spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

СҮҮНИЙ ТУХАЙ ЭРТНИЙ АНАГААХ СУДАР АЮУРВЕДЭД Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Бямба, 18 Могой сарын 2016

Аюурвед сүүг тогтмол хэрэглэхийн чухлыг онцгойлон цохон тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн эрүүл хүн бүр сүү уух хэрэгтэй хэмээн батласан байдаг ба сүү шингээх чадваргүй хүнийг эрүүл бус, эмчилгээ хэрэгтэй гэж тооцдог байна. Эрүүлжсэний баталгаа нь дахин сүү ууж чаддаг болсон явдал нь байдаг аж. Сүүний ашиг тусын талаархи Аюурведийн томьёололд эргэлзэх огтоос хэрэггүй юм.

Тэгвэл сүү яагаад тийм их ач холбогдолтой байдаг вэ? Энэ нь хэд хэдэн шалтгаантай:

o   Сүүнд эрүүл мэндийг тэтгэх олон чанарууд байдаг:

-  Вришя –  Сүү дөнгөж шингэмэгц үржлийн эс (шукра-дхату)-ийг тэжээж байдаг афродизиак болдог. Афродизиак гэдэг нь бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг буюу тэнцвэржүүлж байдаг бодис аж. 

-  Ожася – Ожасыг буюу эдийн эссенцийг нэмэгдүүлдэг.

-  Дипана – Хоол боловсруулах галыг хүчжүүлдэг

-  Живанийя – Амь насыг батжуулж, цусны эргэлт болон биеийн эд эсийг сайжруулдаг.

-  Принана – биеийн эд эсүүдийг хангаж, тэжээж, тэтгэж байдаг.

-  Манаскар – ухааны үйлийг сайжруулдаг.

-  Баля – Хүч чадал өгдөг.

o   Сүү нь бие организмын хамгаалалтын механизмыг(вьядхиксаматва буюу дархлаа) дэмжиж байдаг. Энэ чадвар сайжирснаар өвчний үүслийг эсэргүүцэж өгдөг. Хэрэв өвчин хэдийнээ үүссэн бол түүнийг цааш даамжирахыг хүчтэй эсэргүүцэхийн зэрэгцээ өвчний хүчийг намжаана.

o   Сүү нь анеаушадхи-расапрасадам пранадам буюу амь амьдрал өгдөг олон тооны эм тангийн үндэс юм.

o   Сүү нь сарвасьятма бүтээгдэхүүний бүлэгт багтдаг бөгөөд өөрөөр хэлбэл бүгдэд буюу бүх амьд амьтаст, бүх насныханд ашиг тустай бүтээгдэхүүн. Энэ тухай Сушрута-Самхита, Сутрастханагийн 45 бүлэг, 48-49т өгүүлсэн байдаг.

Сүү нь харвалт өгөх, харшил болон өөр бусад асуудал проблемын үндэс болдог хэмээх үзэл нь алдаатай бөгөөд төөрөгдөл юм. Иймэрхүү үр дагавар нь энгийн усыг ч буруу хэрэглэснээс үүсэх боломжтой. Хэрэв хүн хоол боловсруулах эрхтэн систем нь асуудалгүй болон өөр бусад дагалдах өвчлөлгүй бол зөв бэлтгэсэн сүүг, зохих ёсны хэмжээгээр нь хэрэглэх аваас хэвийн байдлаар шингэж, бүх бие махбодийг тэжээн тэтгэнэ.

Түүнээс гадна үнээний сүү бусад бүх төрлийн сүүнээс хамгийн шилдэг нь гэж үздэг. Учир нь тэр хамгийн сайн расаяна-дравья(залуужуулах, сэргээх, насыг уртасгах субстанц) юм. Түүнчлэн бусад бүх төрлийн сүүнээс илүүтэй ожасыг (дархлааны системийн үндэс) нэмэгдүүлдэг.

Сүүг зөв хэрэглэх нь бүх насныханд ач тустай. Ялангуяа ядарч, сульдсан хүмүүст, хүүхдүүдэд, настай хүмүүст.

Үнээний халуун сүү хүч чадлыг нэмэгдүүлдэг бөгөөд гурван дошаг тэнцвэржүүлж, хоол боловсруулалтыг дэмждэг. Гэвч саасны дараа тавиад орхисон сүү гурван дошагийн тэнцвэрийг алдагдуулдаг.

Хүйтэн сүүг, бусад хүчин зүйлүүдийн хамт тогтмол хэрэглэх нь ревматизмын буюу үе мөчний өвчнөөр өвдөх эрсдлийг авч ирдэг. Үнээний сүү халуун дээрээ ач тустай байдаг бол ямааны сүү хөөрүүлсний дараа хөргөсөн хойно ач тустай байдаг байна.

Хар үхрийн сүү бүх чанараараа хамгийн шилдэг нь бөгөөд гурван дошаг тэнцвэржүүлдэг. Цайвар шаргал, улаан үхрийн сүү хий болон шарын төлвийг тэнцвэржүүлдэг. Цагаан үнээний сүү нь капха буюу бадганы чанарыг хүчтэй нэмэгдүүлдэг ба боловсрохдоо илүү хүнд байдаг.

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

 

 

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB