spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

ҮНЭЭ Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Даваа, 08 Туулай сарын 2013

                         Сергей Есенин

Эцэж, өтлөөд, шүд нь унасан

Эргэх онууд нь эврэнд нь нуугдсан

Уугим талаар хөөрхий түүнийг

Ууртай тууварчин ороолгож явна

Жижигхэн хулгана булан маажих шиг

Чимээ шуугианд зүрх нь дасалгүй

Цагаан хөлт тугалаа санан

Шаналант тавилангаа энэлэн бодно

Анхны баяр ашиг тусгүй байж

Ачит эхийг хүүд нь өгсөнгүй

Улиасан дорхи хурц гадаснаа

Урьхан салхинд сорлог үс сэвэлзэнэ

Тун удахгүй хүрэнхэн хашаанд

Тугалынх шиг нь тавилан түүнийг хүлээж байна

Хүнд олсоор хүзүүг нь оосорлоод

Хөнөөх газраад хөтлөж одно

Яасан ч харамсмаар, гунигтай, зовлонтойв

Ягуухнаар газарт эвэр нь шигдэв

Сугсарсан өвст цагаахан нуга

Сувданхан шугуйд нь л түүнийг зүүдлэнэ.

Орчуулсан:Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB