэ

Хэтэрхий ихэст ч бол холын дайснаас

Хишгийг нь идсэн дэргэдэх хүн хорлох нь олон бий.

гэсэнтэй утга зохилдох үлгэр нь:

Эрт цагт Варанасын оронд хүн явж үл болох нэгэн их зузаан ой моддын дотор Рүрү нэрт нэгэн бодисад гөрөөс байсан ажээ. Гэтэл нэгэн хүн их мөрөнд унаад урсаж машид их мэгдэн энэлэх дуугаар бархиран гасалж байхыг тэр гөрөөс үзээд ирж уснаас гаргав гэнэ. Тэр хүн машид баярлаж “Та миний амийг аварсан тул миний гэрт өөд бол. Би хүндлэл үйлдсүгэй” гэхэд Рүрү хэлсэн нь:” Хүний туршил өөр. Гөрөөсний туршил ч өөр тул миний тухай өөр хүнд бүү өгүүлэгтүн. Тэгвэл намайг хүндэлсэн болно” гээд ойдоо одов. Тэр цагт Варанасийн хааны их хатны зүүдэнд “Гайхамшигт сүр жавхлант нэг гөрөөс арслант ширээн дээр суугаад ном номлов” гэж зүүдэлсэнээ хаанд айлтгав. Хаан нь тийм гөрөөсийг үзсэн хүнд шан өгнө гэж зарласанд нөгөө хүн гөрөөсний ачийг саналгүй шанд дурлаад хаан дээр очиж, тийм нэгэн гөрөөс ойд байхыг би үзлээ” гэв. Тэгтэл хаан олон цэрэг сэлтийг тэр хүний хамт дагуулаад ойруу явав.

Рүрү олон хүний дуу чимээг сонсоод зугтах гэтэл цэргүүд хүрээлснийг үзээд явсангүй. Гэтэл нөгөө хүн Рүрүг хараад хаанд “Таны таалсан гөрөөс чинь энэ билээ” гээд заатал гар нь бугуйгаараа тасарч унав. Хаан Рүрүгийн зүг сум харвахыг завдахад Рүрү өгүүлрүүн: “Хүний эзэн та өчүүхэн хүлээгтүн.Та намайг хэнээс сонсов” гэхэд хаан “Энэ хүнээс сонслоо” гэж нөгөө хүнийг сумны төмрөөр заав. Рүрү тэр хүнийг харж өгүүлрүүн:

Өөдгүй муу хүнд тусалснаас

Үлэмж их мөрөнд урссан

Өчүүхэн модыг гаргавал дээр гэж

Үтэл ардын өгүүлдэг үнэн ажээ.

Үнэхээр сайн санаагаар тусалсны хариуг

Үзтэл энэ мэт хариулвуу чи” гэв.

Түүнийг хаан сонсоод “Таны айлдсан чинь юу вэ?” гэхэд Рүрү урьдах учир шалтгаанаа дэлгэрэнгүй өгүүлэв. Хаан тэр хүнээс “Энэ үнэн үү? гэхэд нөгөө хүн “Үнэн билээ” гэхэд хаан уурлаж тэр хүнийг харван завдахад Рүрү завсар нь ороод “Энэ дууссан хүнийг алах хэрэггүй биз ээ. Хаан таны юу таалсаныг би бүтээсүгэй. Энэ хүн юу хүснэ түүнийг нь өгтүгэй” гэсэнд хаан Бодисад гөрөөсний зарлигийг бүтээх ба өөртөө Рүрүг зааж өгсөн ачийг санаж тэр хүнийг шагнаад Рүрүг ордондоо залж арслант тавцанд суулган ном сонсоход Рүрү гүн дэлгэрэнгүй гайхамшигт номууд номлосноор хаан, хатан, нөхөд сэлт бүхэн нь амгалан сууж жаргалаа гэдэг билээ.



Эрдэнийн сан Субашидаас”

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB