spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Аватар Print E-mail
User Rating: / 3
PoorBest 
Лхагва, 16 Хулгана сарын 2013

       Чулуун баганан дотороос илрэн тодорсон бурхан минь

       Чин бишрэлт хүүхдүүдээ хамгаалан байдаг бурхан минь

Эрдэнийн чамин зүүлтээр цээжээ гоёсон бурхан минь

Эрхэмсэг үзэсгэлэнт дүрээрээ зүрхэнд залрагч бурхан минь

       Харанхуйг сарниагч гэрлээрээ орчлонд нэвчсэн бурхан минь

       Хамгийг баясгагч нэрээрээ ертөнцөд алдаршсан бурхан минь 

Энрэн нигүүлсэхүйн сэтгэлийг өвөрлөн ирсэн бурхан минь

Эргэх дэлхийн номлолыг засан чиглүүлсэн бурхан минь

       Алтлаг шаргал өнгөтэй ариун гэгээн бурхан минь

       Амраг хайртын дүрдээ хувилан заларсан бурхан минь

Цагаан морь хөлөглөн ирэх цайлган сэтгэлт бурхан минь

Цадиггүй буруу аашлагчдыг шийтгэн цээрлүүлэх бурхан минь

       Бүхний хайрыг татагч чанадад залрах бурхан минь

       Бүжиглэн дэгдэх өлмий нь бадамлянхуай бурхан минь

Улиран солигдох эрин галвуудын 

Учир зангилаа бурхан минь

 

Сумъяажавын Мөнхсайхан
 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB