spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Суут хөгжмийн зохиолч Моцарт хэн болж төрсөн бэ? (1-р хэсэг) Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Пүрэв, 12 Луу сарын 2016

1756 оны нэгэн сайхан өдөр Ариун Римийн хаант улсын жижгэвтэр ванлигийн нийслэл Зальцбург хотноо Дэлхийн хамгийн алдар суут хүмүүсийн нэг Вольфганг Амадей Моцарт мэндлэсэн билээ. Моцартын амьдрал  олон домогт үйл явдлуудтай холбогддог бөгөөд түүний үхэл ч олон тооны тайлбар, таамгуудаар дүүрэн. Моцартын эцэг Леопольд ордны капельмейстер (найрал дууны багш) байсан бөгөөд өнөр өтгөн гэр бүлтэй байжээ. Бүх хүүхдүүд нь эцгийнхээ зам  мөрөөр замнасан бөгөөд гайхалтай хөгжимчид болцгоосон байна. Гэвч хамгийн бага Вольфи бүр хар багаасаа өөрийн хөгжмийн хосгүй авьяасыг харуулдаг байжээ. 6 настайдаа тэрээр анхны симфонио(4 хэсэгтэй симфони оркестерт зориулсан ярвигтай бүтээл) туурвисан бөгөөд 8 настайдаа анхны дууриа бичжээ. Эцэг нь өөрийн хөгжмийн гэр бүлийн хамтаар бүх Европ даяар аялан жуулчлаж байсан юм. Энэ үед авьяаслаг жаалхүүг Францын, Английн, Венийн, Берлиний гэлэн хуврагууд харах аз тохиож байв. .Моцартыг тусгай өрөөнд 4 цаг түгжээд, эцгийг нь түүнд ямар нэг зөвлөгөө хэлүүлэхгүйн тулд өөр өрөөнд байлгаж ямар нэг сэдэв өгөн түүн доторхи ая эгшгийн нийцлийг ялган салган ойлгож, түүнийг полифонийн бүх хуулийн дагуу баяжуулан хөгжүүлэх үүрэг өгдөг байв. Гэвч хагас цаг болов уу үгүй юу Моцарт хаалгыг тогшин бүх зүйл бэлэн болсон хэмээдэг байжээ.

     Тэр өсч том болоод ч дэлхий ертөнцийг гайхуулахаа зогссонгүй. Зальцбург дахь өөрийн ажил олгогчидтой ам мурийсан тэрээр Венаг зорив. Хүүхэд ахуйгаасаа л тэр эгэл жирийн нэгэн биш байсан бөгөөд хүмүүсийг алмайруулан гайхуулж, хөөргөн догдлуулдаг нэгэн байлаа. Үүний зэрэгцээ тэрээр эгэл амьдралын тал дээр хэтэрхий туршлагатай бус байсан юм. Ийм ч учраас Вена түүнийг дэндүү эгэл даруугаар угтан авсан нь түүнд тун ч гэнэтийн зүйл байлаа. Гэвч түүний дууриуд хаанаас өндөр үнэлгээ авсан юм. Моцарт сэтгэхийн аргагүй хурднаар өдөр бүр бичиж туурвидаг байлаа. Дашрамд нь хэлэхэд тэрээр өөрийн бичиж зохиосныг хэзээ ч баллаж, сохлож байсангүй.

Ерөнхийдөө Моцарт хөгжмийг зүгээр л тоглоом шиг зохиодог байсан юм.

m

1791 он боллоо. Моцартын ажил хэрэг улам бүр муудсаар байв. Үүний зэрэгцээ тэр маш их ууж байсны уршгаар эрүүл мэнд нь өдрөөс өдөрт дордсоор байлаа. Нэгэн орой түүний өрөөний хаалгыг хэн нэгэн тогшлоо. Босгон дээр хар хувцас өмсч, хар баг зүүсэн хачин жигтэй хүн зогсож байв. Тэрээр хэлэхдээ, түүнд шинэ хөгжмийн захиалга өгөхөөр ирсэн гэв. Нэгэн мессегийн (ноёнтны) оршуулах ёслолд зориулж хөгжим зохиож өгөхийг хүсчээ. Маш яаралтай. Төлбөр болгон жингэнэн дуугарах хүүдийтай юм атгуулаад ирсэн шигээ гэнэт алга болжээ.

    Моцарт захиалгыг хийж эхлэсэн бөгөөд мөн л маш хурдтайгаар бичиж эхлэсэн байна... Гэвч харамсалтай нь дуусгаж амжилгүй нас барсан юм. Харин түүний тэрхүү Реквием нэрт бүтээлийг найзууд нь дуусгасан байдаг. Эхнэр хүүхэд нь энэ үед Венад байгаагүй бөгөөд Моцартын шарилыг хамгийн хямд авсанд хийж, хамгийн ядуу зүдүү хүмүүсийг оршуулдаг оршуулгын газарт оршуулсан байна. Венад эргэн ирсэн эхнэрт нь нөхрийнх нь шарил хаана байгааг ч зааж өгч чадаагүй аж. Тэр оршуулгын газар хэдийнээ шинэ манаачтай болсон байв.

Энэ бол манай гариг дэлхий дээрхи хамгийн нэр алдартай хүмүүсийн нэгний гунигт түүх.

Ингээд Моцарттай холбоотой дараахь түүхийг Жон Ричардсон ярьж байна:

Нэгэн удаа 1986 онд бил үү дээ, миний 16 настай нэгэн эмэгтэй өвчтөн Шелли түүнд регресс хийж өгөөч гэж хүссэн юм. Зарим нэг онцгой тохиолдлоос бусад үед би түүнийг зөвхөн насанд хүрэгчдэд л хийдэг. Гэвч тэр 16 настай өсвөр насны охин тун ч шаргуу гуйж байсан тул би зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн билээ. Ингээд тэр өдрийнхөө оройны 7 цагт би түүнийг өөрийн эмнэлэг-студийн модны мөчрөөр хучигдсан зөөлөн буйдан дээр хэвтүүллээ. Тэгээд бид түүний өнгөрсөн рүү, нэг амьдралаас нөгөө амьдрал руу нь аялсан билээ.

Ингээд нэгэн сеансын үед тэрээр өөрийгөө 18р зууны дунд үед очсон байна гэлээ. Ингээд л тавьдаг стандарт асуултуудаа тавьж эхлэсэн бөгөөд тэр ч хариултыг нь өгч эхлэв.

Жон: Эргэн тойрноо хар. Чи өөрийгөө гадаа байна гэж бодож байна уу, дотор байна гэж бодож байна уу?

Шелли: Би Венагийн Шонбран дахь хааны ордон дотор байна.

Жон: Чи тэнд амьдардаг хэрэг үү?

Шелли: Мэдээжийн хэрэг, үгүй! Би энд хаанд зориулан төгөлдөр хуур тоглохоор Наннерльтай хамт ирээд байгаа юм.

Жон: Наннерль гэж хэн бэ?

Шелли: Миний эгч.

Жон: Ойлгомжтой. Тэгэхээр чи төгөлдөр хуурыг гайхалтай тоглодог байж таарах нь. Харин чи өөрийгөө тийм сайн тоглодог гэдэгт итгэлтэй байна уу?

Шелли: (дүрсгүй янзаар)  - Би бол дэлхийн хамгийн шилдэг төгөлдөр хуурч.

Жон: Тийм гэж үү? Чи хэдэн настай юм бэ дээ?

Шелли: Би зургаан настай.

Жон: Чи надад өөрийнхөө нэрийг хэлж болох уу?

Шелли: Тиймээ, болох юм. Харин та эхлээд өөрийнхөө нэрийг хэлвэл..

Энэ үеийг хүртэл би болоод миний өвчтөнүүд нарын хооронд буцан харилцах ийм холбоо үүсч байгаагүй юм...

Жон: Миний нэрийг Жон гэдэг. Харин таны нэрийг хэн гэдэг вэ?

Шелли: За яахав. Намайг Вольфганг гэдэг.

 

 

Энэ үед би мөн л урьд өмнө нь огт хийж байгаагүй нэг үйлдлийг хийсэн билээ. Шеллиг трансын энэ төлөвтөө нүдээ нээхийг хүсч, түүнд цаас өгөв. Юу хийж байгаагаа харж чадахаар болгохын тулд түүнийг өндийлгөв. Тэгээд би түүний гарт үзэг атгуулаад гарын үсгээ зурж өгөөч хэмээн хүслээ. Би Шеллиг солгой гэдгийг нь мэддэг л дээ. Гэтэл тэр гэнэт баруун гартаа үзгийг шүүрч аваад: “Volfgang Amady Mozartt хэмээн бичив. Зөв бичлэгийн алдаа байгааг та харж байна уу!

Гэвч би үүнд нь тухайн үед онцын нухацтай хандаагүй юм. Анхны сеансын үеэс санаж байгаа юм маань ердөө энэ.

Тун дэмий хоосон өнгөрсөөн. Харин цаашаа үйл явдал тун сонирхолтойгоор өрнөсөн билээ. Би тэрхүү регрессээс бага мэдээлэлтэй хоцорсондоо маш ихээр харамсаж байлаа. Ингээд тэрээр “Amadeus” нэртэй киног үзье гэж хүссэн юм. Шелли энэ талаар миний юу гэж бодож байгааг сонирхож байсан билээ. “Энэ бол чиний бүрэн эрх. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Чи зүгээр л энэ киноноос авсан түүний амьдралын тухай мэдээллийг хэн нэгэн мэдэмхийрэгчээс хэзээ нэгэнтээ сонссон байх бүрэн боломжтой юм” гэж би түүнд хэлэв.

“Таны итгэхгүй байгаа нь намайг ердөө ч зовоохгүй байна” – гэж тэрээр бухимдангуй хариулсан билээ.  Ингээд Шелли болон миний хүү хоёр уг киног үзэж эхлэв. Энэ үед би утсаар ямар нэг ажил хэргийн яриа ярьж байлаа. Гэтэл энэ яриаг минь Шеллигийн хашгирах дуун тасласан юм. “Нааш ир! Хурдан!

     Би ярилцаж байсан хүнээсээ хүлцэл өчөөд би зочны өрөө өөдөө ухасхийлээ. Тэнд алсын удирдлага барьчихсан Шелли сууж байлаа. Зогсоосон кадрыг заан өөрийнхөө зөв гэдэгт итгэсэн бардам өнгөөр  над руу хашгиран байж хэллээ:

    -За тэр! Хар даа! Би танд юу гэж хэллээ!

   Бид арван хоёр настай Моцарт Хааны ордонд зочлон очиж байгаа бичлэгийг гүйлгэн үзлээ.

“Тавтай морилно уу, Моцарт”.

    -Гэхдээ чи тэр үед зургаан настай байгаагүй бил үү? Тийм биз дээ?

    -Ааваа, дуугүй бай. Эхлээд зүгээр сайн сонс, - гэж хүү маань хэллээ.

 

Эзэн хаан ярьж байна:

  “Моцарт, чи өөрийн эгч Наннельтай хамт зургаан настай байхдаа ордонд ирж байснаа санаж байна уу? Тэр үед чи дөнгөж зургаатай байсан шүү дээ. Чамайг хальтирч унахад охин маань чамайг өргөн босгож, тэр ч байтугай үнсэж байсан. Дараа нь чи түүнийг түүнтэй суугаарай гэж хүссэн. Санаж байна уу?”

 Шелли над руу хараад:

     -Та санаж байна уу? – хэмээн асуулаа.

     -Тиймээ, би үнэхээр санаж байна. Гэхдээ чи ярихдаа хонгилд унасан гэж ярисан. Харин хаан хэлэхдээ чамайг төгөлдөр хуурын дэргэд байсан сандлаас унасан гэж хэллээ.

       -Кинонд худал гарчээ. Би шалан дээр хальтирч унасан. Та сонин болон телевизээр гарч буй бүх мэдээллүүдэд итгэх хэрэггүй.

Таван настайд нь Шеллиг тухайн нутгийн төгөлдөр хуурын багш хатагтай Челлист сургахаар өгсөн байна. Түүнийг анх удаагаа товчлуурт хүрэх үед хатагтай Челлис, энэ бол түүний үзэж харж байсан хамгийн шилдэг төгөлдөр хуурч болно гэж бардам зарлан тунхаглаж байсан аж..

Нэг удаа би Моцартын амьдралын талаархи нэг номыг уншлаа. (Одоо бол би нилээд шилдэг сайн моцарт судлаач болсон шүү).  Тэнд Моцартын жинхэнэ гарын үсэг байж байлаа. Тэр гарын үсэг нь Шеллигийн анхны регрессийн үед дуртай дургүй бичиж өгсөн гарын үсэгтэй усны дусал шиг адилхан байсан юм. Тэрхүү буруу бичигдсэн гарын үсэг номын сүүлчийн хуудсан дээр дуугүйхэн гэрэлтэж байлаа. Дараа нь би Моцартын  хөгжилтэй зүйлсэд дуртай байдал болон марзганал, бүдүүлэг авир, зүй бус зан байдлын тухай уншлаа. Тэрээр ихэвлчэн өөрийнхөө нэрийг Амаде, Амадео гэх мэтээр бичдэг байсны дээр заримдаа төгсгөл дээр хоёр, эсвэл гурван “t үсэг бичдэг байжээ. Зарим үед Вольфганг нь Вольферл болчихсон байх тохиолдол ч байдаг байлаа...

     Гэвч энэ түүх Кембриж дээр дахин төрөлтийн тухай  лекцүүдийн нэг сэдэв болсон юм. Энэ лекцүүд нь ихэвчлэн нийтийг хамарсан регрессээр төгсдөг байлаа. Тринити коллеж дээр болсон нэгэн лекцэндээ би хоёр гарын үсгийг хоёуланг нь харуулсан юм. Өөрөөр хэлбэл Шеллигийн зурсан гарын үсэг, номонд байсан гарын үсэг. Дараагийн лекцэндээ буюу Уолсон коллеж дээр болсон лекцэндээ тодорхой нэг шалтгаанаар би Шеллитэй хамт очлоо. “Бидний дунд Моцарт өөрөө байгаа” гэдэг үгийг сонсоод оюутнууд түүнийг элдэв асуултуудаар булж гарсна билээ. Харин нэг оюутан гар өргөөд: “Бид яагаад нийтийг хамарсан регресс хийхийн оронд “Моцартыг” регресст оруулж болохгүй гэж?” гэсэн саналыг тавьсан юм....

 

Жон Ричардсон “Үхнэ гэж хэзээ ч бүү хэл” номоос

Орчуулсан: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB