spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Бурханд итгэдэггүй хүмүүст өгөх хариулт Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Мягмар, 05 Хулгана сарын 2016

Шрила Прабхупада: Өнөө өглөө намайг өглөөний аялал хийж явах үед нэг шавь маань: “Хэрэв хэн нэгэн хүн “Би Бурханд огт итгэдэггүй ээ” гэж хэлвэл би юу гэж хариулах вэ?” гэж надаас асуусан юм.

Энэ асуултын хариулт нь гэвэл ийм:

Та өөрийгөө гудамжаар явж байна гэж төсөөл. Тэгээд та баруун тийшээ явах ёстой байтал зүүн тийшээ явж. Гэтэл цагдаа гараад ирж. Тэр бол таны Бурхан. Тэрхэн даруйд тэр таныг баривчлан авах ба таныг олон янзын байдлаар түгшээн сандраах болно. Тэгвэл та яаж өөрийгөө Бурханаас хамааралгүй гэж ярьж чадах билээ?Шүтэх Бурхан бүх хүмүүст байдаг. Харин Бурханы байр байдал нь янз бүр. Хэн нэгэн цагдаад яг л Бурхан мэт айж мөргөж болох юм. (инээв.) Бас хэн нэг нь өөрийн ажил олгогч эзнээ Бурхан мэт мөргөж тахиж болно. Өөр хэн нэг нь өөрийн удирдагчид Бурхан мэт мөргөж болно. Ийм маягаар бүгд л ямар нэг бурханд мөргөж байдаг. Гэвч бид Дээд Бодгальд мөргөдөг. Ялгаа нь ердөө л энэ.

Бишрэлтнүүд: Жая Прабхупада! (алга ташилт)

sp

Шрила Прабхупада: Ялгаа нь үүнд л байгаа юм. Гэвч таны Бурхан ямар нэг чанартай, миний Бурхан өөр нэг чанартай. Чанарын ялгаа нь юу вэ? Бид хамгийн баян, хамгийн алдартай, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн мэргэн тийм Бурханыг сонгосон. Өөрөөр хэлбэл энэ бол бидний Бурхан. Харин та багахан оюун ухаантай, мэдлэггүй, гоо сайхан биш, хүчтэй биш тийм бодгалийг өөрийн бурханаа сонгож авч байна. Өөрөөр хэлбэл хуурмаг Бурханыг. Хүн болгон ямар нэг Бурханыг хүлээж авах ёстой байдаг. Яагаад гэвэл байгалиасаа амьд бодгаль нь хэн нэгэнд үйлчлэн зүтгэхээр заяагдсан. Чаитанья Бурханы өгсөн тодорхойлолт ийм: живера сварупа хаяа кришнера нитйа даса (ЧЧ.Мадхья 20.108)

Амьд бодгаль болгон мөн чанарын хувьд буюу анхдагч байр сууриныхаа хувьд албатын мөн чанартай бөгөөд гэхдээ бүр анхлан Бурханы албат буюу Кришнагийн албат юм. Гэвч бид үүнийгээ буюу Кришнаг хэдийнээ мартаж орхисон. Ингээд амьд бодгаль нь олон олон хүмүүсийн албат болох ёстой болдог. Ном ёсоороо бол бид Бурханы албат болоогүй цагт өөрсдийн мэдрэхүйнүүдийн албат байсаар үлддэг. Энэ бол бидний байр суурь. Бид албат болох ёстой. Гэвч өнөөдрийн бидний байр суурь болвоос бид өөрсдийн мэдрэхүйнхээ албат нь юм. Би надад багахаан мөнгө өгдөг хэн нэг хүнд үйлчлэн зүтгэхээр зөвшөөрдөг. Тэгээд энэ мөнгөөр өөрийн мэдрэхүйгээ хангадаг. Ийнхүү би өөрийн мэдрэхүйнүүдийнхээ албат учраас би хэн нэгэнд үйлчлэн зүтгэхийг зөвшөөрдөг. Тэр ч байтугай тэр этгээд надад огтоос таалагдахгүй байлаа ч.

1973-08-17нд уншсан лекцээс

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB