spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Бүхний дээдийн Ариун нэр- Бидний цорын ганц найдвар Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Мягмар, 04 Могой сарын 2013

Бүхний дээд Бурханы нэр бол бүхий л орчлон дах хамгийн ариун зүйл бөгөөд түүнийг давтан хэлсэн хэн бүрийн амьдралд хамгийн сайн сайхан, аз хийморьтой зүйлс учран тохиодог. Хүн өөрийн бохирдсон, тогтворгүй ухаан бодлоо ийнхүү өдөр бүр Бурханы ариун нэрийг уншсанаар ариусгах хэрэгтэй.

 

Ведийн соёлын судар бичээст Ариун нэрийг давтан хэлэхийн ач тусын талаар маш олон газар бичсэн байхыг олж үзэж болно.

Ариун Библед (Роман 10.13): “Бурханы нэрийг давтан хэлэх хэн бүр аврагдана ”.

Ариун Коран (7.180): “Хамгийн сайхан нэрс Бүхний дээд Эзэнд хамаардаг. Түүний Ариун нэрийг давтан хэлэх аваас бүхий л сайн сайхан зүйлстэй учрана.”

Чайтаниа Чаритамрита (Ади Лила 7,22): “Цөвүүн цагт амьдрах хүмүүсийг аврахын тулд Бүхний Дээд Бодгаль өөрийгөө Ариун нэрт хувилан тодруулсан”  хэмээн тус тус бичсэн байдаг.

Бүхий л шашны сургалт, сургуулиудад “Бурханы Ариун нэрийг дуулж адис ерөөлийг нь хүртэцгээ, энэ л таны амьдралын бүхий л асуудлыг шийдэж аз жаргал өгөх болно ” гэсэн үндсэн зарчим дээр тулгуурладаг.

Бүхний Дээд эзэн бол ЦОР ганц ба бүхий л амьд оршнолууд – хүн төрөлхтөн, араатан амьтад Түүний үр хүүхдүүд нь юм. Бурхан маш олон нэр алдартай: Кришна, Аллах, Говинда, Будда, Рама гэх зэрэг. Яг л усыг олон янзаар хэлдэг шиг: ус, вода, water, acqua гэх зэрэг. Нарыг ч мөн адил хэл бүр дээр өөрөөр: sun,сонца, sonne гэх зэргээр дууддагтай адил. 

.

Ведийн судар бичигт Бурханы Ариун нэрийг 16 үгнээс бүрдэх Харе Кришна Маха Мантра мөн юм хэмээсэн байдаг. 

Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе

Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе

Харе Кришна  Маха Мантраг  энэ 16 үгийг л давтан хэлэх нь Бүхний Дээдийг дуудаж буй юм. Дэлхий даяар Харе Кришна Маха Мантраг давтан хэлэх нь ямар чухал болохыг ойлгож ухааран шашны аль бүлэглэлд хамаардагаас үл шалтгаалан Орос, Америк, Африк, Австраль, Герман, Франц, Англи, Хятад, Япон, Пакистан, Иран, Ирак зэрэг олон орнуудаас гадна мөн Монголд ч мөн энэ арга өргөжин дэлгэрч байна.

Бурхантай холбогдохын тулд бид ажил, гэр, гэр бүлээ орхих  шаардлагагүй. Хаана ч, хэзээ ч бид Харе Кришна Маха Мантраг уншиж Бурханы адис ерөөлийг хүртэж болно. Бурханлаг, оюунлаг зам мөр бол маш энгийн агаад амьдралд ойрхон. Бурханлаг амьдрал гэдэг бол одоогийн зовлонт амьдралаа Бурхантай өөрийгөө холбосноор аз жаргалтай болгох гэсэн үг юм. Энэ бол бүхий л шашин, судар бичгийн зарчим юм.

Зөвхөн эрдэнэт хүний төрөлд Бурханы дээдтэй холбогдон  энэ зовлонт амьдралаас салах  боломжтой. Өөр амьтны биед боломжгүй. Вайварта Пурана хэмээх нэн эртний сударт амьд оршнол нь нийт 8 сая 400 мянган төрлийн биед хувилсаны дараа л сая нэг хүний төрлийг олдог хэмээсэн байдаг. Одоо бүгдээрээ  Харе Кришна Маха Мантраг өдөр бүр уншиж Бүхний Дээд Бурханы адислалыг хүртэж хүний биед хувилан төрсөн энэ ховор нандин завшаанаа ашиглан аз жаргалтай болцгооё.

Мантраг хэрхэн зөв унших талаар дэлгэрэнгүй мэдээллийг:

www.veda.mn

facebook: Hare Krishna Mongolia (group)-ээс авна уу.

Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB