spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Хайч, хутга хоёрын аль нь илүү вэ? Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Мягмар, 04 Могой сарын 2013

Хоёр хүн хайч, хутга хоёрын аль нь аливаа зүйлийг зүсэхэд сайн бэ гэдэг дээр маргалдаж байв. “Хутга!” хэмээн нэг нь хэлэхэд, нөгөө нь, “Үгүй ээ, хайч” хэмээн мэтгэнэ.

Тэдний маргаан тун халуун тэмцэл болон өрнөв. “Хэрэв чи зөвшөөрөхгүй бол чамайг би ус руу шиднэ” гэж хутгыг магтаж байсан нэг нь хэлэхэд “Үгүй, би өөрийн санаа бодлоос хэзээ ч ухарч няцахгүй. Хайч бүхнээс илүү! гэж нөгөө нэг нь хариулав.

    Хутгыг өмгөөлөгч, эсэргүүцэгч этгээдээ ус руу түлхэн унагахад тэрээр бага шиг сэлэх гэж оролдоод чадалгүй эцэст нь эцэж ядраад живж эхлэв. Гэсэн ч тэрээр тун  зөрүүд өөрийнхөөрөө нэгэн байсан тул үхлийн ирмэг дээр очиж, усанд живж байхдаа ч уснаас гараа цухуйлган долоовор дунд хуруу хоёроороо хайчилж байгаа хөдөлгөөн үзүүлж өөрийн зөвийг батлахыг оролдож байсан гэдэг.

Дүгнэлт

Эрдэмтэд ба имперсоналистууд(Бурханы бодгаль бус буюу биет төлөвгүй гэж үзэгсэд) өөрсдийн ялагдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэр ч байтугай тэднийг бүрэн дүүрэн ялаад байхад ч тэд өөрсдийнхөө зөв хэмээн зүтгэсээр байдаг.

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB