spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Хүн бүр хэн нэгэнд үйлчлэн зүтгэхийг хүсдэг Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Лхагва, 29 Тахиа сарын 2014

"Бхагавад-гита" лекц 1-р бүлэг 16-19р шүлэг

Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

1973-07-16. Лондон

Прадьюмна:

 
анантавижаям ража  кунти-путро юдхиштхирах

накулах  сахадеваш  ча  сугхоша-манипушпакау


кашьяш  ча  парамешв-асах  шикханди  ча маха-ратхах

дхриштадьюмно вираташ  ча  сатьякиш  чапаражитах

 

друпадо драупадеяш  ча сарвашах  притхиви-пате

саубхадраш  ча маха-бахух  шанкхан  дадхмух притхак притхак


 [
Бг. 1.16-18]
Орчуулга: “Кунтийн хүн Юдхиштхира хаан өөрийн Анантавиджаяа нэрт дунгаа  үлээсэн ба Накула болон Сахадева нар өөрсдийн Сугхоша ба Манипушпака нэрт дунгуудаа үлээв. Аугаа харваач Кашийн хаан, аугаа тулаанч Шикханди, Дхриштадьюмна, Вирата ялагдашгүй Сатьяки, Драупадийн хүү Друпада болон Субхадрагийн хүчит гарт хүү болон өөр бусад дайчин эрс өөр өөрсдийн дунгаа үлээв”.

Прабхупада: Энд Дхриштраштраг притхиви-пати буюу газар дэлхийн эзэн хэмээн нэрлэжээ. Притхиви. Притхиви гэдэг нь энэ газар дэлхий гэсэн утгатай. Таван мянган жилийн өмнө энд өгүүлсэн ишлэлээс харвал Хастинапурын хаан бүхий л газар дэлхийн эзэн байсан гэдэг нь харагдаж байна. Притхиви-пати. Бүх гариг дэлхийг нэг л хаан, нэг л эзэн захирдаг байжээ. Харин гариг дэлхийн зарим нэг хэсгийг өөр бусад жижиг хаад захирдаг байсан байна. Друпада, Вирата, Кашья гэх мэт тийм хаад тэнд ирж нэгдсэн байлаа. Тэд тус бүрдээ өөр өөрийн гэсэн дунтай байсан ба түүнийгээ үлээсэн нь одоо тэд тулалдахад хэдийнээ бэлэн болсон гэдгээ зарлаж буй нь тэр аж.

Энэ шүлгийн өөр нэг онцлог нь гэвэл Юдхиштхираг раджа гэж тодорхойлсон байна. Хүүрнэлийн эхэн хэсэгт Санджаяа Дхриштраштрад Дурьодханаг раджа гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр тулаан хоёр хааны дунд болохоор болжээ. Нэг талд Дурьодхана, нөгөө талд Юдхиштхира. Зарим хүн үүнийг ойлгохгүй байж магад. Тийм ч учраас энд нэгийг нь кунти-путра буюу кунтигийн хүү раджа буюу хаан гэж сануулсан байна. Драупадын эцэг нь Махарджа Друпада байсан ба Драупадыг Арджунад өрсөлдөөнд ялсан тул түүнд өгчээ. Драупади  нь Махарадж Друпадийн охин бөгөөд тийм ч учраас түүнийг Драупади гэж нэрлэсэн ба хөвгүүдийг нь драупедя гэдэг ажээ.
Өвөө аав, ач зээ нар бүгд тэнд байсан ба учир нь тэд одоо холбоотнууд болсон учраас тэр юм. Махарадж Друпада нь Пандавуудын хадам эцэг юм. Драупади нь таван эр нөхөртэй байсан. Өрсөлдөөн тэмцлийн шан болгож Драупадийг өгөх үес тэд нууцлагдмал байдалд байсан үе юм. Пандавчууд бүгд нууцлагдмал байсан. Тэд арван хоёр жилийн цөллөгт явсан бөгөөд арван хоёр жилийн дараа бүтэн нэг жилийн турш тэд нууцлагдмал амьдарч байсан юм. Хэн  ч тэдний хаана амьдарч буйг нь мэддэггүй байж. Тэр үед тэд Махараджа Вирата хааны ордонд нуугдаж байсан байна.
Тухайн үед Махараджа Виратын охин Уттара Арджунагаар бүжиг заалгадаг байжээ. Арджуна Вирата хааны охин Уттарагийн бүжгийн багшийн ажилд тохоон томилогдсон байна. Ингээд яваандаа Арджуна бол үнэндээ бүжгийн багш биш аугаа баатар эр гэдгийг мэдмэгц Махараджа Вирата өөрийн охиноо түүнд өгч түүнтэй гэрлүүлэхийг хүссэн. Учир нь энэ байдал ил болсон тул. Гэвч Арджуна: “Би хэрхэн яаж энэ охинтой гэрлэх билээ. Би түүний багш нь. Багш хүнийг түүний эцэг гэж үздэг болохоор би түүнтэй гэрлэх ямар ч боломжгүй. Харин хэрэв та таалан болгоовол энэ охиныг Субхадрын хүү, миний хүү Саубхадратай гэрлүүлж болох юм” гэв.
Арджуна Судхадра нэрт өөр нэгэн эхнэртэй байсан юм. Энэ Субхадра бол Кришнагийн дүү Субхадра гэдгийг  та нар мэдэх байх. Кришнагийн дүү. Дүү Субхадра, ах Баларама, түүний дүү Кришна. Кришна Субхадраг Арджунад өгөхийг хүсч байсан ба харин Баларама түүнийг Дурьодханад өгөхийг хүсч байсан. Тэр үед Кришна ахынхаа эсрэг юу ч хэлж чадахгүй байв. Ах л бүгдийг шийддэг байсан. Тийм болохоор Кришна Арджунд Субхадрыг хулгайлахыг зөвлөсөн байна. Эндээс Кришна Арджунад ямар их ивээлтэйг харж болох ба мөн Арджуна ч Субхадратай гэрлэх дуртай, Субхадра ч мөн адил түүнтэй гэрлэхдээ дуртай байсан. Харин харамсалтай нь том ах нь үүнийг эсэргүүцэж байв. Ингээд тэд Арджунагаар Субхадраг хулгайлуулах төлөвлөгөө зохиосон байдаг.

Хулгайлах булаан авах асуудал бол кшатри буюу удирдагч дайчдын дунд зөвшөөрөгдсөн зүйл. Энэ бол кшатри гэрлэлт юм. Тулаангүй бол тийм гэрлэлт нь бүрэн бүтэн болж чаддаггүй. Улаан шунхыг түрхэх нь кшатрийн зарчим. Эсрэг талаа алж устгасны дараа түүний цусаар сүйт бүсгүйн үсийг буддаг. Энэ бол жинхэнэ ялалт юм. Кришна гэрлэлт бүрдээ буюу 16108 эхнэрийн тус бүртэй нь гэрлэхдээ тус бүрийнх нь төлөө тулалдаж байжээ. Рукминигаас авахуулаад. Рукмини бол Кришнагийн анхны эхнэр юм. Өөрөөр хэлбэл Кришна Дваракийн хаан болох үеийн анхны хатан хаан. Ийнхүү Субхадраг Арджуна булаан авсан. Рукминиг ч бас Шишупалатай суулгахаар болсон байсан юм. Шишупала нь Кришнагийн үеэл ах нь байв. Рукмини Шишупалатай гэрлэх дургүй байж. Тэрээр Кришнатай л гэрлэхийг хүсч байж. Ингээд тэрээр энэ тухайгаа бичсэн захидлыг Кришнад илгээсэн байна.
“Миний ах Рукма намайг Шишупалатай суулгахыг хүсч байна. Харин би түүнтэй суухыг хүсэхгүй байна. Тиймээс намайг замаас минь булааж аваач”. Ингээд нэгэн брахманаар энэ захидлаа Кришнад илгээсэн.

Энэ бол кшатрийн өөр нэгэн үүрэг хариуцлага юм. Хэрвээ хэн нэгэн охин “Би чамтай гэрлэхийг хүсч байна” гэж хүслээ гэхэд кшатрий хүн яасан ч татгалзах ёсгүй байдаг. Тэрээр тэр охинтой гэрлэх ёстой. Тэр ч байтугай амь насаараа дэнчин тавилаа ч. Энэ бол кшатрийн мөн чанар юм.

Нэгэн ракшаси буюу эм мангас Бхиматай гэрлэхийг хүссэн байдаг. Тэрээр ракшаси буюу эм мангас байсан тул Бхима энэ хүсэлтийг нь хүлээж авалгүй татгалзсан байна. Энэ тухай нь буюу тэрээр Бхиматай гэрлэх хүсэлтэй байгаагаа харин тэр энэ саналыг нь татгалзсан тухай нөгөө ракшаси Махараджа Юдхиштхирад хэлжээ. Юдхиштхира Махараджа: “Чи түүнтэй гэрлэх ёстой. Хэдий тэр ракшаси байлаа ч. Чи кшатрий л юм бол түүнээс татгалзаж болохгүй” хэмээн Бхимад тулгасан байдаг. Энэ бол систем. Маш гайхамшигтай систем. Брахман, кшатрий, вайшья, шудра. Та зүгээр суу  л даа. Үүнийг анхааралтай сонс. Анхаарлаа өөр зүйлд хандуулж болохгүй.

Пандавуудын талд байсан бүх хаад холбоотнууд байсан ба тэнд нэгдсэн байсан. Тэднийг өөр өөрсдийн дунгаа үлээхүйд нөгөө тал чичрэн дагжиж байсан юм. “Пөөх, тэнд ямар их цэргийн хүч хуран цуглаа вэ” гэж. Дурьодхана Пандавчууд арван гурван жилийн турш цөллөгт байсан болохоор тэд хангалттай цэргийн хүч цуглуулж чадахгүй гэж бодож байсан юм. Гэвч тэд газар дэлхийн өнцөг булан бүрийн олон олон хаад тэнд нөгөө талд цугласан байхыг хараад ихэд балмагдан цочирдсон байна. Энэ тухай дараагийн шүлгэнд тодорхойлон өгүүлсэн байна.

Са гхошо дхартараштранам хридаяни вядараят. Тэдний зүрх яг л зогсох шиг болсон: “Энэ чинь юу гээч вэ? Тэд аугаагийн аугаа дайчдыг цуглуулж чаджээ”. Набхаш ча притхивим чаива тумуло бхянунадаян.  

Энэ шүлгийг унш даа.

Прадьюмна:


са гхоша дхартараштранам хридаяни вьядараят

набхаш ча  притхивим  чайва  тумуло  `бхянунадаян


Бг. 1-19


Орчуулга: “Энэ олон дунгуудын дуу газар тэнгэрээр нэг цуурайтан хүнгэнэж байсан нь Дхритараштрагийн хөвгүүдийн зүрхийг чичрүүлэн дагжуулвай”.

Прабхупада: Хэн нэгэн өөр нэгэнтэй, ялангуяа сайтар зэвсэглэсэн бас хүчирхэг хэн нэгэнтэй тулалдах нь дайсных нь зүрхийг мохоодог. Ийм л зүйл энд болж. Өөр онцгой зүйл үгүй. ...Пандавуудын талаас дуурсах олон янзын дунгуудын дуу авиа зүрхийг нь зүсэж байсан бөгөөд энэ нь Дхриштараштрагийн хөвгүүдийн зүрхийг зүсэж байсан юм. Дхартараштрам. Дхриштараштра нь зуун хөвгүүнтэй байсан. Дхриштараштра гэсэн үгнээс Дхартараштра гэсэн үг үүсжээ.
дхартараштранам хридаяни вядараят. Ийнхүү энэ дуун газар тэнгэрээр нэг цуурайтаж байсан юм.

 

Орчуулсан: Балабхадра дас

 

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB