spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Муу үйлт хан хүүгийн үлгэр Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мягмар, 02 Туулай сарын 2013

Эгэл ичих санаагүй зарим муу хүн

Эгнэгт өөрийн муу явдлаа хөөргөн өгүүльюү

Эвдрэлт ганзын орны зарим хаадын ёсонд

Эцгээ алаад дайсныг дарсан хэнгэрэг дэлддэг адил

гэсэнтэй зохилдох үлгэр нь:

Замбуутивийн өмнө хязгаар Ганз нэрт оронд Нарабади гэдэг хааны ёсонд хан хөвгүүдийг хорин нас хүрвэл алс газар явуулан ухааны шастир сургах ёсон бий ажгуу. Тэгээд эцгээ нөхчсөн цагт аль ахмад хүү нь хаан болдог байв. Тэгтэл хааны бага хатнаас хүү төрөөд найман нас хүрэхэд эх хөвгүүндээ нэг сайн дээл өгсөнд хөвгүүн нь: Би хаан ширээнд суух цагтаа өмсье гэсэнд эх өгүүлрүүн: Чи хаан болохгүй.  Ах чинь хаан болно гэсэнд хөвгүүн гомдож арга асуусанд эх нь: Чи тийм санаатай бол эцгээ хороогоод ширээнд нь суун дайсныг дарсны тэмдгийн их хэнгэрэг дэлдвэл хаан болно гэжээ. Хөвгүүн ханцуйндаа хутга нуун эцгийн өвөр дээр гараад наадах мэтээр хуурч гэнэт хутгаар гэдсийг нь хагалаад ширээнд суун “Би хаан билээ. Их хэнгэрэг дэлдэгтүн” гэж дэлдүүлсэнд түшмэд нь: Ийм өчүүхэн наснаас баатар чадалт учраас хаан болоход зохино гэж өргөмжилснөөр түүнээс хойш тийм ёс гарлаа гэдээг.

“Эрдэнийн сан субашидаас”
 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB