spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Аз жаргал Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Пүрэв, 07 Хонь сарын 2008
 
Аяга дүүрэн хоолыг идээд идээд бардаггүй

Амтлах эрхтэн гуайгаар жаргалыг мэдэрч чадах уу?

Айлхан, хаяанд байгаа адуу, тэмээг ч ялгадаггүй

Харах эрхтэн танаар жаргалыг таньж чадах уу?

Улаан тамхины утааг зандангийн үнэрээс ч эрхэмлэдэг

Урагшгүй үнэрлэх эрхтнээр жаргалыг мэдэрч чадах уу?

Учир битүүлэг шивнээний авиаг ч сонсож чаддаггүй

Унтамхай сонсох эрхтнээр жаргалыг таньж чадах уу?

Үрийнхээ зулайг үнэрлээд ч

Өндөр сэнтийд залраад ч

Өдөн хөнжилд шургаад ч

Үнэн жаргалыг амсдаг уу?

Түмэн үйлийг үйлдэвч

Үнэн хүсэл нь ханадаггүй

Төгс бус мэдрэхүйгээр

Төгс төгөлдрийг таних уу?

Хажуу айлын нохой идүүр сав юундаа

Хамраа далдартал шургуулаад хоолоо таашаалтай идэж байна.

Хааяахан бас тэрээр жингэр, мингэр хөөцөлдөөд

Хачин баяртай нь аргагүй харайж явах нь харагдах юм.

Жаргал гэдэг тэгэхээр юу юм бэ гэж

Заримдаа би өөрөөсөө гайхан асуудаг юм.

Бидний эдлэдэг “жаргалыг” айлын Банхар ч амсдаг тул

Бишээ энэ бүхэн аз жаргал биш

Тансаг жаргалыг амтлах мэдрэхүй маань хязгаартай тул

Таван мэдрэхүйгээр эдлэх “жаргал” бүхэн жаргал биш

Ухаан муутай зээр хэвтэр дэхь булгийг харалгүй

Уух ус хайн зэрэглээ хөөн оддог шиг

Унан доройтсон бид дотоод жаргалаа танилгүй

Увайгүй гадаад ертөнцөөс жаргалыг хайн тэнүүчлэнэ.

2007-12 сар Улиастай

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB