|

|
Сүм барих төсөл
Монголын Кришнагийн ухамсрын анхны сүм барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв болох Шри Кришнагийн сүм барихад оролцох боломжтой. Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5064469669/төг/ эсвэл та зүгээр л барилгын материал-хэрэгсэл, өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх, бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй. Бурхан Кришнагийн сүмийг зүгээр л барьж эхэлснээр хүн
долоон амьдралынхаа туршид үйлдэж асан нүгэл хилэнцээсээ ангижрах ба өөрийн өвөг дээдсийг тамаас авармуй.
Сканда-Пуран
Статистик
Members: 57
News: 290
Web Links: 5
Visitors: 480152
|
|
Аварга том араг яс олдлоо |
|
|
|
Пүрэв, 07 Хонь сарын 2008 |
| |
| Хойд Энэтхэгийн мужид саяхны хийсэн нэгэн судалгааны
үеэр асар том хэмжээтэй хүний араг яс олджээ. Энэтхэгийн элсэн цөлийн энэ мужийг
“Хов хоосон хэсэг” гэж нэрлэдэг байна. Олдворыг “ National Geographic
”сэтгүүлийн экспедиц ( Түүний энэтхэг дэхь салбар ) энэтхэгийн армийн тусламж
дэмжлэгтэйгээр олж тодруулжээ. Учир нь энэ район түүний хяналтан дор оршдог аж.
Мөн түүнчлэн энэтхэгийн домгийн бурхан Брахма нь
асар том биетэй хүмүүсийг бүтээсэн ба тэдэнтэй адил хүмүүсийг тэр үеэс хойш
бүтээгээгүй тухай баталсан бичээс бүхий жижиг самбар олсон байна. Тэд маш өндөр
том биетэй, гараараа модыг тэврэн барьж үндсээр нь суга татах чадалтай тийм
хүчирхэг хүмүүс байжээ. Тэд бидний дунд амар тайван байдлыг тогтоохын тулд
бүтээгдсэн ба учир нь бид байнгад л өөр хоорондоо хэмлэлдэн тулалдаж байдаг.
Пандугийн удмын Бхимын хөвгүүдийн нэг нь энэхүү онцгой хүмүүсийн нэг нь байсан
гэж тооцдог. Хожим нь бүхий л эрх мэдлээ биедээ шингээсэн эдгээр хүмүүс эрх
мэдлээ бидний Бурханы эсрэг чиглүүлж, тогтоосон хил хязгаарын заагт тулж иржээ.
Ингээд үүний улмаас тэднийг Шива Бурхан устгасан гэдэг. “ National Geographic
”сэтгүүлийн судлаачдын бүрэлдэхүүн энэхүү олдвор нь тэдгээр хүмүүсийн нэг нь
хэмээн тооцож байна. Энэтхэгийн Засгийн Газар энэ мужийн аюулгүй байдлыг сахин
хамгаалж буй бөгөөд экспидецийн гишүүдээс өөр хэн ч энэ хэсэг газарт нэврэн орох
эрхгүй ажээ.
Тайлбар: Бидний амьдарч буй энэ Калийн
галваас өмнө дөрвөн галав улиран одсон ба эдгээр нь байнгад эргэлдэн давтагдаж
байдаг тухай бид “Ведүүд ба галав эринүүд” нэртэй
өгүүлэлдээ өгүүлсэн. Өөрөөр хэлбэл Сатъя-юга буюу Алтан эринд хүний нас нь 100
мянга байсан, бие нь маш том байжээ. Галав эрин дараалан солигдож, хүмүүсийн
буянт үйл хорогдохын хирээр насны хэмжээ, биеийн хэмжээ, эрүүл мэнд гэх мэт нь
тодорхой хэмжээгээр багасдаг.
|
|
 |

|
|
|
|