spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Майкл Жексоны сүүлчийн захидал Print E-mail
User Rating: / 6
PoorBest 
Пүрэв, 08 Хулгана сарын 2015

“Би бүх амьдралаа алдар нэрийн дунд энэхүү хоосон хуурмаг алдар нэрийн дунд өнгөрөөсөндөө харамсаж байна. Би жинхэнэ үнэ цэнэтэй зүйл юу болохыг мартжээ. Би энэ бие биш, харин сүнс юм

 Поп хөгжмийн хаан Майкл Жексон залуусын жирийн нэг шүтээн байсангүй харин ч бүр гайхалтай бодгаль байжээ. Олон хүүхэдтэй хар арьст гэр бүлд төрсөн(тэрээр есөн хүүхэдтэй айлын долоо дахь нь байжээ) ядуу жаал хүү материаллаг байдлын хувьд мөрөөдөж болох бүх зүйлд хүрсэн: алдар нэр, эд баялаг, амжилт гээд л. Тэр ч байтугай тэрээр өөрийн гадаад төрхөө өөрчилж европ төрхтэй цагаан арьстан болсон билээ. Тэрээр анагаах ухааны ололт амжилтын ач тусаар хэзээ ч үхэхгүй хэмээн үхлийн эсрэг зоримог уриа дуудлагыг хийж байсан юм.

Bottom of Form

ЖеЖ Жексоны үй олон шүтэн бишрэгчид яг л түүн шиг хувцаслан түүний алдартай “сарны алхалтыг” хийж, түүний дуунуудыг дуулж, үхэлгүй мөнхийг мөрөөддөг байв.

Гэвч дэлхий ертөнц попын хааныг өршөөсөнгүй. Амьдралынхаа төгсгөлд тэрээр шударга бус гүтгэлэг, шүүх үйл ажиллагаа, үгүйрэл хоосролын заналхийлэл, өвчин эмгэг, үхлээс айх айдастай нүүр тулгарсан юм. Энэ бүхэн түүнд өөрийнхөө амьдралын үнэ цэнийг эргэн харах боломжийг олгожээ. Нас нөгчихөөсөө өмнөхөн буюу 2009 онд Майкл нэгэн онцгой захидлыг өөрийн шүтэн бишрэгчиддээ бичиж үлдээсэн байдаг. Энэ захидалдаа тэрээр амьдралаа чухам юунд зориулах ёстой вэ гэдэг талаар өгүүлжээ.

“Би та бүгдийн миний төлөө санаа зовниж байгаад талархаж байна. Миний бүх зүйл сайн байгаа. Одоо би бүхнийг илүү зөв талаас нь, огт өөр өнцгөөс нь харж чаддаг болоод байна.

Энэ амьдралынхаа туршид би Бурханы бишрэлтнүүдтэй бат бөх холбоо тогтоож амжаагүйдээ туйлаас харамсаж байна. Би өөрийн алдар нэр, ахуйн сайн сайхны төлөө хэт татагдаж явжээ. Тэд над дээр миний урьд урьдны амьдралын ач гавьяаны минь тусаар ирсэн л дээ. Гэсэн ч миний маш ихээр харамсах зүйл гэвээс би зөвхөн өөрийн ашиг тусын талаар илүүтэй их бодож байж.

Хэрэв би энэ амьдралаараа дахин амьдарч болдогсон бол өөрийн бүх нэр алдар, эд баялагаа Бурханы ариун нэр алдар болоод хэнийг ч үхэх, төрөхийн тойргоос аварч чадах аугаа ариун гэгээнтнүүдийг магтан алдаршуулахад зориулахсан. Би өөрийн материаллаг ололт амжилтад нүд минь сохорч, өөрийн зөв сайхан жишээг ертөнц дахинаа харуулан, өөрийнхөө жинхэнэ сонирхлыг ашиглаж чадаагүйдээ маш ихээр харамсаж байна. Үүний оронд би өөрийн хүсэл сонирхлыг хангахын төлөө амьдарч байсан нь надад цаг зуурхны ашиг тус, зугаа цэнгэлийг л авч ирж байжээ.

Та бүхэн миний төлөө бүү харамсаарай. Харин миний амьдралаас сургамж авч Бурханд үнэхээр ашиг тустайгаар үйлчлэн зүтгээрэй. Харин өөрийн ашиг сонирхлын тулд биш шүү. Дэлхийд түгсэн алдар нэр, магтаал ерөөл эрт, орой хэзээ нэгтээ төгсдөг. Харин өөрийгөө Бурханд үнэн сэтгэлээсээ зориулсан хүнийг алдар нэр мөнхөд дагах бөгөөд бүгдэд төгсгөлгүй, байнгад өсөн нэмэгдэх ач тусыг авч ирдэг.

Ингээд одоохондоо гүйцлээ. Миний эрхэм шүтэн бишрэгчид, надад сайн сайхныг хүсэгчид минь түр баяртай!

Та бүхэн хамаг анхаарлаа та нарт чухам үнэндээ надаас хамаагүй, гүн гүнзгий ихээр туслаж чадах үхэлгүй мөнх бодгалиуд болох ариун гэгээнтнүүд, номын багш нар, ариун судар шаструуд, Гаурангаг* хүндэтгэн бишрэхэд хандуулах цаг иржээ. Миний хувьд энэ нь мөн л таных шиг шинэ зүйл юм.

Бүгдийг нь хайрлаж, хүндэтгэн ёсолсон

Жеки чинь”                                                                           

*Гауранга – вайшнавын уламжлалын Бурханы нэгэн хувилгаан бөгөөд Бурханы ариун нэр алдар болох Харе Кришна маха-мантраг дуулах санкиртан хөдөлгөөнийг үндэслэгч.

 

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Майкл Жексон Нью-Йорк дахь Кришнагийн сүмийн вайшнавууд буюу бишрэлтнүүдтэй уулздаг байсан бөгөөд Бхагавад-гитаг гэх мэт олон  номыг нь уншдаг байжээ. Тэрээр тэдэнтэй карма буюу үйлийн үрийн тухай, дахин төрлийн тухай урт удаан хугацааны туршид ярилцдаг байсан байна. Тэр өөрийн жинхэнэ мөн чанараа, хүслээ үгүйсгэж явсандаа маш гашуунаар харамсдаг байв. Тэндэхийн вайшнавууд ярихдаа, Майкл Жексон нөхөрлөхөд туйлын зөөлөн,  найзархаг нэгэн байсныг тэмдэглэн хэлдэг бөгөөд тэрээр тэднийг өөртэй нь халуун дотноор харьцаж, түүнд эгэл бус эрдэм мэдлэгийг өгч байгаад нь туйлаас талархдаг байсан гэжээ.

Энэхүү зурган дээр Майкл Жексон, Сатья деви дасийн хамт авахуулжээ.

michael-jakson with devotee

1999 онд Сатья деви даси Майклтай биечлэн уулздаг байсан ба хоёр ч удаа түүнийг Нью-Йоркийн Шри Шри Радха-Говинда Шүтээний маха-прасадаар дайлсан байна. Түүнчлэн тэрээр түүнд “Бхагавад-гита” судрыг бэлэглэхийг хүссэн ч тэрээр энэ ном түүнд аль хэдийнээ байгаа гэжээ. Тиймээс түүнд “Кришна Арт” номыг бэлэглэсэн ба энэ ном түүнд маш ихээр таалагдсан байдаг. Мөн оройн хоолны  үеэр карма болон дахин төрлийн талаар олон асуултуудыг түүнд тавьсан байна.

Бишрэлтнүүдтэй харьцаж, “Бхагавад-гитаг” уншсаны дараагаар Майклд ямар ойлголт ухамсар төрснийг хэн мэдэх билээ. Гэвч түүний дуунуудад бүх дэлхийг эв найртай, эерэг сайхан болгох, бүтээх хүсээл нэвт шингэсэн байдаг.

Түүний зөв зүйтэй амьдрах тухай, анхаарлаа ариун гэгээнтнүүд хийгээд ариун судар номуудыг хүндлэх, итгэл үнэмшлээ хадгалах, хөгжүүлэх тухай уриа дуудлагыг бүх дэлхий нийтээрээ сонсох болтугай!

 

Дэлхий ертөнцөө анагаая

 

...Сүнс маань хэзээ ч нөгчихгүй

Тийм өндөрт бүгд нисэж очихсон

Зүрх сэтгэлдээ та бид ахан дүүс

Тийм мэдрэмж надад төрсөн

Айдас хүйдэсгүй орчлонг цогцлооё

Аз жаргалын нулимсаа хамтдаа унагая

Үндэстэн ястнууд ирт сэлмээ

Үр тарианы анжис болгохыг харцгаая

 

Үнэхээр та амьдралд санаа зовох сэтгэлтэй бол

Өөрчилж чадна бас хүрч чадна түүнд

Өчүүхэн жаахан газрыг ч гэсэн

Өгүүлшгүй сайхан болгож хувиргацгаая

 

Энэ дэлхийг эмчил

Хамгийн сайхан газар болго

Энэ нь миний ч, таны ч, бас

Хамаг хүн төрөлхтний тулд юм

Хүмүүс үхэж байна, нас нөгчиж байна

Хүж дэлхийн амьдралд санаа зовж байгаа бол

Өөрийнхөө төлөө, миний төлөө

Өөр хаа ч байхгүй газрыг цогцлоо

 

 

Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас
 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB