spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Джагай, Мадхай хоёр чөлөөлөгдсөн нь Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Лхагва, 23 Бар сарын 2016

Бурхан нэгэн удаа Нитьянанда, Харидас Тхакур нарт онцгой хүсэлттэй хандсан нь: — Найз нараа, хот явж, бүгдэд хийгээд хүн бүрт ариун нэрийн хязгааргүй алдар цуугийн талаар ярьцгаа. Айл бүрийн хаалгыг тогшиж, Кришнагийн Нэрийг давтан хэлэх, Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх, Түүний сургаалийг судлахыг бүгдээс хүлцэнгүйгээр гуйцгаа. Харин хэн та нарын хүсэлтийг эсэргүүцнэ, тэр Надтай уулзаж, Миний Сударшана-чакраны хүчийг өөрийн толгойгоор мэдрэг!

Гаурангийн ямар ч хүслийг биелүүлэхэд үргэлж бэлэн Бурхан Нитьянанда, Түүний тушаалыг урамтайгаар хүлээн авлаа. Хэдэн минутын дараа Харидас Тхакур тэр хоёр  өндөр сэтгэгдэлтэйгээр хот руу гарав.  

Тэд айл бүрийг бадам лянхуа өлмийнхөө тоосоор адислаж, Бурханы нигүүслийг  аугаа сайхнаар түгээж явлаа.

Бурханлаг, ач тустай хүмүүс тэдний номлолыг шууд хүлээн авч, харин араас нь хэл ам хийгсэд ч байлаа. Бурхан Чайтаньягийн киртаныг хийхээр очиход нь Шриваса Тхакурыг гэртээ оруулаагүй тэр нөхдүүд  онцгой хорон хандаж:

— Тэднийг цохиод ав! Цохиод ав! гэцгээв.

Гэвч тэдний хорон хашгиралт Бурхан Нитьянанда, Харидас Тхакур нарыг зөвхөн хөгжөөв.

Тэд өдөр бүр Бурхан Чайтаньягийн илгээлтийг номлохоор явцгааж, харин орой нь өдөр хэн хэнтэй уулзсан тухайгаа Бурханд ярьж өгнө.

Нэг удаа Нитьянанда, Харидас нар хөл дээрээ арай ядан тогтох, учиргүй согтуу хоёр эртэй тулгарчээ. Эд бол Навадвипа даяар мэддэг ах, дүү хоёр байв. Тэдний санаанд багтамгүй адал явдалд хязгаар үгүй төдийгүй, тэднийхээс илүү нүгэл ертөнцөд байхгүй ч байж магад. Ах, дүү хоёр хүндтэй брахманы гэрт төрж, өссөн бөгөөд Джагананда, Мадхавананда Бандопадья нэртэй байв. Гэвч Навадвипа  тэдний ач тустай нэрийг аль хэдийнээ мартсан байлаа. Хоёулаа аль эрт зөв замаасаа гарч, орчин тойрондоо Джагай и Мадхай хэмээн алдаршжээ. Тэд согтуурч, үхрийн мах идэж, дээрэм хийж, мансууралдаа айлын байшин шатаана. Тэд эмэгтэйчүүдийг хүчирхийлж, үнээ алж, брахман руу гар далайхаас ч айхгүй байсан. Гангийн эрэг дээр амьдрах мөртлөө тэд,  тэнд хэзээ ч угаал үйлдэж, Шүтээнд хэзээ ч залбирч байгаагүй.

jagai-madhai

Джагай, Мадхай хоёр захын талбайн дунд сууж, бие биенээ ч танихгүй, харилцан үсдэлцэж, гараа савчина. Тэднээс зайдуухан, ойртож очиж төвдөхгүй, хэсэг ажилгүйчүүд цуглан, хоёр согтуугийн зодооныг шоолон харна. Яг энэ үед Бурхан Нитьянанда, Харидаса Тхакур хоёр иржээ.

Ноцолдсоноосоо ядарч туйлдсан ах дүү хоёр бие биен дээрээ гулдайн унаж, хажуугаас харахад тэврэлдээд байгаа юм шиг харагдаж байснаа удалгүй дахиад л нударга зөрүүлж, талбай дээгүүр бохир  хэрүүл, шуугиан цуурайтаж  эхлэнэ.

Гэвч Джагай, Мадхай хоёр санаатай, санамсаргүй бүх нүглийг хийж байсан ч гэлээ вайшнавуудаас хэн нэгнийг гомдоохдоо хүрээгүй байсан болохоор, гаднах сайхан төрхөө үл харгалзан Бурхан болоод  Түүний албатуудад алдас хийдэг санньяси, лам нарыг бодвол тэдэнд бас ч гэж аврагдах боломж  байсан  билээ.

Номлогчид Джагай, Мадхай хоёрыг алсаас хэсэг харж зогссоноо Нитьянанда цуглагсдын хэн нэгнээс ийн асуув:

— Энэ хоёр хэн бэ? Тэд яагаад өөрсдийгөө ингэж авч явж байгаа юм бол?

— Тиймээ энэ бол Джагай, Мадхай хоёр! Тэднийг Надия тэр чигээрээ мэднэ. Тэд хэвийн журамтай гэр бүлээс гаралтай брахманууд бөгөөд аль эртнээс  хамгийн үзэшгүй гаж байдалд хутгалдсаар байна. Брахманууд хүрээллээсээ  тэднийг хөөсөн бөгөөд одоо тэд ийм үл бүтэх этгээдүүдийн дунд өдрийг өнгөрөөж байна. Эд нар юу ч хийж магадгүй шүү!

Нүгэлт ах дүүсийн талаар сонсоод Нитьянанда зүрхэндээ асар их энэрэл, өрөвдлийг мэдэрсэн бөгөөд яаж тэднийг аврах билээ гэж бодов. Тэрээр Харидас Тхакур руу эргэж хараад:

— Тэд нэр хүндтэй брахманы гэр бүлд төрсөн боловч, хэнтэй адилхан байгааг харж байна уу! Тэд хоёулаа тамын хамгийн аймшигтай залхаалтаас мултрахааргүй болтлоо доройтжээ! Ай Харидас минь ээ, чиний энэрэлд хязгаар үгүй билээ. Хэрвээ чи эдгээр азгүйчүүдэд энэрэхүйгээрээ нэвтрэх аваас тэд аврагдана. Бурхан Өөрөө чамд юунд ч дургүйцэж чадахгүй гэж хэлж байсан шүү дээ! Джагай, Мадхай хоёрыг аварсан манай Бурханы өгөөмөр сэтгэлийг бүх дэлхий мэдэг.

Харидас Тхакур бол Бурхан Нитьянандагийн дотнын найз бөгөөд Түүнийг хагас үгнээс нь л ойлгодог байсан.

Бурхан Нитьянанда өршөөнгүй инээмсэглээд Харидас Тхакурыг  тэврэн, ийнхүү санал болгов:

— За алив эдгээр согтуучуудад Бурхан Чайтаньягийн илгээлтийг танилцуулья. Үүний тулд л бид Надийн гудамжинд гарсан биш гэж үү? Бидний ажил бол — зөвхөн амьдралын зорилго нь Бурханыг чин бишрэх гэдгийг л хүмүүст ярих, харин үүнийг зөвшөөрөх эсэх нь бол тэдний хэрэг.

Эцэст нь тэд шийдлээ. Хотын сайн санаат иргэд Нитьянанда, Харидас хоёрыг зогсоохыг оролдсон хэдий ч тэд Кришнагийн Ариун Нэрийг давтан хэлсээр олны дундуур тууштай зүтгэв. Ойртож очоод олны дуу чимээнд уусаж алга болох вий гэснээс  чангаар уриалан хэлсэн нь:

- Найзуудаа Бурхан бүгдэд үнэтэй учраас Кришнагийн Нэрийг давтан хэлж, Түүнд залбирцгаа. Энэ бол та нарын зүрхэн дэх агуу  эрдэнэс. Тэр одоо зөвхөн та нарын төлөө газар дэлхийд илрэн ирээд байна, өөрсдийн нүгэлт үйлдлээ орхиод, өршөөлт  Бурханд  биширцгээ.

Тэдэнд хандсан үгийг сонсоод согтуучууд толгойгоо өндийлгөн, уур хилэнгээсээ болоод тэдний нүд цусаар дүүрэв. Тэд хашгирсан нь:

— Бариад ав! Бариад ав тэднийг! — гэж хашгиран тэдний зүг ухасхийлээ.

Зугтаах замдаа, Нитьянанда Харидаст хэлсэн нь :

— Эрхэм Харидас минь ээ, бид эндээс  хөлөө амьд гаргаж чадвал ч сайхан болно доо!

— Ээ Бурхан минь, — хэлээд яахав хэмээн Харидас  хариулав! Энэ бүхэн Чиний л адислал! Чи хоёр архичинд  Кришнагийн  Ариун  нэрийг  өгөхийг хүссэн — тэгэлгүй яахав  ээ, бид шийтгэгдэх ёстой!

Бурхан Нитьянанда гүйж яваа Харидасаас алхам ч хоцрохгүйгээр, инээж  хөхөрч, харин тэдний араас бөөн дайн хөөж явав. Джагай, Мадхай хоёр бүдүүн байсан хэдий ч их уурласан учраас тэдний араас, олзондоо бараг шүргэх шахам  маш хурдан гүйж байлаа.

— Хулчгаруудаа, зогсоцгоо, зогсоцгоо! — хэмээн тэд хашгирна. — Джагай, Мадхай хоёрыг доромжилсон хэн ч  шийтгэлгүй хоцорч  байгаагүй!

Эдгээр үгсийг сонссон Нитьянанда, Харидас хоёр зөвхөн хурдаа нэмж: «Кришна, Ай Говинда! Биднийг авраарай», — хэмээн байнга уншин, эргэж ч харахгүйгээр бүх хүчээрээ гүйж байлаа.

Эцэст нь тэд Шривас Тхакурын байшингийн зүг гэнэт эргэн  зугтаахад, согтуу ах дүүс олзоо алдан, эдгээр саньясси нар хаашаа алга болсныг мэдэхээ байн, толгой нь эргэж, нэг газраа тойрон эргэлдэж эхлэв. Бүрэн төөрөлдсөн тэд нар тал тал тийшээ харна. Юу болоод байгааг ойлгохоо больсон тэд хөлөө арай ядан зөөж, заримдаа зогтусан,  утга авцалдаагүй юм амандаа үглэн гэрийн зүг тоос хөдөлгөв.

Нитьянанда, Харидас нар Бурханд болсон явдлын талаар ярьжээ.

— Би тэр өөдгүйчүүдэд үзүүлж өгнө өө! — хэмээн Бурхан Чайтанья уурсан хэлэв. — Тэд Ариун Нэрийг эсэргүүцэж байгаа бол би тэднийг тасчин хаях болно!

— Чи тэднийг тасчиж болно оо, — Бурхан Нитьянанда тайвнаар дургүйцлээ илэрхийлээд , — гэвч эхлээд надад тэдэнд Кришнагийн ариун нэрийг өгөх боломж олго гэв. Хэрвээ Чи тэднийг ангижруулж, чин бишрэлийн замд оруулах аваас Чиний алдар цуу хязгааргүй болно.

Бурхан Чайтанья, инээмсэглээд хариулав:

— Тэд хэдийнээ ангижирсан, Нитьянанда; тэдэнд Чамайг харсан нь л хангалттай! Чи Кришна удахгүй тэдэнд тусална хэмээн тэдний төлөө санаа тавьж байна.

Джагай, Мадхай нар Шривасын байшингаас холгүй  газарт хоног өнгөрүүлэв. Тиймээс ч Гаурангийн шөнийн киртаныг хааяа сонссон ажээ. Тэд шөнөжингөө ариун нэрийн аялгуу, караталын жингэнээ, мридангын    цохилтыг унтахгүйгээр сонсож, чадах чинээгээрээ бүжиглэж байсан байж болох юм.  Киртан болон бүжгийн улмаас уух хүсэл нь улам оргилж, өглөө болоход бие биенээ ч танихгүй,  өдөр шөнийн аль нь болж байгааг ч ялгахааргүй тэгтлээ их согтжээ.

Нэг удаа Бурхан Нитьянанда, Бурхан Чайтаньягийн гэр рүү ирж байхад нь ах дүү нар түүнийг зогсоож:

— Чи хэн бэ? — хэмээн Джагай, Мадхай хоёр хашгирав.

— Би Нимай Пандитын руу явж байна.

— Чиний нэр хэн юм?!

— Миний нэр Авадхута, — гэж  Нитьянанда хариулав. «Авадхута» гэдэг үгийг сонсоод, Мадхай дарсны, эвдэрхий шавар ваарны хагархайг шүүрэн авч, уурандаа түүгээрээ Нитьянанда руу чулуудав. Тэр нь Нитьянандагийн яг духанд онож, шархнаас нь цус урслаа. Үүнийг харсан Джагай гүнзгий салганаж, тэгсэн учраас Бурханыг дахин цохихоор   далайсан дүүгийнхээ гарыг барьж авлаа.

— Түүнийг  битгий  зод! Тэр чамд ямар ч муу юм хийгээгүй! Тэр ариун гэгээн хүн байна, хийж байгаа үйлдлээрээ  чи  өөртөө зовлон авчирна шүү дээ!

Бурхан Чайтанья Нитьянандатай юу тохиолдсоныг мэдээд, тэр дор нь хэсэг шавь нараа цуглуулан, үйл явдал болсон газарт даруй ирцгээв. Бурхан Нитьянанда нилээд цус болсон байгаа мөртлөө, Өөрийгөө зовоогч нарын хажууд инээгээд зогсож байлаа. Махапрабху Өөрийн хайртай Нитьянанду ийм байдалд хармагцаа, Тэрээр аймшигтай ихээр уурлаж, гараа өргөөд энэ дэлхий дээрх хамгийн аймшигтай зэвсгийг урин дуудлаа:

— Чакра! Чакра!

Хором ч өнгөрөөгүй байхад амаа ангайсан Джагай, Мадхай хоёрын өмнө мянга мянган нар гялбах мэт бурханлаг  Сударшана-чакра диск тэсрэн гарч ирэх нь тэр.

Нитьянанда, Чайтанья  Махапрабху руу ухасхийв: — Мадхай намайг цохих гэхэд Джагай түүнийг зогсоохыг оролдсон:  Мадхай санамсаргүй л оносон! Надад огт өвдөх юм алга! Тайвширч хайрла! Чамаас гуйж байна, тэднийг өршөө! Джагайгийн зүрхэнд сайны үр сэрэхийг сонсоод Гауранга инээмсэглэж, бүр түүнийг тэврэв. — За Кришна чамайг адислах болтугай! — гэж Тэрээр дуу алдлаа. — Чи Нитьянандаг хамгаалсан юм байна! Юу хүсэж байгаагаа хэл, Би чамд бүгдийг өгнө! Одооноос чи цэвэр чин бишрэлд  батжиж, Бурханыг хайрлах хайрыг  хүртэх  болно! Цугларсан вайшнавууд хашгиран, Бурханы үгийг баяр хөөртэйгөөр угтацгаав, харин Джагай түүнийг дүүргэсэн бурханлаг мэдрэмжийн улмаас ухаан алдан унажээ. Түүний зүрхнээс бүх нүглийг нь угаах нулимс хацрыг нь даган урсана. Сэхээ авсан тэрээр Бурханд залбирал өргөж эхлэв. Джагай Бурхан Чайтаньяд залбирах хооронд, түүний дүүгийн зүрхэнд ямар нэгэн юм доргих шиг болж. Бурхан Нитьянандаг анхааралтай харж байснаа тэрээр ухасхийн Махапрабхугийн хөлд сөхрөн унав. Тэр Түүний өлмийгнөөс зуурч, залбирсан нь: — Би одоо хэрхэн аврагдаж болохыг хэлж өгөөч? Намайг хуурахыг битгий оролдоорой гэж гуйя, Ай орчлонгийн Бурхан минь, би Чиний тухай үнэнийг мэдлээ, тэгээд одоо Чи Өөрийгөө нууцалж болно! — Чи агуу их алдас хийсэн, — хэмээн Бурхан хатуугаар хариулав, — тийм учраас чи одоо Нитьянандагийн өлмийд сөхрөн унах ёстой! Мадхай тэр дороо тут же бросился к стопам Нитьянандагийн өлмий рүү ухасхийхэд, нөгөөх нь түүнийг тэврэн, бүх нүглээс нь ангижрал бэлгэлсэн ажгуу. — Энэмөдрөөс хойш та нар нүгэлт үйл хийх ёсгүй, — хэмээн Бурхан Чайтанья ах дүү хоёрт хэлэв. — Бурхан минь, бид хэзээ дахин хийхгүй, — гэж тэд хариулав. Ах дүүс Навадвипад өөрсдийн сүүлчийн өдрийг хүртэл амьдарсан бөгөөд амласан ёсоороо үлдсэн бүх амьдралдаа нэг ч нүгэлт үыл үылдээгүй юм. Тэд Гангийн эрэгт суурьшин, тэгээд Мадхай өөрийн гараар түүний нэрээр нэрлэгдсэн угаал үйлдэх газар байгуулжээ.

 

Орчуулсан: Б.Баярсайхан

 

 
Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB