spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Шри Парашурама орчин үеийн Энэтхэгийн үндэсний баатар болох уу? Print E-mail
User Rating: / 3
PoorBest 
Мягмар, 21 Луу сарын 2013

Болливуд,  Вишну Бурханы хувилгаан дүрийн яруу алдар, дэлхий дээр морилж асан түүхийг өгүүлэн хүүрнэсэн 5 мянган ангитай цуврал кино хийхээр ажлаа эхэлж байна.

Энэтхэгт тун удахгүй Вишну Бурханы аватар буюу хувилгаан дүрийн нэг болох Парашурамын тухай түүхэн цувралын ажил эхлэх ажээ. Ерөнхийдөө цуврал киноны анги нь ойролцоогоор 5 мянга байх юм байна.

Цуврал ирэх жилийн намраас эхлэн дэлгэцэнд гарах ба энэ үеэр Энэтхэгт шашны маш том баяр болох Галын баяр буюу Дивалийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Яг одоогоор киноны багийнхан дэлхийн бүх улс орноор  явж, Парашурамын түүх намтрыг цуглуулж яваа. Түүнчлэн тухай домог яриа зэргийг судлаж, цуглуулж байна. Үүний дараагаар багийнхан Энэтхэгийн Тхан хэмээх хотод очиж кино бүтээх ажилдаа орох ажээ.

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB