spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Шрила Прабхупадын номлолын хэлбэр Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Лхагва, 20 Хулгана сарын 2016

Доктор Патель: Та хэтэрхий ширүүн бас шулуухан зан гаргах юм.

Шрила Прабхупада: Би ийм байх ёстой! Маявади нар(Бүхний Дээд буюу Бурханыг бодгаль бус буюу биегүй гэж үзэгчид) бүхий л дэлхий ертөнцийг төөрөгдөлд оруулсан байна. Ийм учраас би ийм шийдэмгий, шуудхан ярьж байгаа юм. Би бүр ч илүү шийдэмгий байх хэрэгтэй байна. Би энэ дүүрсэн  тэнэгүүдтэй хэзээ ч эвлэрэхгүй. Тэр ч байтугай надад ямар ч шавь бий болохгүй байлаа ч би сэтгэл хангалуун байх болно.

Доктор Патель: Таныг намайг хүндэлдгийг бодож та бусад хүмүүсийн үзэл бодолд бага ч гэсэн тэвчээртэй хандах ёстой санагдана.

Шрила Прабхупада: Үгүй. Бид номлол хийж байгаа цагт эвлэрэл хийж чадахгүй.

Доктор Патель: Энэ бол таны л үзэл бодол. Би эсэргүүцэхгүй байна. Гэхдээ бид бусдын санаа бодлыг хүндэтгэх хэрэгтэй санагдана.

Шрила Прабхупада: Бид ухаалаг хүмүүсийг л хүндэтгэдэг.

Доктор Патель: Гэхдээ та хэтэрхий хол яваад өгөх юм байна шүү...

Шрила Прабхупада: Бид хүндэтгэлтэй харьцдаг. Гэхдээ хулгайчийг хулгайч л нэрлэх хэрэгтэй. Энэ үнэн биз дээ.

Доктор Патель: Та буруутгагч, та шүүгч....

Шрила Прабхупада:  Үгүй ээ би шүүгч биш. Би зөвхөн “Бхагавад-гитагийн” үгийг л давтаж байна: хэн бээр өөрийгөө Кришнад үл даатгана вэ тэр бол нарадхама(адгийн тэнэг) юм. Тайлбар нь энэ.  Хэрэв хүн өөрийгөө Кришнад даатгаагүй л бол тэр нарадхама. Ингээд гүйцээ. Тэр хүн хэн байлаа ч.

Өглөөний зугаалга. Бомбей. 1974.04.05

                                 Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB